| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1172/Э |
| Дугаар | 1155 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03258 1529 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид жолооч ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймаг, Цэнхэр 6 дугаар баг, Тамир Гүнжийн гудамжны 4-406 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 72-02 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны гадна иргэн Ч.Эрдэнэтогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ч.Эрдэнэтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би яваад очсон. Гэтэл энэ аймаар хэгжүүн гэснээ миний баруун чих рүү гараараа нэг удаа цохисон. Би хойшоо ухарсан чинь над руу дайраад байсан. Энэ үед Доржзодовтой ирсэн найз нь голоор орж салгасан. Тэгсэн чинь Б.Доржзодов манай найз Өсөхбаяр руу дайраад байхаар нь би дахиад очсон намайг хавирч унагаасан..." гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч Б.Жадамба мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....тэгээд маргалдаж байгаад Б.Д нь маргалдаад байсан залуугийн нүүр рүү хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч Б.Алтанбагана мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр хоёр турник дээр дасгал хийсэн. Тэгж байхдаа ах Б.Д, Эрдэнэтогтох гэдэг залуутай маргасан...манай ах хоёр удаа л цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч Б.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр залуу надтай жаахан маргасан. Энэ үед Эрдэнэтогтох гүйгээд ирсэн. Гэтэл нас асуугаад байсан залуу Эрдэнэтогтохын баруун чих рүү нь цохисон. Б.Д гэдэг хүн Эрдэнэтогтохыг нэг удаа хавирч унагааж босч ирэх үед нь чих рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би тухайн өдөр иргэн Эрдэнэтогтохын биед халдаж гэмтэл учруулсан нь үнэн..." гэх мэдүүлэг /хх 23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6592 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны гадна иргэн Ч.Эрдэнэтогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ч.Эрдэнэтогтохын: “...би яваад очсон. Гэтэл энэ аймаар хэгжүүн гэснээ миний баруун чих рүү гараараа нэг удаа цохисон. Би хойшоо ухарсан чинь над руу дайраад байсан. Энэ үед Д-той ирсэн найз нь голоор орж салгасан. Тэгсэн чинь Б.Д манай найз Өсөхбаяр руу дайраад байхаар нь би дахиад очсон намайг хавирч унагаасан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Жадамбын: “....тэгээд маргалдаж байгаад Б.Д нь маргалдаад байсан залуугийн нүүр рүү хоёр удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ч.Эрдэнэтогтох нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.Д-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Д-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР