Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2016/00764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х овогт Б Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт Т С холбогдох

гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.С 2006 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамтдаа амьдрах хугацаанд 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.У төрсөн. Хамтдаа амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал гарч 2010 оны 10 сараас тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш хүү Б.У ээжийнхээ асрамжид байгаа. Т.С бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0072216 дугаар гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ.  Мөн хүү Б.У нэр дээр арилжааны банкны данс нээлгэж 6 012 000 төгрөгийн 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор байршуулах, насанд хүрэхээс нь өмнө хэн ч авахгүй ба хүүгээ насанд хүртлэх хугацаанд сар бүрийн тэтгэлэг төлнө гэж тохиролцсон гэв. 

 

Хариуцагч Т.Са шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б 2006 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтдаа амьдрах хугацаанд 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.У төрсөн. Хамт амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал үүссэн тул тусдаа амьдарч эхэлсэн ба нэхэмжлэгч Б.Б нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүү Б.У өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул шүүхийн зүгээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүү Б.Ухүссэн үед нь аавтай нь уулзуулж болно. Өмнөх хугацааны хүүхдийн тэтгэлгийг Б.Б авахаар болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрнө. Хүүхдээ өөрөө авна. Өмнөх 6 жилийн тэтгэлэг 6 012 000 төгрөгийг авна. Энэ мөнгийг хүүхдийн нэр дээрх данс нээж хийх ба насанд хүртэл нь хэн ч хөдөлгөхгүй байхаар тохиролцсон. Энэ өдрөөс хойш тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй  гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Б.Б, Т.С  нар нь 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.У төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 156 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, 0153567-4450 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Б.Б, Т.С нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан,  нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2010 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Б, Т.С нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон баримт байгаа болно.

Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2007 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн хүү Б.У эх Т.С асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу эцэг Б.Б тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар үйлийн 10.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар  гэрлэгчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх ба хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б  хүү Б.У хүссэн үед нь уулзуулж байхаар тохиролцсон болно.

 Б.Б, Т.С нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.У өмнөх 6 жил буюу 72 сарын тэтгэлгийг сарын 83 500 төгрөгөөр тооцож, нийт 6 012 000 төгрөг  нөхөн төлөхөөр тохиролцсон тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэв.                                          

 Мөн 6 012 000 төгрөгийг  2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор арилжааны банкинд хадгаламжийн данс нээж  байршуулах ба хүү Б.У насанд хүртэл нь  авахгүй байхаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэхгүй гэсэн тул гаргуулаагүй болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Б Б, Ш овогт Т С нарын гэрлэлтийг цуцалсугай.    

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн хүү Б.У эх Т.С асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн хүү Б.У 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн байхгүй, маргаангүй гэсэн болохыг дурдсугай.    

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Б.Батсүрэнгээс 6 012 000 төгрөгийг гаргуулан Т.С олгосугай.

 

6.Зохигч 6 012 000 төгрөгийг  2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор арилжааны банкинд хадгаламжийн данс нээж  байршуулах ба хүү Б.У насанд хүртэл нь  авахгүй байхаар тохиролцсон болохыг дурдсугай.

 

7. Хариуцагч Т.С  нь нэхэмжлэгч Б.Б  хүү Б.У хүссэн үед нь уулзуулж байхаар тохиролцсон болохыг дурдсугай.

 

8. Нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ