Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00613

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00505 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3. Монголын Олон улсын арбитрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр *******-аас 3,742,939,336 төгрөг гаргуулж *******,*******-д олгож шийдвэрлэсэн байна. /хх 96-103/

3.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23410937 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /хх 41/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 9/36 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор *******-ийн төмрийн хүдрийн баяжмал 50710,44 тонн хэмжээтэй аймгийн сумын өртөөний харьяа өртөөний гаалийн ачилтын талбайд хадгалагдаж байгаа ашигт малтмалын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч ХХК-ийн үнэлгээчин ийг шинжээчээр томилжээ. /хх 47/

4. Шинжээчийг томилохдоо шийдвэр гүйцэтгэгч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шинжээчээс дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулаагүй, шууд эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан нь дээрх журмыг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Хариуцагч нь дээрх хуульд зааснаар шинжээчээс дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулсны дараа шинжээч дүгнэлт гаргах учиртай бөгөөд уг үйл ажиллагааг гүйцэтгээгүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчжээ.

Барьцааны зүйлийн үнэлгээг тогтооход тийнхүү томилогдсон шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжтой эсэхийг урьдчилан магадлах нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээч хараат бус байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчимд тус тус нийцнэ.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН