Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00569

 

 

 

 

 

 

*******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1****7/ШШ2025/01722 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *****ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****-д холбогдох,

7,423,330.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ****-нд холбогдуулж, 2021 оны 01-08 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 4,864,500 төгрөг, алданги 2,558,831 төгрөг, нийт 7,423,330.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь түрээсийн гэрээ 2021 оны 01 дүгээр сард дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцааг буруу тодорхойлсны зэрэгцээ хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх татгалзалд эрх зүйн дүгнэлт өгөөгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Зохигчийн хооронд 201**** оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр ***** нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Сүхбаатарын талбай-**** хаягт байрлах байрны 3 давхрын 312 тоот оффисын зориулалттай 23 м.кв талбайг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, **** нь сард 724,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор тодорхой хөрөнгийг эзэмшил, ашиглалтад хариу төлбөртэйгөөр шилжүүлж буй энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан.

 

3.2. Бичгээр байгуулсан гэрээний хугацаа 201**** оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон боловч хариуцагч үргэлжлүүлэн 2021 оны 08 дугаар сарыг дуустал түрээсэлсэн нь хэрэгт авагдсан эд хөрөнгө хүлээлцсэн актаар тогтоогдсон.

Иймд талууд Иргэний хуулийн 2****6 дугаар зүйлийн 2****6.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааг 2021 оны 08 дугаар сарыг дуустал сунгасан байна.

 

3.3. Ийнхүү талууд 2021 оны 08 дугаар сард түрээсийн гэрээний хугацааг цаашид сунгалгүй дуусгавар болгож, эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөртэй холбоотой асуудлаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл хариуцагчид шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрсөн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй байна.

Хариуцагчийн татгалзалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сард энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Үүнээс шалтгаалж энэ маргаанд хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

Өмнө дурдсанчлан хэргийн баримтаар Иргэний хуулийн 78, 7**** дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан үйл баримтгүй. Энэ тохиолдолд шүүх дээрх нөхцөл байдалд холбогдох нотлох баримт буюу нэхэмжлэгчийн дурдсан шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.**** дэх хэсэгт зааснаар шүүхийн санаачилгаар цуглуулахгүй болно.

 

3.4. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөр 4,864,500 төгрөг, алданги 2,558,831 төгрөг, нийт 7,423,330.50 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ алдсан тул хариуцагч мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар уг үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан алдааг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1****7/ШШ2025/01722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ****-нд холбогдуулж гаргасан 7,423,330.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *****ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5**** дүгээр зүйлийн 5****.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ