| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0513/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 501
2019 05 27 2019/ШЦТ/501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эмээ, ээж, дүү, хүүхдийн хамт Ц.Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Э нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Ред стар” караокед менежер В.Баярмаатай тооцооны асуудлаас болж маргалдан улмаар түүний толгойн тус газар цохиж биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт
хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Ред стар” караокед менежер В.Баярмаатай тооцооны асуудлаас болж маргалдан улмаар түүний толгойн тус газар цохиж биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч В.Баярмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч В.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тооцоон дээр үлдсэн Ц.Э гэдэг эмэгтэй манай ажилтнуудтай маргалдаад байсан. Би хэл амаа ололцох гэж хичээж байтал над руу дайрч намайг үсдээд доош дарж миний дээр гарч суусан. Манай ажилтнууд бид хоёрыг салгах гэж оролдсон боловч салгаж дийлэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа тэр эмэгтэйг надаас салгасан. ...миний баруун гарыг хазсан. Би тэр эмэгтэйгийн доор 10-15 минут үсдүүлсэн байдалтай байсан. ...одоо миний толгой өвдөөд эргээд байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Г.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тооцоон дээр үлдсэн Ц.Э гэдэг эмэгтэй манай ажилтнуудтай маргалдаад байсан. Менежер В.Баярмаа руу гэнэт дайрч үсдээд доош дарж дээр нь гарч суусан. Манай ажилтнууд В.Баярмаа эгч тэр эмэгтэй хоёрыг салгах гэж оролдсон боловч салгаж дийлэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа тэр эмэгтэйгийн үсдсэн гарны эрхий хурууг хойш нь дарж байж салгасан. Менежер В.Баярмаа эгч тэр эмэгтэйн доор 10-15 минут үсдүүлсэн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Х.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...менежер тооцоогоо төлж байж гар гэж хэлсэн чинь “боломжгүй гээд байхад чи юу гээд байгаа юм” гээд элдвээр хараагаад гартаа барьсан пивоны шилээрээ далайгаад байсан. Бармен Ундармаа дундуур нь ороод гарт нь байсан пивоны шилийг нь булаагаад авсан чинь өөдөөс өшиглөхөөр нь Баярмаа салгах гэсэн чинь дийлэхгүй, хажуу өрөөнөөс 2 хүн гарч ирээд суга руу нь гараа хийхээр тавьдаг юм гээд салгаад үүдний буйдан дээр суулгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...В.Баярмаагийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2406 дугаар дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Ц.Э-ын цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 135.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч В.Баярмаа нь 490.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байна. Иймд шүүгдэгч Ц.Э-аас 490.000 төгрөг гаргуулж хоохирогч В.Баярмаад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь 21 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-ын цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 135.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 490.000 төгрөг гаргуулж хохирогч В.Баярмаа /РД:ЕЙ85050705/-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ