| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2014/07451/И |
| Дугаар | 210/МА2025/00537 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00537
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/00437 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******, *******а нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь *******, *******, *******, *******а нарт 2013 оны 12 сарын 16-ны өдөр сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцон 6 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 185,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба барьцаанд *******ын өмчлөлийн ******* тоот гэрчилгээтэй, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын багийн хороолол, байр, 57 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууц, *******, *******, хүүхэд , нарын өмчлөлийн тоот гэрчилгээтэй Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот хаягт байрлах, нэг өрөө орон сууцуудыг барьцаалсан.
1.2. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний графикийн дагуу зээлээ төлж дуусгах байсан боловч төлбөр хийхгүй байсаар зээлийн гэрээ дуусахад зээл, зээлийн хүүгээ төлөөгүй байна. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 185,000,000 төгрөг, зээлийн алданги 136,721,828 төгрөг, нийт 360,571,828 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:
ББСБ ХХК-аас *******, *******а нар нь 200,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг зээлийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулж 185,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг 200,000,000 төгрөгийн зээл төлөгдсөн тул одоо 185,000,000 төгрөгийн зээлийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс 185,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлж өгсөн баримт байдаггүй, үүнийгээ нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******, ******* нарын хариу тайлбарын агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу *******, *******, , нарын өмчлөлийн Баянгол дүүрэг хороо, хороолол //, ******* байр, 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна.
3.2. Харин 2013 оны 12 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд зээлдэгчээр *******, *******, , нар гэж гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:
Баянзүрх дүүрэг, хороо, хороо, ******* гудамж, 33 тоот байрны 704 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг тус шүүх тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 сарын 09-ний өдрийн захирамжаар битүүмжилсэн. Тус орон сууц *******ын өмчлөлийн үл хөдлөх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр хариуцагч талыг дэмжин оролцож байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 23 зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 28 зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 270,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 90,471,828 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч *******т төлөх 270,100,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2013 оны 12 сарын 16-ны өдрийн барьцааны гэрээнд заасны дагуу *******ын өмчлөлийн ******* аймаг сумын баг, хороолол байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууцыг, *******, *******, , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг хороо, хороолол //, ******* байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус зөвшөөрч,
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******, *******, , нарын хооронд 2013 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас эндүүрсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2013 оны 12 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргээс хариуцагч *******, ******* нарыг чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэр нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон даруй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 сарын 04-ний өдрийн 5891 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч ******* болон хариуцагч *******, ******* нарын эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн, албадан дуудлага худалдаа явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх өмнөх ажиллагааг энэхүү шийдвэрийн дагуу явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тооцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилал төлсөн 1,960,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 1,508,450 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ... Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасантай хариуцагч *******, ******* нарын 2013 оны 12 сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч ******* хариуцагч *******, *******а нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд андуурч гарын үсэг зурсан нь нийцсэн байна. Энэ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох юм гэж шүүх үзэж ... *******, *******, , нарын хооронд 2013 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас эндүүрсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2013 оны 12 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргээс хариуцагч *******, ******* нарыг чөлөөлсүгэй гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
6.2. Учир нь *******, ******* нар нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй танилцан, үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул төөрөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасан үүрэг хариуцлагаа биелүүлэн зээл, зээлийн хүү, алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул *******, ******* нарыг зээл төлөх хариуцагчаар тогтоож өгнө үү.
6.3. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ... Иргэний хуулийн 23 зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу хариуцагч *******а нас барснаар гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул түүний эхнэр ******* нь дангаараа гэрээний үүргийн зөрчлөөс үүсэх анзын гэрээнд заасан хариуцлагыг хүлээхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж шүүхээс дүгнэж, гэрээний алдангийг 98,975,000 төгрөгөөс төгрөг хүртэл бууруулж тогтоох нь зүйтэй байна гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй.
6.4. *******а нь хэдийгээр нас барсан ч эхнэр ******* болон *******, ******* нар нь хамтран зээл авч захиран зарцуулсан тул эдгээр хүмүүс зээлийн төлбөрийг бүрэн хариуцаж зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэн үндсэн зээлийг зээлийн хүү, алдангийн хамт бүрэн төлж барагдуулах ёстой. Иймд миний нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 90,471,828 төгрөгийг *******, *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******, ******* нарын тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүргийг төлөх ёстой. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь буруу гэх агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан. Хариуцагч *******, ******* нар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хоёр үндэслэлээр татгалзлаа тайлбарласан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, мөн нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй.
7.2. *******, ******* нар зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй учраас гэрээний үүрэг хүлээхгүй. Үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан талаараа маргадаггүй. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж *******, ******* нар уг хэрэгт ноцтой төөрөгдлийн улмаас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна гэж зөв шийдсэн. Иймд хариуцагч *******, ******* нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн тайлбарын агуулга:
8.1. Нэхэмжлэгч хоёр асуудлаар давж заалдах гомдлоо гаргасан. Үүнд: Зээлийн гэрээний үүргийг дөрвөн хариуцагчаас зөвхөн *******д холбогдуулаад ноцтой төөрөгдсөн гэж үзэн гомдлоо тайлбарласан. Хариуцагч *******гийн зүгээс, мөн шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргасан. Гэхдээ гомдлоо өөр үндэслэлээр тайлбарласан учраас давж заалдах гомдлоо танилцуулахдаа уг асуудлыг тайлбарлана.
8.2. Мөн Иргэний хуулийн 23 зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээг багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэсэн. Уг гомдлын тухайд ******* нь нэхэмжлэгч *******тай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэх байдлаар анхнаасаа шүүхэд хариу тайлбарлаж ирсэн тул давж заалдах гомдолдоо дэлгэрүүлж тайлбарлана гэжээ.
9. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
9.1. Хариуцагч *******а нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 102/ШТ2022/00351 дугаар Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах тухай тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 02 сарын 01-ний өдөр нас барсан. Нэхэмжлэгч нь хариуцагч *******ад холбогдох хэсгээс татгалзаагүй, 4 хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжин шүүх хуралд оролцсон. Гэтэл нэг хариуцагч нас барсантай холбоотой баримт хэрэгт авагдсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар эрх залгамжлагч оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******ад холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй.
9.2. Нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан 2013 оны 12 сарын 16-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээнд гарын үсэг зурсан 4 хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 24 зүйлийн 242.3-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль нэг үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаагүй байхад зөвхөн нэг хариуцагчид холбогдуулан төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.
9.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан боловч 2013 оны 11 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээнд хариуцагч *******, ******* нар гарын үсэг зурсан байна, гэхдээ хариуцагч *******, ******* нар өмнө нь ББСБ ХХК-тай хариуцагч *******, *******а нарын хооронд байгуулж байсан 2011 оны 12 сарын 16-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрсдийн орон сууцыг барьцаалуулж байсан, мөн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, барьцааны гэрээнд зурсан гэх тайлбарыг үндэслэн тэднийг ноцтой төөрөгдсөний улмаас барьцааны гэрээнд гарын үсэг зурахдаа 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 185,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд андуурч гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байна.
9.4. Энэ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа ноцтой төөрөгдсөн талаар огт тайлбар гаргаж байгаагүй, мөн энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргаж байгаагүй. Түүнчлэн 2011 онд ББСБ ХХК-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээнд аль алинд нь гарын үсэг зурж байжээ.
9.5. Хариуцагч зээлийн гэрээнд тусгасан мөнгийг хүлээн аваагүй талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний дагуу дээрх мөнгийг шилжүүлснээ нотлох үүрэгтэй ба шүүх Иргэний хуулийн 28 зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан. Нэхэмжлэгч нь 185,000,000 төгрөгийг төлбөрийн чадваргүй болж дампуурсан банкаар нэрийг нь санахгүй байгаа арилжааны банкаар хариуцагч *******а руу шилжүүлж байсан гэж шүүх хуралдааны үеэр тайлбарладаг ба баримтыг гарган өгөх, боломжгүй бол шүүхийн журмаар гаргуулах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй.
9.6. Үндэслэх хэсгийн 4-д хариуцагч *******, *******а нарыг ББСБ ХХК-тай байгуулсан 2011 оны 12 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээн авсан 200,000,000 төгрөгөө төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгүүдийг чөлөөлсөн гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар энэхүү 200,000,000 төгрөгийг төлж дуусгасан талаарх баримт огт байхгүй.
9.7. Мөн дээрх хэсэгт ... барьцааны гэрээгээр барьцаалсан байсан 03-99 УБЛ улсын дугаартай Х-Terra маркийн авто машины гэрчилгээ, түлхүүрийг 2012 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан нь 200,000,000 төгрөгийн зээлээс төлөгдсөн гэж үзжээ. Гэтэл ББСБ ХХК-тай байгуулсан 2011 оны 12 сарын 16-ны өдрийн №ЗГ4272011 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулсан мөн өдрийн №БГ4272011, №БГ4292011 дугаартай барьцааны гэрээнүүдэд энэхүү авто машиныг барьцаалахаар тусгаагүй, уг гэрээний дагуу барьцаалагдаагүй юм.
9.8. Мөн дээрх хэсэгт ... 107-63 тоот /55,84 м.кв/ орон сууцыг хариуцагч ******* зээлийн барьцаанаас 2012 оны 08 сарын 22-ны өдөр авч бусдад шилжүүлсэн гэх нотлох баримтад үндэслээгүй, хийсвэр дүгнэлт хийн, эдгээр хөрөнгөөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мэтээр дүгнэсэн. Гэтэл бодит байдалд ******* дээрх орон сууцны цуцлах бичиг, барьцаалбар, гэрчилгээг 2013 оны 01 сарын 09-ний өдөр ББСБ ХХК-аас хүлээн авсан гэж тэмдэглэсэн боловч энэхүү давж заалдах гомдлын Дөрөв дэх хэсэгт дурдсанчлан уг хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдаагүйгээс уг хөрөнгө нь ББСБ-д барьцаалагдсан эсэх, ямар үнээр бусдад худалдан борлуулж, үүнээс хэдэн төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь, улмаар маргааны зүйл болж буй 2013 оны 12 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээг байгуулах үед ББСБ ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл хэд байсан нь тодорхойгүй байгаа юм.
9.9. Хариуцагч нь шүүх хурлын өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 зүйлийн 182.1-д заасныг үндэслэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 сарын 04-ний өдрийн 5891 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан.
9.10. Гэтэл шийдвэрийн Тогтоох хэсгийн 4-д уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд 2014 оны 12 сарын 04-ний өдрийн №5891 дугаартай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу явуулсан өмнөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэхүү шийдвэрийн дагуу явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тооцож, шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 зүйлийн 182.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг зөрчсөн.
9.11. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 102/ШЗ2023/12553 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч *******гийн хүсэлтээр 2011 оны 12 сарын 16-ны өдөр ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг УБЕГ-аас гаргуулахаар захирамжилсан боловч зөвхөн одоогийн өмчлөгч, барьцааны талаарх мэдээлэл ирсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шүүхэд гаргасан татгалзлаа нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг шүүх хангасан боловч захирамжийн биелэлт хангагдаагүйгээс хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
10.1. Хариуцагч нар гурвуулаа авсан болохоор гурвуулаа төлөх ёстой гэх гомдол гаргасан гэж ойлгосон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байна. 3 зээлдэгч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр гарсан. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хамт нэг нотариатчаар хийгддэг. Уг хоёр гэрээ нь өөр өөр газар хийгдээгүй учраас гарын үсэг нь зурсан талаарх асуудлыг анхан шатны шүүх зөв тодорхойлсон.
10.2. *******ад холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй гэжээ. Гэхдээ уг асуудлыг анхан шатны шүүх хамт амьдарч байсан гэх утгаар ******* зээлээ төлөх ёстой гэж тодорхойлсон. Харин *******а нас барсан тул өөрт ногдох алдангиас чөлөөлсөн. Хариуцагч *******а, ******* нар нь анхан шатны шүүхэд зээлийн гэрээ дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргасан. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, гэрчээр орсон нотариатчийн мэдүүлгээс шалтгаалан сүүлд зээлийн төлбөр өгсөн, өгөөгүй талаар маргаж эхэлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зураагүй талаар маргаж байхад төөрөгдөлд оруулж зурсан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу.
10.3. Хариуцагч нарын маргаагүй асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт гаргасан. Маргаан бүхий зээлийг олгосноос хойш 12 жил өнгөрсөн. Энэ хугацаанд 2013 онд зээл олгон 2014 онд эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үед эвлэрсэн дүн нь 119,000,000 төгрөг байхад анхан шатны шүүх 119,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр тогтоогдсон буюу 360,000,000 төгрөгийн хэмжээнд тогтоогдох ёстой ба зарим үндэслэлээр 90,000,000 төгрөгийг хасаж 280,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.
10.4. Нэхэмжлэгч *******а луу ямар банкнаас ямар банкны данс руу хийснээ санахгүй байна. гэж тайлбарласан. Гэхдээ зээлийг гар дээр олгоогүй учраас зээлийн гэрээ хүчингүй гэх ойлголт руу орохгүй. Хариуцагч нар зээлийн гэрээг зөвшөөрөөд гарын үсэг зурсан, мөн эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээг зөвшөөрөөд *******а, ******* нар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад орон сууцаа зарахад маргаагүй. Мөн ******* нь сайн дураараа 2018 оныг хүртэл тодорхой хэмжээнд мөнгөө төлөөд явж байсан. Хариуцагч өөрийн үйлдлээр зээл авснаа зөвшөөрсөн.
10.5. Хариуцагч ******* анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад өөрөө цаашаа автомашинаа зарсан үйл баримт тогтоогддог. Орон сууцны тухайд дараагийн хүнд шилжсэн нь гарсан ба өмнөх өмчлөгч нь гарахгүй байна гэж маргадаг. Гэтэл ******* гаргасан хүсэлтийн дагуу үл хөдлөх хөрөнгийн газраас бичиг ирснийг шалган тухайн үедээ шаардлага гаргах ёстой атал ямар ч шаардлага гаргаагүй хэр нь одоо шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нарт дүүгээ буюу *******ыг санал болгон зээл олгосон. Гэтэл уг хүмүүс зээлээ төлөөгүйгээс болж ах дүүсийн хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч таны олж өгсөн зээл төлөгдөхгүй байгаа учраас би хохирч байна. Намайг хохиролгүй болго, та өөрөө шүүх хуралдаанд яв гэсэн тул аргагүй эрхэнд итгэмжлэлээр оролцож байна.
10.6. Хариуцагч нар бодит байдлаар зээл авснаа хүлээн зөвшөөрсөн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухайд анхан шатны шүүгчийн гаргасан захирамжийн хүрээнд сайн тайлбарласан. Өмнөх шүүхийн хийгдсэн ажиллагаанууд уг зээлээс хасагдана гэдгийг хангалттай хэлсэн учраас хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.
11. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
11.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын өмчлөлийн ******* тоот байрны 704 тоот орон сууцыг 129,186,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн үед 34,000,000 төгрөгийг *******, ******* нар өгсөн.
11.2. Хариуцагчийн зүгээс 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх дүүргийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. Уг захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр 2022 онд нэрээ шилжүүлэх гэсэн боловч боломжгүй болсон.
11.3. Гэтэл хариуцагч нарт холбогдох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу захирамж гарч *******ын эрх зөрчигдсөн асуудал гарсан. Уг хэрэг дээр 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл орон сууц шилжүүлэх боломж байхгүй учраас гуравдагч этгээдээр оролцсон. ******* нь өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй эзэмшилдээ орон сууцаа буцааж авсан.
11.4. Анхан шатны шүүхийн шийдвэр гуравдагч этгээд *******ын өмчлөх эрхэд халдахгүй гэх байдлаар гарсан. Гуравдагч этгээдийн хувьд зохигчдын зээлийн гэрээний маргааны бодит байдлыг мэдэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, *******а нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч тал ... 2023 оны 12 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 185,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үлдэгдэл гэсэн үндэслэлээр маргасан боловч хариуцагч нь зээлийн гэрээгээр төлбөр төлсөн үйл баримт авагдсан байна.
Нотолгооны хуваарилалтын хувьд нэхэмжлэгч тал уг үйл баримтыг нотлох үүрэгтэй ба мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн үйл баримтыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.
4. Хариуцагч тал нь зээлийн мөнгөн хөрөнгөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн гэж тайлбарлах боловч хэрэгт цугларсан баримтаар хэдэн төгрөг төлсөн болох нь эргэлзээгүй тогтоогдохгүй байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******ыг тодорхойлсон. Хариуцагч *******а нь 2017 оны 02 сарын 01-ний өдөр нас барсан байна.
Гэтэл, нэхэмжлэгч нь хариуцагч *******аас татгалзаагүй байхад анхан шатны шүүх *******ад холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсны зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу *******ын эрх залгамжлагчийг оролцуулах асуудлыг тодруулаагүй байна.
6. Хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүрэг, хороо, Дүнжингарав хороолол, 107 дугаар байр, 63 тоот орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 102/ШЗ2023/12553 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хариуцагч талаас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт бүрэн ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.
7. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нөхцөлд биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудлыг анхан шатны шүүх хууль зүйн ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь буруу. Энэ талаар үйл баримтыг тодруулах шаардлагатай.
8. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлийг үндэслэн ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл мөн эсэхийг тогтоох хуулийн зохицуулалтыг нэг мөр хэрэглэж маргааныг шийдвэрлэдэг шүүхийн жишиг нэгэнт тогтсон ойлголт.
Анхан шатны шүүх хариуцагч талаас ноцтой төөрөгдлийн улмаас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэлийн шаардлагыг зохигч талууд тодорхойлох субьектив эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүчингүй болгосон тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагавар, шийдвэрлэх арга замыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 зүйлийн 182.1 дэх хэсэгт зохицуулсан байна.
Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх заалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн алдааг залруулах боломжгүй байна.
9. Шүүгч нь шүүхийн шийдвэрийг 2021 оны 09 сарын 20-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор баталсан шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалд нийцүүлэн бичихийг цаашид анхаарах нь зүйтэй.
10. Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/00437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610,310 төгрөг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,508,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР