| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00658/И |
| Дугаар | 184/ШШ2016/00844 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2016/00844
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Боржигон овогт Даваанямын Базаррагчаа, Ганжуур овогт Сүрэнжавын Оюунбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн охин Б.Буяндэлгэр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анунгоо нарыг эх С.Оюунбилэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн охин Б.Буяндэлгэр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анунгоо нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, тэднийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Базаррагчаагаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит 29-495б тоот хашаа байшинг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгосугай.
5. Нэхэмжлэгч нь 75-47 улсын дугаартай Аксент верна маркийн авто машин, 94-81 улсын дугаартай Портер маркийн авто машин, 30 хонь, 30 адууг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ