Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2025/00008

 

  

 

 

 

 

 

   2025          3             20                                                      223/МА2025/00008                                       

 

                                                                          

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Г.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШШ2024/00961 д

угаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: У.................... хот, Ба............. дүүрэг, ........ дугаар хороо, ....... дугаар хороолол, Н.......... гудамж, ............дугаар байр, ............ тоотод оршин суух Х......... овогт Г........... Ц.ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т......... аймаг, Б........ сум, ........дугаар баг, ........... тоотод оршин суух Б......... овогт Ч........... ..Б

Хариуцагч Т аймаг, Б сумуга   дугаар гудамж  тоотод оршин суух, Б  овогт Э         Н ,

Хариуцагч: Т  аймаг, Б сум, Ц р    тоотод оршин суух, Б  овогт Э  Э  нарт холбогдох

Гэм хорын хохиролд хариуцагч Ч.Бгээс 16,000,000, хариуцагч Э.Нээс 16,000,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 16,000,000 төгрөг нийт 48,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гончигжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ,  

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ын нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Г.Цийн өмчлөлийн эзэмшлийн 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар палк модоор барьсан нийт 256мкв тухайн үед эзэнгүй байсан байшинд 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян суманд амьдардаг насанд хүрээгүй Н.Отгон-Эрдэнэ, Б.Чинзориг, Э.Амар-Эрдэнэ нар орж чүдэнз зурж гал асааснаас эд зүйлд гал авалцан шатсаны улмаас 87,973,000 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч нарын төлбөрийн чадварыг харгалзан дээр мөнгөний тал хувиар нэхэмжилж байна. Би гал гарснаас хойш буюу 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гарган 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 233400469 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дээрх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 07/08 дүгнэлтээр уг гарсан галыг гаднын нөлөөтэй гэж үзсэн. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээчин шинжээч Г.Амбасэлмаагийн 07/262 дугаар дүгнэлтээр уг байшингийн зах зээлийн үнэлгээ нь 87,973,000 төгрөгөөр үнэлэгдсэн юм. Иймд Г.Цийн эд хөрөнгөд гэм хор учруулсан хохиролд Н.Отгон-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Э.Нээс 16,000,000 төгрөг, Б.Чинзоригийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бгээс 16,000,000 төгрөг, Э.Амар-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Э.Эээс 16,000,000 төгрөг нийт 48,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Э.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч Д.Гантуяа нь “гэм буруутай учраас хохирлыг барагдуулж, нөхөн төлөх шаардлагатай” гэх дүгнэлтийг гаргажээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т зааснаар хариуцагч Ч.Бгээс 10,000,000 төгрөг, Э.Нээс 10,000,000 төгрөг, Э.Эээс 5,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Цэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Э.Н нараас тус тус 147,950 төгрөгийг хариуцагч Э.Эээс 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэд олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШШ2024/0091 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Цийн зүгээс гэм хорын хохиролд хариуцагч Э.Нээс 16,000,000, хариуцагч Э.Эээс 16,000,000 төгрөг, хариуцагч Ч.Бгээс 16,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Э.Эээс 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 8,000,000 төгрөгөөс татгалзсан болно.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэт хайхрамжгүй үйлдлээс шалтгаалан гэм хорын хохирол учирсан гэж үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т "Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно" гэж заасныг, мөн зүйлийн 514.2-т "Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно" гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь нэхэмжлэгч тусгай мэргэжил эзэмшсэн шинжээчийн 07/08 дугаар дүгнэлтээр 87,973,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосныг хариуцагч нарын төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж хоёр дахин багасгаж 48,000,000 төгрөг нэхэмжилж, мөн Э.Эээс нэхэмжилсэн үнийг хоёр дахин багасгасан байхад хариуцагч Э.Нээс 10,000,000 төгрөг,  хариуцагч Ч.Бгээс 10,000,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг илт хохироосон шийдвэр гэж үзэж байна.

Насанд хүрээгүй этгээдийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг эцэг эх, асран хамгаалагч нь хариуцан төлөх үүрэгтэйгээс гадна үр хүүхдүүддээ бусдын эд хөрөнгөд эзэнгүй байсан ч дураар орохгүй байх, чүдэнз авч явахгүй байх зэрэг наад захын хүмүүжлийн чанартай хэвшлийг сургаж хүмүүжүүлсэн байх учиртай. Гэтэл дээрх хариуцагч эцэг эхчүүд хүүхдүүддээ тийм хүмүүжил хэвшил зааж сургаагүй, хүүхдээ хараа хяналтдаа байлгах, тэднийг байнга харгалзах үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан байна. Бага насны хүүхэд чүдэнз биедээ авч явах нь хориотой байтал чүдэнз зурж гал гаргаж бусдын эд хөрөнгийг устгасан нь санаатай гэмт хэрэг байтал болгоомжгүй гэмт хэрэг мэтээр үзэж хохирлыг хэт ихээр багасгаж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч нараас гаргуулсан 25,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн 16х8 метрийн хоёр давхар байшинг ийм хэмжээний мөнгөөр барих материалыг ч худалдаж авч чадахгүй тул нэхэмжлэгчид хэт хохиролтой шийдвэр болсон байна. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШШ2024/0091 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гончигжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1. Нэхэмжлэгч Г.Ц нь өөрийн өмчлөл, эзэмшлийн 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар, палк модоор барьсан, нийт 256м.кв талбайтай тухайн үед эзэнгүй байсан байшинд 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян суманд амьдардаг насанд хүрээгүй Н.Отгон-Эрдэнэ, Б.Чинзориг, Э.Амар-Эрдэнэ нар орж чүдэнз зурж гал асааж, эд зүйлд гал авалцаж шатсаны улмаас 87,973,000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч нарын төлбөрийн чадварыг харгалзан учирсан хохирлын тал хувиар тооцон Н.Отгон-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Э.Нээс 16,000,000 төгрөг, Б.Чинзоригийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бгээс 16,000,000 төгрөг, Э.Амар-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Э.Эээс 16,000,000 төгрөгийг 8,000,000 төгрөг болгон багасган шаардсаныг хариуцагч нар нь төлбөрийн чадваргүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар багийн төвд байрлах иргэн Г.Цийн өмчлөлийн 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар, палк модоор барьсан, нийт 256мкв талбайтай байшинд насанд хүрээгүй Н.Отгон-Эрдэнэ, Б.Чинзориг, Э.Амар-Эрдэнэ нар орж, чүдэнз зурж гал асаасны улмаас эд зүйлд гал авалцан шатаж нийт 87,973,000 төгрөгийн хохирол учирсан нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 07/08 дугаартай шинжээчийн “...уг гал түймэр ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй, ...гаднын нөлөөтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-н 8-9/, хөрөнгийн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №07/262 шинжээчийн шатсан барилгын зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 89,211,000 төгрөг, хохирлын үнэлгээ нь 87,973,000 төгрөг гэж дүгнэлээ...” гэх дүгнэлт /хх-н 10/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000308962 дугаартай гэрчилгээ болон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000168767 дугаартай гэрчилгээний хуулбарууд /хх-н 14-15/, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын”...хэрэг бүртгэлтийн 233400469 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хааж, хохирогч Д.Гончигжав өөрт учирсан хохирол төлбөрийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй...” гэх тогтоолын хуулбар /хх-н 4/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Иргэний эрх зүйн зарим чадамжтай түүнчлэн сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч шүүхэд хамгаална.” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох бичиг баримтыг шүүхэд үзүүлнэ.” гэж тус тус заасан.

Иймд бусдын эд хөрөнгийг шатааж, гэм хор учруулах үед Э.Амар-Эрдэнэ 9 нас 6 сар 26 хоногтой, Н.Отгон-Эрдэнэ 12 нас 2 сар 7 хоногтой, Б.Чинзориг 12 нас 2 сар 29 хоногтой байсан байх тул хууль ёсны төлөөлөгч болох Б.Чинзоригийн эцэг Ч.Б, Н.Отгон-Эрдэнийн эх Э.Н, Э.Амар-Эрдэнийн эх Э.Э нарыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Ч.Б, Э.Н, Э.Э нар нэхэмжлэгч Г.Цэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.” гэж зааснаар арилгах үүрэг үүснэ. 

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд зүйтэй боловч хариуцагч Э.Нээс 10,000,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 5,000,000 төгрөг, хариуцагч Ч.Бгээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо иргэдийн төлөөлөгч Д.Гантуяагийн “...байшинг шатаасан нь үнэн гэдгээ хүүхдүүдийн эцэг, эх хүлээн зөвшөөрч байна, гэм буруутай учраас хохирлыг барагдуулж, нөхөн төлөх шаардлагатай...” гэх дүгнэлтийг харгалзан үзэлгүй “...нэхэмжлэгчийг өөрийн эд хөрөнгөө арчлан хамгаалах, хадгалах үүргээ хэрэгжүүлээгүйгээс хор уршиг, хохирол учирсан, мөн тэдний ахуйн нөхцөлийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т заасныг үндэслэн хариуцагч нарын гэм хорыг арилгах, нөхөн төлөх хэмжээг багасгах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

5.1 Тодруулбал, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан.

            Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4-т “Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно.” гэж зааснаар хариуцагч Ч.Б, Э.Н, Э.Э нар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлээ баримтаар нотлох үүргийг хүлээх ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гончигжав нь эхнэр Г.Цийн эрүүл мэндийн асуудлаас болж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байшингаа орхиж явахаас аргагүй болсон байх ба хашаа байшингаа харж хандуулах үүднээс айл буулгасан, мөн хажуу айлдаа захиж байсан зэрэг нь маргаагүй хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул түүний хэт болгоомжгүй үйлдэл гэм хор учрахад нөлөөлсөн гэж үзэх боломжгүй.  

5.2 Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй байх тул насанд хүрээгүй  Н.Отгон-Эрдэнэ, Э.Амар-Эрдэнэ, Б.Чинзориг нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 233400469 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг онцлогтой. Санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа болгоомжгүй гэмт хэргээс ялгагддаг.

Гэтэл анхан шатны шүүх насанд хүрээгүй этгээдүүдийн холбогдсон санаатайтайгаар үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг нөхөн төлүүлэхдээ болгоомжгүй гэмт хэргийн улмаас учруулсан мэтээр дүгнэсэн, хариуцагч нар нь төлбөрийн чадваргүй эсэх үйл баримт хэрэгт авагдаагүй байхад гэм хорын хохирлын хэмжээг багасгасан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болов.

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш хариуцагч Чойжгаваа овогтой Бямбасүрэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэнэтийн ослын улмаас нас барсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05/09 дугаартай Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газрын албан тодорхойлолт, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/12 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын захирамж зэрэг баримтуудаар тогтоогдсон.  

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн харилцаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.” гэж заасны дагуу ажиллагаа хийсэн боловч насанд хүрээгүй Б.Чинзоригийн асран хамгаалагч Ж.Чойжгаваа нь эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан.

Иймд хариуцагч Э.Нээс 16,000,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цэд олгож, хариуцагч Ч.Бгээс шаардсан 16,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШШ2024/00961 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т зааснаар хариуцагч Ч.Бгээс 10,000,000 төгрөг, Э.Нээс 10,000,000 төгрөг, Э.Эээс 5,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Цэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Нээс 16,000,000 төгрөг, Э.Эээс 8,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Цэд олгож, хариуцагч Э.Эт холбогдох нэхэмжлэлээс 8,000,000 төгрөг, хариуцагч Ч.Бд холбогдох нэхэмжлэл 16,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дугаар заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Э.Н нараас тус тус 147,950 төгрөгийг хариуцагч Э.Эээс 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэд олгосугай.” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нээс 237,950 төгрөгийг хариуцагч Э.Эээс 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэд олгосугай.” гэж тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гончигжавын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гончигжаваас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 /гурван зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

 

                                             ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ