Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 482

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,  

Шүүгдэгч Ж.Ө, М.Лнарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт М.Л, Олохнууд овогт Ж.Өнарт холбогдох эрүүгийн 1909010000409 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн графикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх Дархчууд овгийн М.Л, /регистрийн дугаар УП96112052/,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 6-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх Олохнууд овгийн Ж.Ө/регистрийн дугаар УШ99020718/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Лнь Ж.Өтай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын автобусны буудлын орчим иргэн Б.Уянгын гар цүнхэн дотроос 191.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 5-эс” маркийн гар утсыг, 370.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 6-эс” маркийн гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 561.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Ө нь М.Лх-тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын автобусны буудлын орчим иргэн Б.У-ын гар цүнхэн дотроос 191.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 5-эс” маркийн гар утсыг, 370.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 6-эс” маркийн гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 561.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ж.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч М.Лшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.У-ын "...Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын 37-443 тоотын гадна ирээд... миний цүнхийг үүрч буусан залуугаас буцаад цүнхээ аваад утас ...шалгатал алга болсон байсан... “Айфоне 6-эс” маркийн гар утасны хайрцаг, сав, имэй код нь гэрт байгаа, харин “Айфоне 5-эс” маркийн гар утасны хайрцаг сав нь байгаа эсэхийг мэдэхгүй байна... Миний хоёр ширхэг гар утсыг надад Ө, Л хоёр хулгай хийсэн талаараа уучлалт гуйгаад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дугаар хуудас/,

 

"Дамно" ХХК-ийн “Айфоне 5-эс” маркийн гар утас 191.000 төгрөг, “Айфоне 6-эс” маркийн гар утас 370.000 төгрөг..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тухай "...М.Л-аас доорх эд зүйлийг хураан авав. ...Цагаан шаргал өнгийн “Айфоне 5-эс” маркийн гар утсыг хураан авч уг ажиллагааг дуусгав"... гэх тэмдэглэл /хх-ийн 11-р дүгээр хуудас/,

 

Яллагдагч М.Л-тщын "...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... гэмт хэргийг Ө-ын хамт үйлдсэн талаар хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Яллагдагч Ж.Өын "... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би найз М.Лхагвабаттай цуг эмэгтэй хүний гар утас хулгай хийсэн ба хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй байх болно. Би хулгай хийсэн гар утсаа буцаагаад хохирогч гэх эмэгтэйд өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Лх-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Ө нь М.Л-тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын автобусны буудлын орчим иргэн Б.У-ын гар цүнхэн дотроос 191.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 5-эс” маркийн гар утсыг, 370.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 6-эс” маркийн гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 561.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Лнь Ж.Өтай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын автобусны буудлын орчим иргэн Б.У-ын гар цүнхэн дотроос 191.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 5-эс” маркийн гар утсыг, 370.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 6-эс” маркийн гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 561.000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ж.Ө, М.Лнарыг бусдыг эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.У хулгайд алдагдсан гэх эд зүйлээ хүлээн /хх-ийн 11, 38 дугаар хуудас/ авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Ө, М.Лнарыг гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай

ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ж.Ө, М.Лнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзсэний үндсэнд Ж.Ө, М.Лнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Ө, М.Лнар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Дархчууд овогт М.Л, Олохнууд овогт Ж.Өнарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ө, М.Л нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Ж.Ө, М.Лнарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Ө, М.Лнар  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ө, М.Лнар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус анхааруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ө, М.Лнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ОДОНЧИМЭГ