Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Дуушийн 14 тоотод оршин суух Боржигин овогт Доржпаламын Энхболд /РД: МЭ56080571, утас: 88955685 /-ээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагч Д.Энхболд нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Энхболд нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие Техник туслалцааны барилгын 2-р трестийн харъяа Зүүнхараагийн туслах үйлдвэр болон барилга угсралтын конторт мужаанаар 1980 оны 6-р сарын 23-наас 1992 оны 10-р сарын 23 хүртэл ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа мужааны 4-р зэрэгтэй ажиллаж байсан ба 7, 8-р 5 жилийн гавшгайч сайшаалын үнэмлэх баярын бичиг зэрэг шагналуудыг авч байсан. Ингээд халагдсан тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй явж байна. Иймээс 1980 оны 06 дугаар сарын 23-наас 1992 оны 10 дугаар сарын 23 хүртэл 12 жил 4 сар  ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Д.Энхболд нь 1980 оны 06 дугаар сарын 23-наас 1992 оны 10 дугаар сарын 23 хүртэл хугацаанд Техник туслалцааны барилгын 2-р трестийн харъяа Зүүнхараагийн туслах үйлдвэр болон барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд  1975 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 438 дугаартай Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 311 дугаартай Сэлэнгэ аймгийн архивын тодорхойлолт, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн Яамны техник туслалцааны барилгын 2 дугаар трестийн даргын 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай тушаал, 1980 онд хамт олонтойгоо авхуулсан гэрэл зурагууд, 1990 онд олгосон баярын бичиг, 1981 онд олгосон сайшаалын үнэмлэх, 7 дугаар таван жилийн гавшгайч, 1983 оны 02 дугаар сарын 1-ний өдөр олгосн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар батлуулсан хуулбарууд болон

Гэрч А.Пүрэвсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Бид 1980 оноос хамт Зүүнхараагийн Барилга угсралтын конторын туслах үйлдвэрт мужаанаар ажилд орж тасралтгүй татан буугдах хүртэл буюу 1992 он хүртэл хамт ажилласан.гэх мэдүүлэг

Гэрч Т.Даваажавын мэдүүлэг: Би 1970 онд Зүүнхараагийн Барилга угсралтын котнторт ажилд орж ажилласан.  Туслах үйлдвэрт мастер хийж байхад Д.Энхболд 1980 оноос мужаанаар ажиллаж эхэлсэн. Би 1990 онд тэтгэвэрт олон хүүхдээр гарсан. Гэхдээ 1995 он хүртэл хэсэг ажилласан ингэж ажиллаж байхад Д.Энхболд нь мужаанаар тасралтгүй хамт ажилласан юм гэх мэдүүлэг

Гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг: Би 1980 онд Хөдөө аж ахуйн барилга конторт /Зүүнхараагийн барилга угсралтын конторт/ анх ажилд орж байхад, Б.Энхболд нь тус газарт мужаанаар ажиллаж байсан. 1992 оноос зах зээлд шилжиж манай конторын нэр өөрчлөгдөн тарсан. Тэрнээс хойш бид өөр өөр газар ажиллах болсон. 1980-1992 он хүртэл бид хоёр тасралтгүй хамт ажилласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар

Хүсэлт гаргагч Д.Энхболд нь 1980 оны 06 дугаар сарын 23-наас 1992 оны 10 дугаар сарын 23 хүртэл хугацаанд Техник туслалцааны барилгын 2-р трестийн харъяа Зүүнхараагийн туслах үйлдвэр болон барилга угсралтын конторт мужаанчинаар ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.Энхболдын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигин овогт Доржпаламын Энхболд нь 1980 оны 06 дугаар сарын 23-наас 1992 оны 10 дугаар сарын 23 хүртэл хугацаанд Техник туслалцааны барилгын 2-р трестийн харъяа Зүүнхараагийн туслах үйлдвэр болон Зүүнхараагийн  барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Д.Энхболдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ