| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00082/Э |
| Дугаар | 00084 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 00084
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох 1932000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж, дүү, эхнэрийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Оч-Ололт ХХК-д угсралтын мужаан ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Эрдэнэбатын М. /РД:*/
Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 57-25 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Г.Бб, Т.Хб, Ц.Аб нарын хамт Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.ж, 12.3, 12.4 дэх заалтуудыг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт буюу төв засмал замын 135-136 дахь километрийн заалтын орчимд тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас иргэн Г.Ббын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мын өгсөн …… 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагт ажилдаа явах гээд Ббын гэрт орсон. Тэгээд бид хоёр ажилдаа очсон чинь шөнийн 22 цагт ажилдаа ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ажилгүй юм чинь гээд дэлгүүр орж 3 шил архи авсан. Тэр архиа Хбын гэрт очиж уусан. Архи ууж байхдаа Бб Эрдэнэтэд байдаг найз Отгонжаргал руу утсаар яриад Эрдэнэт явахаар болсон. Тэгсэн чинь Хб Эрдэнэтэд манай ах байдаг хамт явъя гээд бид гурав хамт явахаар гарсан. Замдаа Аб руу утсаар ярьж 7 буудлаас түүнийг авч машиндаа суулгасан. 57-25 УБО улсын дугаартай приус-20 маркийн машинтай бид 4 Эрдэнэт лүү явсан. Баруунхараагийн наахна талд зам тээврийн осол гаргасан. Засмал замд хагархай нүх таарлаа гэж бодож явсан юм. Гэтэл замд хагархай нүх таараагүйг сүүлд ослын газар дээр очоод мэдсэн. Их согтолттой байснаас машинаа онхолдуулж осол гаргасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Г.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Ингээд Абыг 7 буудлаас аваад бид нар Мын Тоёота приус-20 машинтай Улаанбаатар хотоос 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10-11 цагийн орчимд Орхон аймаг руу гарсан. Машиныг М өөрөө л байнга жолоодоод явж байсан. Орхон аймаг руу явж байх замдаа үлдсэн 0.75 граммын шилтэй нэг шил архийг машин дотор явж байхад нь Хб, Аб бид гурав хувааж уусан. Тэр үед М машинаа жолоодож урд суудал дээр Аб, жолоочийн харалдаа хойд суудал дээр Хб, Хбын хажууд би сууж явсан. Ингээд явж байтал манай машин замын хажуу талын шороон хөвөө рүү орж дэржигнээд эхлэхээр нь би хөөе Монхороо юу болж байнаа гэж хэлтэл машин овгор шороон дээр цохигдож онхолдож хөрвөөсөн. Онхолдож дууссаны дараа дөрвөн дугуй нь дээшээ хараад зогссон байсан. Миний эмчилгээний зардалд 100000 төгрөг зарцуулагдсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 28-29 дүгээр хуудас/
Гэрч Ц.Абын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Ингээд явж байгаад осолдсон. Осол болох үед би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан ба урдах замаа харж явсан. М машинаа жолоодоод явж байтал урд ачааны том машин байсан, тэр машиныг М гүйцэж түрүүлээд эргэж өөрийнхөө эгнээнд ороод явж байтал замын хагархай таарч тэрийг мөргөөд жолоодлого алдаж замын хажуугийн шороо руу ороод онхолдож хэд хэдэн удаа хөрвөөж өнхөрч байгаад дөрвөн дугуй нь дээшээ хараад зогссон гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/
Гэрч Т.Хбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Бид нар Улаанбаатар хотоос 11 цагаас 12 цагийн үед гарсан байх. Замдаа М машинаа жолоодоод Аб, Бб бид гурав 0.75 граммын нэг шил Хараа архи уусан. Би осол болох үед хойд суудал дээр унтаж явсан, нэг мэдсэн чинь машин онходчихсон байхад нь сэрээд машинаас гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр № 07 ..... Дүгнэлт
1.Тоёота приус-20 загварын 57-25 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Эрдэнэбатын М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: ж/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв /Хх-н 40 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр № 96 .......
Дүгнэлт
1.Г.Ббын биед зүүн 3-8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 44 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 08-16 дугаар хуудас/
Э.Мын согтуурлыг багажаар үлээлгэж шалгахад 2,23 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 17 дугаар хуудас/
Э.Мын № 1267817 дугаартай В ангиллын жолоочийн түр зөвшөөрөл /Хх-н 19 дүгээр хуудас/
Э.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 54 дүгээр хуудас/
Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /Хх-н 55 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 57-25 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Г.Бб, Т.Хб, Ц.Аб нарын хамт Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.ж, 12.3, 12.4 дэх заалтуудыг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт буюу төв засмал замын 135-136 дахь километрийн заалтын орчимд тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас иргэн Г.Ббын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.М нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Мд ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт ..... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ... гэж заажээ.
Иймд шүүгдэгч Э.Мд 01 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Мд тогтоосон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М нь 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хохирогч Г.Бб нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Э.Мын № 1267817 дугаартай В ангиллын жолоочийн түр үнэмлэх хавтаст хэргийн хамт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Тайж овогт Эрдэнэбатын Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Мд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Мд оногдуулсан 01 жилийн хорих ялыг 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заа
сныг баримтлан Э.Мд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Мд тогтоосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
8. Э.Мын № 1267817 дугаартай В ангиллын жолоочийн түр үнэмлэх хавтаст хэргийн хамт ирээгүй болохыг дурьдсугай.
9. Хохирогч Г.Бб нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Мөнхболдод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.