| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 154/2024/00101/и |
| Дугаар | 05 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 05
2025 02 11 206/МА2025/000005
.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 154/ШШ2024/00133 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн ******* *******н ******* ******* , Р:ПБ89083171, Бага баруун буурал овогт амдинсүрэнгийн *******ын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн ******* *******н ******* , Р:ПБ82102717, овогт Баатаржавын *******т холбогдох,
“Гэм хорын хохиролд 6,072,200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагч Б.*******, хуралдааны нарийн бичгийн даргаар .Эрдэнэтуяа нар оролцов.
ТООРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Би 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* *******н ******* багийн нутаг дэвсгэрт Toyota Crown 210 маркийн машинтай Ховд аймаг явах гээд явж байсан. Баруун эргэх чиглэлээс замынхаа урд талаас ирж байтал урдаас машин ирээд мөргөлдсөн. Тухайн үед Б.******* нь цагдаад өгөөд хэрэггүй эвлэрье гээд ах нь чиний хохирлыг барагдуулж өгье гэсэн. Эхнэр нь хүртэл ирээд эрхээ хасуулах асуудал үүснэ гээд хохирлыг төлж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед миний машин үнэтэй 5,6 сая төгрөг болох байх гэж хэлтэл болох байхаа, үнэлгээний компаниар үнэлгээгээ гаргуулчих би төлөөд өгчихье гэсэн. Би Ховд аймгийн Сүлд гээд нэртэй үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлэх гэтэл ажиллахгүй байна гэсэн. Тэгээд УБ хот руу явсан. Би өөрөө очоод үнэлгээний компани дээр үнэлгээ хийлгэсэн. Нийт үнэлгээ нь 5,440,000 төгрөг, үнэлгээний төлбөр 370.000 төгрөг, замын зардал, бензин 262,200 төгрөг болсон. Тухайн үед манайх байр захиалчихсан байсан байрны урьдчилгаанд машинаа өгөхөөр болчихсон байсан юм. Одоо ийм асуудал болчихлоо та миний машиныг авчих гэтэл надад тийм их мөнгө байхгүй ах нь чиний бүх хохирлыг барагдуулаад өгчихье гэсэн. Сүүлдээ мөнгө төгрөг өгч чадахгүй, өгөх газраа өг гэсэн. Нийт 6.072.200 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс машинд гарсан гэмтэл 5.440000 төгрөг, үйлчилгээний хөлс нь 370.000 төгрөг, замын зардал, бензин 262.000 төгрөг болсон. Би машинаа 22 сая төгрөгөөр зарж байрныхаа урьдчилгаа хийсэн. 38 сая төгрөгийн үнэтэй машиныг хямд зарсан гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Тухайн өдөр би нөгөө талдаа жаахан урсгал сөрсөн байдалтай зогсчихсон байсан. Өөрөө хурдтай орж ирээд тормосоо гишгэлгүй мөргөсөн би яаж байгаа юм бэ? гэхэд нар гялбаад харсангүй ах гэж хэлсэн. Тухайн машины орж ирсэн үнэ нь 35-50 саяын хооронд байдаг юм байна. Би судалж үзсэн. Энэ машин ******* суманд 5 жил явж байгаа машин. Осол болсны дараа Ховд аймаг руу давхиад орж байгаа машин 6 саяын эвдрэл гэмтэл гарсан гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед 1 сая төгрөг өгье тэрнээс илүү мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Ховд ороод үнэлгээ гаргуул гэсэн гаргуулаагүй. Хот ороод үнэлгээ гаргуулахдаа манай хадам дүүг дагуулаад яваарай гээд хэлсэн. Зусланд явж байхад манай талаас ямар ч хүнгүй очоод үнэлгээ гаргуулсан. Хохирлын үнэлгээ өндөр гарсан, би зөвшөөрөхгүй байна. Би нүүр сетканы үнэ 1800,000 төгрөгийг төлж өгнө гэжээ.
3.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 154/ШШ2024/00133 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.*******оос 6,072,200 /зургаан сая далан хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******т олгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 112200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 112200 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авто осол 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болсон. Тухайн үед миний буруу байгаагүй. .*******ын эхнэр .*******ын буруу биш бол цагдаа дууд гэхэд цагдаа дуудаагүй.
Түүнээс хойш долоо хоногийн дараа тэр машинтай Улаанбаатар явсан. Хагас жилийн дараа энэ нэхэмжлэл гаргасан. Цагдаад намайг бүх хохирлоо барагдуулж өгнө гэж хэлснээр худал мэдүүлэг өгсөн. Үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр машин 5-6 хүний гар дамжсан машин байсан. 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн хохирол гарсан машиныг 10 минутын дараа Ховд аймаг болон Улаанбаатар хот руу унаж явсан. Тэр хугацаанд хаана ямар осол хийж машиныг ямар болгосныг мэдэхгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч утсаар ярьсан байдалтай машинаас гарч ирэхэд нь чи яагаад мөргөж байгаа юм бэ? гэхэд “...ах нар гялбаад харагдсангүй...” гэж хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргасан тул давж заалдах гомдол гаргасан гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир нь хариуцагч Б.*******ийг Ховд аймгийн ******* *******н сум дундын Цагдаагийн хэлтэс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-т зааснаар зөрчил үйлдсэнд тооцож 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Тухайн зөрчлийн улмаас нэхэмжлэгч .******* машины хохирлын үнэлгээ 5,440,000 /таван сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол гарсан. Тухайн үнэлгээг хийлгүүлэхэд 370,000 /гурван зуун далан мянган/ төгрөгийг “Ашид билгүүн” компанид төлсөн. Үнэлгээ хийлгүүлэх, мэдүүлэг өгөхөд нийт бензиний зардал 262,200 /хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуун/ төгрөгийн зардал гарсан. Үүнийг баримтаар Ховд аймгийн Цагдаагийн газраас зөрчлийн материалаас хуулбар үнэн тэмдэг даруулж нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. авж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч .******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэм хорын хохирол 6,072,200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, авто машинууд мөргөлдсөн үеийн гэрэл зургууд, ШТС-аас бензин авсан баримтууд, Ашид билгүүн ХХК-нд бэлэн мөнгө тушаасан орлогын баримт, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, үнэлгээний тайлан, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
3. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Зам тээврийн ослын талаарх магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй, авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ өндөр байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн урд нүүр буюу сетканы үнэ 1,800,000 төгрөгийг л төлнө” гэж тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.*******оос 6,072,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .*******т олгож шийдвэрлэсэн” байна.
5. Хариуцагч Б.******* нь давж заалдах гомдолдоо “.******* нь огт эвдрэл учраагүй эд ангийг сольсон мэтээр үнэлгээ гаргуулж надаас мөнгийг нь нэхэмжилсэн, мөн тэрээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг гаргуулаагүй нь буруу гэж үзэж байна. Мөрдөгчийн ослын талаар гаргасан магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ., 66.7-д Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана.” гэж тус тус заасан байна.
Гэтэл шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч . “гэм хорын хохирол 6,072,200 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулах үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт бичсэн атлаа үндэслэх хэсэгт уг дүгнэлтийг харгалзан үзсэн эсэх талаараа үндэслэлээ тодорхой тусгаагүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн эсэх талаараа тусгаагүй нь “шүүх бүрэлдэхүүн шийдвэр гарахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8-д “давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, магадлалынхаа үндэслэх хэсэгт тодорхой тусгах”-аар заасан бөгөөд анхан шатны шүүхийн үнэлж, дүгнээгүй орхисон “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт”-ийг давж заалдах шатны шүүх дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хууль буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж өөрчлөх боломжгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
7. ээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг агуулгын хувьд хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,105 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар Б.*******т буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 154/ШШ2024/00133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,105 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Б.*******т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын ээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
АРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР