| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0688/Э |
| Дугаар | 712 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Г.Унарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Уранзаяад холбогдох эрүүгийн “1809051220678” дугаартай, 185/2019/0688/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 22 настай, дээд боловсролтой, бичиг хэргийн эрхлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 32-05 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 40-26 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Г.У /РД:НУ:97020806/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Унь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Киагрупп” ХХК-д 50-97 УНК улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалж зээл авахдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Г.Ухэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр:Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Намууны:..миний бие "Киагрупп" ХХК-д зээлийн эдийн засагчаар ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өмнө нь 2.000.000 төгрөгийн зээлтэй байсан 50-97 УНК улсын дугаартай
Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Унь 11 цаг 30 минутын үед ажил дээр ирээд өмнөх зээлийн үлдэгдэл 2.080.000 төгрөгийг төлөөд манайхаас машинаа буцаан өөрийн нэр дээрээ шилжүүлэх албан бичиг болон улсын бүртгэлийн гэрчилгээг канондоод нотариатаар батлуулаад аваад явсан. Гэтэл буцаад 10-15 минутын дараа орж ирээд за за би машинаа авахаа болилоо, дахиад зээл авъя гээд 5.000.000 төгрөгийн зээл авахыг хүссэн. Тэгэхээр нь би зээлийн гэрээг шинэчлэн хийгээд зээлдэгчийн хүссэн 5.000.000 төгрөгийг 5070301351 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь миний машин буцаан авах баримтыг өнгөт канонаар хуулбарлаж манай байгууллагад орж ирэхдээ энэ одоо хэрэггүй биз дээ гэж хэлээд ураад надад өгсөн. Би ажигласан чинь хуурамчаар үйлдчихээд буцаагаад надад өгсөн байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн тээврийн хэрэгсэл өмнө нь манай байгууллагын нэр дээр байсан. Уранзаяа нь жинхэнэ канондсон хуулбарыг авч яваад өөрийн нэр дээрээ шилжүүлсэн байсан. Тэгээд энэ талаар манай захирал А.Дэлгэрмаа ярьж мэдэгдсэн. Тэгэхэд 5.000.000 төгрөгнөөс буцаагаад 2.500.000 төгрөг данс руу шилжүүлээд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг өгөлгүй алга болсон гэх мэдүүлэг. /хх-н 18/,
2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №745 тоот актын:
1.Шинжилгээнд ирүүлсэн бичиг баримт нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн Киайгрупп ХХК-ийн 2343 дугаартай албан бичиг дээрх гарын үсэг болон тамга тэмдэг, 9011283117 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх нотариатчийн гарын үсэг, тамга тэмдэгийг хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж хэвлэсэн байна.
3.Уг баримтуудын тамга тэмдэг, гарын үсгийг хэвлэн хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлан хэвлэсэн байна.
4.Урж тасласан 4 ширхэг цаас нь 2011.04.19-ний өдрийн 9011283117дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.11.07-ны өдрийн Киайгрупп ХХК-ийн 2343 дугаартай албан бичгийг тус тус үүсгэж байна.
5. Шинжилгээнд ирүүлсэн 2 баримтын тасархай байна.
6.Уг урагдсан хэсгүүдийн нийлж байгаа хэсэгт үйлчилгээ, хугацааг уншигдах үг байна.
7. Бусад ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрээгүй болно. Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэ-Очир гэх дүгнэлт. /хх-н 25-27/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.хохирогч Б.Намууны мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн түүхчилсэн лавлагаа, 745 шижээчийн дүгнэлт, яллагдагч Г.Уранзаяагын мэдүүлэг, улсын бүртгэлийнгэрчилгээний хуулбар, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг
зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Унь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Киагрупп” ХХК-д 50-97 УНК улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалж зээл авахдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Намууны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Уранзаяаг баримт бичиг хуурамчаар үйлдэж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Уранзаяаг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Г.Уранзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг ??? сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Намуунаад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч би Архангай аймагт хөдөө явж байна. Шүүх хуралдааны товыг мэдлээ, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г.У-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ур-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Унь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ