Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 728

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч Г.Цогтгэрэл,

          Шүүгдэгч Б.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Батхуягийн Уранбаатарт холбогдох эрүүгийн 1809056450362 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварын механикч мэргэжилтэй, Баянзүрх зах дээр махны худалдаа эрхлэх ажил хийдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 47б-25 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.У/РД НТ93102335/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Б.Унь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны орчимд хохирогч Б.Нтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Уранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Унь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны орчимд хохирогч Б.Нын биед баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр архи уусан үедээ Н-тай маргаж, түүнийг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь үнэн, гэм буруугаа сайн дураараар хүлээн зөвшөөрч байна” гэв. 

          Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...У гэх залуу нь бууж ирээд юм ярья гэхээр нь би цонхоо нээгээд ахын дүү ингэж болохгүй, айл гэр битгий үймүүлээд бай гэсэн чинь би чамайг мэднээ Н пизда минь, машинаасаа буугаад ир гэхээр нь чи согтуу байж юу яриад байгаа юм гээд буутал би чамайг мэднээ гээд хоолой боогоод нүүр лүү цохиод би газар унасан. Тэгсэн чинь дээрээс цохиод өшиглөөд байсан. ...толгой эргээд унах гээд байна, хоёр гар, хөл, бөөр, нурууг гараараа цохисон, гуяруу өшиглөж энэ гэмтлийг учруулсан. ...У буугаад ир гэхээр нь буусан чинь эхлээд хоолой боогоод нүүр лүү гараараа цохиод би газар унасан, чамайг алнаа гээд дээрээс нүүр лүү гараараа цохиод байсан. Дараа нь миний хөл рүү цээж рүү өшиглөсөн. ...татаж босгоод баруун зүүн хөл рүү мөн цээж рүү өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 27 дугаар хуудас/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 472 дугаартай "... 1. Б.Нын биед баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

           Шинжээч эмч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Зүүн гуянд цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь дангаараа  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх зүүн гуянд үүссэн цус хуралт гэмтэл нь цохигдох хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь барьцалдаж ноцолдох үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            Гэрч Х.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн"... У буугаад ирсэн. Ирээд Н-тай хоёулаа ярилцъя чи яагаад дагаад байгаа юм бэ гэсэн чинь Н чам шиг шалдан бандитай юу ярьдаг юм гэхэд У  нь Н-ыг заамдаж аваад тэр хоёр барьцалдаж хамтдаа газар унангуут нь бид нар салгасан. Богино хугацаанд л болсон. Ямар ч зодоон болоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.У-рын мөрдөн байцаалтын шатанд  "...Ш буугаад нөгөө машин дээр очоод нэг залуутай хэрэлдээд байхаар нь би бууж очоод Н-ыг чи яагаад дагаад байгаа юм, ямар учиртай юм, бууж ирээд надтай уулзаадах , ярилцъя гэхэд буугаад ирсэн. Бууж ирээд намайг заамдаж аваад бид 2 барьцалдаж аваад хамтдаа газар унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

          Шүүгдэгч Б.У-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Унь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Унь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Уранбаатарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Б.Уранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Б.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  Б.У-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

/дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  Б.У-ыг шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Унь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Унь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ