Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00557

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00501 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: орон сууцнаас чөлөөлүүлж, 49,500,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: орон сууц худалдан авахад 166,411,532 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: орон сууцны 34 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь Солонгос улсад 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байгаад буцаж ирсэн. Тэрээр анх очсоноос хойш ажиллах хугацаандаа Солонгос хэл мэдэхгүйгээс болж бэр *******эр дамжуулан цалингаа Монгол мөнгөнд хөрвүүлж, өөрийн Хаан банкны данс руу авдаг байсан. Улмаар 2020 оны 0 сарын 27-ны өдөр *******-тай Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, *******, , гудамж, дүгээр байр, хаягт байрлах орон сууцыг цалингаараа худалдан авсан. Үнийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаар дансаар шилжүүлж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

1.2 Бэр ******* нь өөрийн ээж, аавыг 2 сарын хугацаатай дээрх орон сууцанд түр амьдруулахыг гуйсан бөгөөд миний бие зөвшөөрсөн. Гэвч хариуцагч нар миний орон сууцанд 2 жил гаруй хугацаанд амьдарч, улмаар орон сууцыг чөлөөлж өгөхөөс үндэслэлгүй татгалзаж байна. Иймд дээрх орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.

1.3 Хариуцагч нарын зүгээс орон сууцыг чөлөөлж өгөхгүй орон сууцанд амьдарсаар байх тул орон сууцыг ашигласны төлбөрийг нэг сарын 1,500,000 төгрөгөөр тооцож, 33 сарын төлбөрт 49,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Бид бүх олсон мөнгөө *******ийн данс руу шилжүүлсэн. Мөн миний зээ охин БНСУ-д хүүхдүүдийн дээрэлхэлтэнд өртсөн учир хандивын үйл ажиллагаа өрнөж, хандиваар цугларсан 18,591,410 төгрөгийг *******т шилжүүлсэн. 2020 онд *******ийн Монгол дахь данс руу ийн данснаас 41,498,700 төгрөг, ийн данснаас 47,000,000, нийт 88,521,000 төгрөг, 2021 онд ийн данснаас 17,290,000 төгрөг, ийн данснаас 26,928,500 төгрөг, нийт 40,218,500 төгрөг шилжүүлсэн. *******ийн өөрийн гараар бичсэн өргөдөл дээр миний сарын цалин 1,700,000 вон гэж бичсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* нь БНСУ-д ажил хийж хуримтлуулсан бүх мөнгөөрөө дээрх орон сууцыг худалдан авсан. Цуглуулсан мөнгөний 30 хувийг ******* цуглуулсан юм байна. Гэр бүлийн бүх мөнгө *******ийн данс руу орсон боловч буцаж гарсан зүйл байхгүй. ий гэр бүл, үр хүүхдийг Улаанбаатар хотод байртай болгох гэж цуглуулсан боловч ******* өөрийн нэр дээр байр авсан байна.

3.2 *******эс шилжүүлсэн мөнгийг ******* өөрийн мөнгө гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй. *******ын хуримтлалын мөнгө нийт 570,000,000 орчим төгрөг болсноос 236,000,000-237,000,000 орчим төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Хариуцагч нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан орон сууцанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Гуравдагч этгээд тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Би анх хадам ээж *******ийг өөр дээрээ авч ажлыг нь зааж өгч байсан. Би өдөр нь хүүхдээ хараад, орой нь нөхөр хүүхдээ хараад ажилладаг байсан. Би 1,800,000 төгрөгийн цалин авдаг байсан. Би анх жирэмсэн болсны дараа байрны захиалганд орох гээд хадам ээжийн данс руу мөнгө шилжүүлдэг байсан. *******ийн Монгол дахь данс руу сард 2-3 удаа боломжоороо байр авах мөнгөө шилжүүлдэг байсан.

4.2 Нөхрийнхөө цалинг байрны төлбөрт өгөх гэж хадгалаад өөрийнхөө цалингаараа хоол унд бусад зүйлээ зохицуулдаг байсан. Би хадам ээж, нөхөр хоёрт итгээд энэ байрыг авсан. Нөхрөөсөө энэ байрыг хэний нэр дээр авч байгаа вэ гэж асуухад хүүхдийнхээ нэр дээр авч байгаа гэж хэлсэн гэжээ.

5. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1 Бид ******* гэх *******ийн хамаатны хүмүүсийн барьсан орон сууцны үнэд нийт 225,777,732 төгрөг төлсөн. Үүний 26,912,532 төгрөгийг *******гийн данснаас ******* руу, 127,119,000 төгрөгийг *******, ******* нар аар дамжуулан *******т, хүргэн , нар 59,366,200 төгрөгийг тус тус орон сууц худалдан авахаар шилжүүлсэн. , нар *******т шилжүүлсэн мөнгөө *******аас гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тусад нь нэхэмжлэл гаргасан.

5.2 *******, ******* нар нь тухайн орон сууцыг худалдан авахад нийт 166,411,532 төгрөг төлсөн тул хамтран өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1 *******гаас 10,755,019 вон буюу 26,917,532 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгө нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 500, 10,000, 20,000, 50,000, 100,000 зэрэг дүнгээр удаан хугацааны туршид бага хэмжээгээр буюу хэрэглээний мөнгө хэлбэрээр шилжиж байсан. Уг мөнгөнөөс 5,000,000 вон нь хариуцагч нар Монгол улсад ирснээс хойших хугацаанд хамаарч байна. Хариуцагч нар Монгол улсад ирсэн бол тухайн төлбөрийг өөрийн данснаас барилгын компанид шилжүүлэх боломжтой юм. Гэвч тухайн төлбөрийг төлөх, түүнд оролцох шаардлагагүй, төлөх санхүүгийн чадавхгүй байсан нь тодорхой байна.

6.2 аас ******* руу шилжүүлсэн гэх 127,119,000 төгрөг нь *******, ******* нарын мөнгө болох нь нотлогдохгүй бөгөөд эдгээр мөнгө нь ******* гэх утгаар шилжин орсон байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

7. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

7.1 Миний бие 2016 онд *******ийн хүү тэй гэр бүл болж, бидний дундаас 2017 онд хүү , 2019 онд хүү , 2021 онд охин төрж, одоо БНСУ-д амьдарч байна. Миний аав, ээж хоёр 2011 оноос одоог хүртэл, хадам ээж 2017-2023 оны 8 дугаар сар хүртэл БНСУ-д ажилласан. 2018 онд Монголд орон сууц захиалахаар болж, хадам ээж өөрийн танилдаа орон сууц захиалахаар, би мөнгийг нь төлөхөөр, төлбөрийг хадам ээж *******ийн данс руу шилжүүлж байхаар тохиролцсон. Би өөрийн ээж, аавынхаа болон өөрийн ажил хийж олсон мөнгөнөөс хадам ээж *******ийн данс руу мөнгө хийж эхэлсэн. Тухайлбал, ээж *******гийн данснаас *******ийн тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл олон удаагийн шилжүүлгээр 10,765,013 вон буюу 26,912,532 төгрөг, төрсөн дүү Б.Солонгын тоот данснаас *******ийн тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3,114,000 вон буюу 7,785,000 төгрөг, эгч Б.Солонгын нөхөр ийн тоот данснаас *******ийн тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 22,346,000 вон буюу 51,500,000 төгрөг, өөрийн найз ийн тоот данснаас *******ийн тоот дансанд 127,119,000 төгрөг нийт 213,316,532 төгрөг шилжүүлсэн. т шилжүүлсэн мөнгө нь миний аав *******ын ажлын хөлс, миний онлайн худалдаа хийж олсон мөнгө байсан. Дээрх мөнгөөр тус байрыг худалдаж авсан.

7.2 Ингээд байр ашиглалтад орж, аав, ээж хоёр Монгол улсад очихдоо орон сууцанд орсон. Хадам ээж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан болохыг хожим мэдсэн. бид хоёр хоорондын таарамжгүй харилцааны улмаас одоогоор тусдаа амьдарч байгаа боловч бид гэр бүлээ цуцлуулаагүй. Тус орон сууц нь , эхнэр *******, бидний 4 хүүхэд, аав, ээжийн минь дундын өмч хөрөнгө байх ёстой, бид мөнгийг нь төлсөн тул орон сууц бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна.

7.3 ******* орон сууцны үнэд 184,529,000 төгрөг төлсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон учраас 28,787,532 төгрөгийг бид буцаан авах ёстой. Хадам ээж ******* нь БНСУ-д ажиллаж байсан хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд сард 1,000,000 гаруй төгрөг, өөрийн өргөж авсан охины сургалтын төлбөр, байрны түрээсийн мөнгийг төлдөг байсан ба байр, хоол, утас, тээврийн зардалд багагүй хэмжээний мөнгө зардаг байсан. Иймд тийм хэмжээний орон сууцны төлбөрийг өөрөө төлөх боломжгүй.

Иймд дээрх орон сууцны 34 хувийн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

8.1 *******ийн данс руу ******* гэх утгаар шилжиж байсан мөнгөн хөрөнгүүд *******ийн цалин хөлс байсан тул бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

9.1 Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******, 19 дүгээр хороолол, гудамж, байр, хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* нарын өмчлөлөөс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******, ******* нараас 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан *******, ******* нарын улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******, 19 дүгээр хороолол, гудамж, байр, хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 166,411,532 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******, 19 дүгээр хороолол, гудамж, байр, хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 81,000,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, 34 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,600 /315,450, 111,000, 206,950/ төгрөгийг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,193,358 төгрөг /70,200, 625,312, 497,846/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 954,599 төгрөгөөс 562,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, улсын төсвөөс гуравдагч этгээдийн илүү төлсөн 391,649 төгрөгийг буцаан гаргуулж *******д тус тус олгож шийдвэрлэсэн.

10. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

10.1 Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийн хүү ий хүсэлтээр түүний хадам эцэг эх болох *******, ******* нарыг өөрийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүй 2 сарын хугацаатай амьдруулахаар зөвшөөрсөн гэж, хариуцагч *******, ******* нар нь төрсөн охин буюу ий эхнэр зөвшөөрснөөр маргаан бүхий байранд амьдарч эхэлсэн гэж тайлбарласан... гэж талуудын хооронд үүссэн эд хөрөнгө ашиглахтай холбоотой үйл явдлыг зөв дүгнэсэн атлаа мөн хэсэгт ...Хэргийн баримтаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний хугацааг хэрхэн тохиролцсон нь тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгч Монгол Улсад буцаж ирснээр өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдрах шаардлага үүссэн байх тул гэрээнээс татгалзах эрхтэй. гэж дүгнэсэн нь хоорондоо эсрэг тэсрэг, учир зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон.

Шүүх амаар байгуулагдсан гэрээ нь 2 сарын хугацаатай байгуулагдсан болох нь талуудын тайлбар, мэдүүлгээр батлагдаж, энэ талаар талууд маргаагүй үйл баримтыг анхааралтай дүгнэхгүйгээр Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний хугацааг хэрхэн тохиролцсон нь тогтоогдоогүй, улмаар нэхэмжлэгч Монгол Улсад ирснээр өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдрах шаардлага үүссэн гэсэн нь илт үндэслэлгүй болжээ.

10.2 Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарт анхнаасаа 2 сарын хугацаатай ашиглуулахаар маш тодорхой тохиролцож, эзэмшил ашиглалтыг шилжүүлэх зөвшөөрлийг барилгын компанид олгосон бөгөөд энэхүү хугацаа дууссан даруй орон сууцаа өөрийн мэдэлд шилжүүлэн авч, улмаар өөрийн өмчлөлийн орон сууцны үр шим ашигт байдлыг гаргах бүрэн боломжтой байсан. Өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшилд алдсанаас болж орон сууцны төлбөрөө бүрэн төлж барагдуулж дуустал буюу 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Солонгос улсад ажиллаж, улмаар орон сууцны төлбөрөө бүрэн барагдуулснаар эх орондоо ирж, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан.

Хариуцагч нар 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад ирснээс хойш *******ийн хууль ёсны өмчлөлийн орон сууцыг өөрсдийн орон сууц гэж үзэж байсан бол, төлбөрийг төлж байсан бол ирсэн даруй үлдэгдэл төлбөрүүдийг өөрсдийн дансаар төлбөрийг төлөх, гэрээг шилжүүлэн авах, өөрсдийн охин *******эс мөнгөө өөрсдийн данс руу авч, орон сууцны төлбөртөө төлөх боломж бүрэн байсан.

10.3 Нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөр 184,529,000 төгрөгөөс 178,400,000 төгрөгийг 2020 онд 94,900,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах данснаас, 2021 онд 15,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах данснаас, 2022 онд 3,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах данснаас, 2023 онд 65,000,000 төгрөгийг өөрийн тэтгэврийн данснаас төлсөн бөгөөд 2022 оны 05 дугаар сараас хойших бүх төлбөр нь хариуцагч болон гуравдагч этгээд нарт огт хамааралгүй, тэдний дансаар шилжүүлэн аваагүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь орон сууц худалдан авсан төлбөр нь өөрийн цалин болохыг 2023 оны 09 сарыг хүртэл хамт амьдарч байсан гэрч 2022 оны 05 дугаар cap хүртэл ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоо бэр охин *******д бэлнээр өгч байсныг нотолсон.

Иймд өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцныхаа үр шим, ашигт байдлыг 2021 оны 09 сараас орон сууцаа түрээслэх замаар хүртэж, олох ёстой байсан. Анхан шатны шүүхийн орон сууцыг ашигласан хугацааны төлбөрийг хэрэгсэхгүй болгосноос бусад шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

11. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

11.1 Түрээсийн гэрээ гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод сарын түрээс нь 1,300,000 төгрөг болох боломжтой байна гэж -аар үнэлгээг гаргуулаад 49,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон. Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд түрээсийн өр үүссэн эсэх нь тодорхойгүй байсан учраас анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эзэмшил өөрөө хууль бус эзэмшил биш байна, тийм учраас энэ мөнгийг гаргуулах боломжгүй, хариуцагч нар хууль ёсоор оршин сууж байгаа гэж дүгнэсэн гэжээ.

12. Хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

12.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Мөн шүүх гадаад хэлээр үйлдэгдсэн, үүнийг хуулийн шаардлагад нийцүүлэн үнэлэх ач холбогдол бүхий ажиллагаа хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 340, 341 дүгээр зүйлд заасан гэрээний харилцааг үндэслэсэн нь Иргэний хууль, тогтоомжийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь гуравдагч этгээд хадам ээж бөгөөд тэд 2017-2020 он хүртэлх хугацаанд Солонгос Улсад хамт амьдарч, нэг газар хамт ажиллаж, *******ийн воны дансаар *******, түүний нөхөр нар нь цалин авдаг, дундын нэг данснаас гэр бүлийн хэрэгцээний төлбөр тооцоо хийдэг талаар үйл баримт хэрэгт авагдсан байна. Энэхүү нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн хоорондын маргааны агуулга нь маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, гуравдагч этгээдэд ногдох хэсгийг шүүхээр тогтоолгохтой холбоотой болох нь сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар тодорхойлсон нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдана.

Энэ тохиолдолд шүүх гуравдагч этгээд хувьд маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох эсэх, уг эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх, мөн бол гуравдагч этгээдэд ногдох хэсгийг тодорхойлох асуудалд хууль зүйн дүгнэлт хийх атлаа энэ талаар шүүх дүгнэлт өгөхгүйгээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзнэ.

12.2 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ийн хаан банкны тоот данснаас 73,927,280 төгрөгийг нэхэмжлэгч *******ийн тоот данс руу гэх гүйлгээний утгатайгаар, 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд ийн хаан банкны тоот данснаас 127,119,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ийн тоот данс руу гэх гүйлгээний утгатайгаар, хариуцагч *******гийн тоот воны дансны данснаас 10,765,013 воныг нэхэмжлэгч *******ийн тоот дансанд тус тус шилжүүлсэн. Мөн гэрч ..,127,119,000 төгрөг нь миний мөнгө биш ээ ******* нь Солонгос улсаас над руу бичсэн. Би Монголд байсан, тийм учраас ******* гэх хүний данс руу мөнгө шилжүүлээд өгсөн гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч *******ийн воны дансаар гуравдагч этгээд *******, түүний нөхөр cap болгон цалин авч байсан талаарх үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүд болохын хувьд хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн дундын өмч хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, *******, , гудамж, дүгээр байр, хаягт байрлах орон сууцыг худалдан авсан, үүнд нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь хөрөнгө оруулсан, төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд дээрх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгөд тооцогдох бөгөөд харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд тухайн хөрөнгөд оруулсан мөнгөн хөрөнгийн талаар маргаж буй тул шүүх гуравдагч этгээдэд ногдох хэсгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоон шийдвэрлэх боломжтой.

Иймд гуравдагч этгээд ******* нь өөрийн цалин хөлсний орлого болон аав *******, ээж ******* нарын цалин хөлсний орлогоор тус орон сууцыг худалдан авахад зориулж нийт 227,958,812 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул орон сууцыг гэр бүлийн дундын өмч хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хувийг тогтоолгох бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэл болон гуравдагчийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх дээрх байдлаар иргэний хууль тогтоомжийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

12.3 Анхан шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдээс *******ийн данс руу гэх утгатайгаар төгрөг болон вон шилжүүлдэг боловч уг мөнгө нь хариуцагч болон гуравдагч этгээдийн мөнгөн хөрөнгө мөн эсэх, мөнгөн хөрөнгийн зарцуулалт нь орон сууцанд хамааралтай эсэх нь тодорхойгүй тул сөрөг шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар шүүх дүгнэсэн.

Гэтэл гэрч, ийн мэдүүлэг, мөн 3 хавтасны 132-146 дугаар талд авагдсан нэхэмжлэгч,*******ийн воны данс, уг дансаар гуравдагч этгээд *******, түүний нөхөр нар cap болгон цалин хөлс авч байсан талаарх үйл баримт, ийн дансаар гуравдагч этгээд ******* арилжаа хийж мөнгө олдог, уг мөнгөн хөрөнгө ******* руу байрны төлбөрт шилжүүлж байсан орлогын гүйлгээ, хариуцагч *******гийн воны данс хуулга, уг дансаар мөн *******ийн воны данс руу мөнгө шилжүүлдэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гуравдагч этгээд тодорхой хэмжээний өөрийн олсон орлого нэхэмжлэгчид байрны төлбөрт зориулан шилжүүлж байсан үйл баримт тогтоогддог. Үүнийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэх талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй. Нөгөө талаар уг гуравдагч этгээд болон хариуцагчаас орж ирсэн орлогын гүйлгээг нэхэмжлэгч үгүйсгээгүй, уг төлбөр нь байрны төлбөрт хамааралгүй болох талаар ямар ч баримт эсрэгээрээ хэрэгт авагдаагүй болно.

12.4 Анхан шатны шүүх 2 хавтасны 87,88, 128, 191-250, 3 хавтасны 1-100, 119-147 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр үнэлээгүй болно. Гэтэл эдгээр нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтууд бөгөөд хэргийн оролцогч нарын хэн аль тухайн нотлох баримтуудыг маргааны үндэслэлд хамааралтай байдлаар тайлбарласан байна. Энэ тохиолдолд шүүх тухайн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт нийцүүлэн хуулийн шаардлагад нийцүүлэн авах эсхүл нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн шүүхэд гарган өгөх талаарх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн 13 дахь тал үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлээ *******ийн -ийн данс руу 2020 оны 0 сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд байрны төлөлт байрны зээл төлөлт гэх зэрэг гүйлгээний утгатай 154,400,000 төгрөг шилжүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан талаар дүгнэсэн. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчээс гэх хуулийн этгээдийн данс руу мөнгө шилжүүлсэн нэг ч баримт байхгүй байхад анхан шатны шүүх чухам ямар үйл баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Иймд гуравдагч этгээд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, *******, , гудамж, байр, хаягт байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, тухайн эд хөрөнгөөс түүнд ногдох хувийг тогтоох бие даасан шаардлагыг хангаж, харин нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болох хариуцагч нарт холбогдох хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

13. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

13.1 Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын ялгаа заагийг тодорхой гаргаж зааглаж өгсөн нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох гол үндэслэл болсон. Мөн ******* нь орон сууцны барилгад хөрөнгө оруулах тухай гэрээгээр 184,529,000 төгрөгөөр худалдан авсан орон сууцны 174,381,000 төгрөгийг 2020-2023 оны хооронд хэрхэн яаж бүрдүүлсэн талаар тодорхой нотолсон. Хариуцагч нарын хувьд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн, тодотгосон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлээд, аас *******ийн данс руу гэдэг утгаар орсон мөнгө нь *******, ******* нарт хэрхэн яаж холбогдож байгаа нь тогтоогдохгүй байна. ийн данс руу *******, ******* нар хэрхэн, ямар мөнгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан.

13.2 Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын хүрээнд тухайн орон сууцны 31 хувь буюу 81,000,000 төгрөг ******* өөрийн мөнгөн хөрөнгөөр төлсөн гэдэг боловч тухайн төлсөн гэх мөнгө нь ийн данс руу хэрхэн яаж орж ирсэн болон тухайн мөнгөний эх үүсвэрийг хэрхэн яаж бүрдүүлсэн талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Эдгээрийг үндэслээд шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн.

13.3 Маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтын эд хөрөнгө болохын хувьд тухайн орон сууцанд хариуцагч нар болон гуравдагч этгээдийн оруулсан мөнгөн хөрөнгө нь нотлогдох ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэр бүлийн дундын өмч болох нь нотлогдоогүй. Хариуцагч *******, ******* нар нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад ирсэн. Үүнээс хойш орон сууцны төлбөрт нийт 74,000,000 төгрөг төлөгдсөн. Энэ төлбөрт ямар нэгэн байдлаар оролцоогүй. Эдгээр хүмүүст тухайн орон сууцанд огт хамааралгүй бөгөөд орон сууцны төлбөрийн эргэн төлөлтөд хариуцлага хүлээх үүрэггүй. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******, , гудамж, дугаар байр, хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлж, 49,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч нар эс зөвшөөрч, тухайн орон сууцыг худалдан авахад *******, ******* нар нь 166,411,532 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг шаардлага гарган маргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч маргаж, гуравдагч этгээд сөрөг шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан.

2.2 Гуравдагч этгээд дээрх орон сууцыг худалдан авахад 81,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр 34 хувийн өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан. Нэхэмжлэгч бие даасан шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3. ******* нь *******-тай 2020 оны 0 сарын 27-ны өдөр 17 дугаартай Барилга хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулсан. Гэрээнд ******* нь Хан-Уул дүүргийн *******нд баригдаж буй, үйлчилгээний орон сууцны зориулалттай, , , 80,23 м.кв талбайтай орон сууцыг 184,529,000 төгрөгөөр худалдах, ******* нь орон сууцны үнийг графикийн дагуу төлөхөөр заажээ. /1хх 9-13/ Гэрээний дагуу ******* нь *******-д орон сууцны үнэд 2020 оны 0 сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 154,400,000 төгрөгийг, 21,000,000 төгрөгт тооцон автомашин тус тус шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх 82-117/

3.1 Улмаар дээрх орон сууц болох Хан-Уул дүүрэг, *******, , гудамж, дүгээр байр, хаягт байрлах, 77,19 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байна. /1хх 7/

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ нэхэмжлэгч *******, түүний хүү нарын хооронд байгуулагдаж, өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу хариуцагч нар гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан гэж дүгнэсэн нь буруу болжээ.

4.1 Дээрх зүйлд зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар талуудын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

5. Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө оруулсан буюу хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүссэн гэж маргаж, хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагын болон татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

5.1 Хэрэгт авагдсан дансны хуулга болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг үндэслэн гуравдагч этгээд ******* болон хариуцагч *******, ******* нараас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч *******т шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч уг мөнгөн хөрөнгийг маргаан бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар шилжүүлсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдохгүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн.

5.2 Түүнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ******* нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байгааг зөвтгөн өөрчилнө. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт хамаарч байна. Орон сууц хариуцагч нарын эзэмшилд байгаа талаар зохигч маргаагүй. Нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд хариуцагч нарт хандан орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргаснаар хариуцагчийн эзэмшил хууль бус болно. Харин түүнээс өмнөх хугацааг нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу хариуцагч нар эзэмшиж байсан тул уг хугацаанд хариуцагч нарыг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэхгүй. Иймд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

6. Нэхэмжлэгч нь өөрийн зөвшөөрлөөр хариуцагч нарыг тухайн орон сууцанд амьдруулсан гэж тайлбарладаг тул шаардлага гаргахаас өмнөх хугацааны орон сууцнаас олох байсан орлого буюу үр шимийг хариуцагч нараас шаардах эрхгүй. Түүнчлэн, -ийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2019 оны 2 дугаар улирлаас 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар түрээсийн дундаж үнийг тооцсон баримтаар нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд бодитоор 49,500,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тус баримтаар хохирлын хэмжээг бодитоор тогтоогдсон гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 49,500,000 төгрөгийг шаардах эрхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв. Энэ талаарх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан байна. Иймд шүүх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлээгүйг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй.

8. Гуравдагч этгээд шүүхэд ...Хан-Уул дүүрэг, *******, , гудамж, дүгээр байр, хаягт байрлах орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх үндэслэлээр мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсний дагуу гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдээгүй асуудлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүйг, мөн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул тус тус зөвтгөн найруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00501 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******, , гудамж дүгээр байр, хаягт байрлах, 77,19 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******т холбогдох, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******, , гудамж дүгээр байр, хаягт байрлах, 77,19 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдан авахад 166,411,532 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг, тус орон сууцыг худалдан авахад 81,000,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, 34 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамтран гаргасан, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас төлсөн 405,450 төгрөгийг, хариуцагч *******аас төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд *******эс төлсөн 633,160 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН