| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1081/Э |
| Дугаар | 1114 |
| Огноо | 2019-07-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 1114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1906 02089 1177 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.О, 1983 оны 11 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2 хамтран амьдрагчийн хамт, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 13-306 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дуүргийн 3 дугаар хороолол 4а байрны 42 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй,
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ мебель” дэлгүүрийн гадна талд байрлуулсан иргэн Г.Энхболдын эзэмшлийн 43-55 УНЕ улсын дугаартай Тоёота хаирер маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын дохиотой толийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугалж эд хөрөнгийг хууль бусаар устгаж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Энхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: " ... би 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед БЗД-ийн 1 дүгээр хороо Ton мебелийн авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 43-55 УНЕ улсын дугаартай Хариер маркын тээврийн хэрэгслийг байршуулсан. Манай ажлын залуу над руу залгаад машины чинь толийг нэг согтуу нөхөр хугалчихлаа, гэхээр нь гараад машин дээрээ ирсэн миний машины зүүн талын толийг хугалчихсан, баруун толь нь хойшоогоо нугарсан, зүүн талын тольны хэсэг зурагдчихсан байсан. Миний машины толыг хугалсан гэх согтуу нөхөр машины хажууд сууж байсныг манай ажпын залуу бариад авсан байсан...сууриар нь хугалсан учраас тэр толийг дахин ашиглах боломж байхгүй...үнэлгээтэй танилцлаа үнэлгээний дүнг зөвшөөрч байна.... тэр залуу надад үг хэлэх ч тэнхэл байхгүй, доошоо суучихаад тамхи нэхээд байсан Миний хувьд тольгүй болохоор машин тэргээ асааж явж чадахгүй байна...О-н төрсөн эгч болох Өнгөнцэцэг нь надтай уулзаад учруулсан хохиролыг бэлнээр 450.000 төгрөг өгч төлж барагдуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 19, 21-22, 24/,
Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...архиндаа согтоод тасарсан байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэхэд орсон цагдаа надад та машины толь хугалсан гэж хэлсэн... бичлэг дээр би зогсоол дээр байсан машины толийг цохиж хугалсан байсан... би хохиролоо нөхөн төлсөн. Миний хувьд ийм асуудалд I холбогдсондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-86-88/,
Иргэн Г.Энхболдын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-10 ху/, хяналтын камерын бичлэг хуулбарлан авсан 1 ширхэг сидийг хүлээн авсан тэмдэглэл, үзлэг хийгдсэн тэмдэглэл /хх-11,74/, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15/, эд зүйлийн үнэлгээ гаргасан баримт /хх-ийн 27-30/, хорооны бүртгэлийн тодорхойлолт, үл хөдлөх I хөрөнгө, тээврийн хэрэгсэл, ял шалгасан баримт, иргэний үнэмлэхний лавлагаа 1/хх-33-39, 61/, ажиллаж байсан байгууллагаас гаргуулсан хувийн баримтууд /хх-ийн 46-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ мебель” дэлгүүрийн гадна талд байрлуулсан иргэн Г.Энхболдын эзэмшлийн 43-55 УНЕ улсын дугаартай Тоёота хаирер маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын дохиотой толийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугалж эд хөрөнгийг хууль бусаар устгаж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Энхболдын: "... би 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед БЗД-ийн 1 дүгээр хороо Toп мебелийн авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 43-55 УНЕ улсын дугаартай Хариер маркын тээврийн хэрэгслийг байршуулсан. Манай ажлын залуу над руу залгаад машины чинь толийг нэг согтуу нөхөр хугалчихлаа, гэхээр нь гараад машин дээрээ ирсэн миний машины зүүн талын толийг хугалчихсан, баруун толь нь хойшоогоо нугарсан, зүүн талын тольны хэсэг зурагдчихсан байсан..” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.О-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Энхболд нь гомдол саналгүй, хохирол төлбөр авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.О-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР