Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Сэвсүүлийн 05 тоотод оршин суух Боржигон овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ /РД: МЗ60091871/-ээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагч Д.Сэлэнгэ нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Д.Сэлэнгэ нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие нь 1974 оны 06 дугаар сарын 25-наас 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Зүүнхараа барилга угсралтын конторт гагнуурчны туслах хийж байгаад 1978 оны 06 дугаар сарын 28-аас 1981 оны 08 дугаар сарын 13-ныг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1981 оны 08 дугаар сарын 21-нд Зүүнхараа барилга угсралтын конторт гагнуурчны туслах ажилтан, 1981 оны 12 дугаар сарын 06-аас эхлэн Зүүнхараа барилга угсралтын конторын нэр нь өөрчлөгдөн Техник туслалцааны барилгын 2 дугаар трестийн харъяа Зүүнхараагийн туслах үйлдвэр болж тус үйлдвэрт рамын цехийн туслах ажилтанаар ажиллаж байхдаа 1983 оны 08 дугаар сарын 13-нд ББМҮЯ-д суралцах болсон хийн дугуйт краны ангид суралцан 1984 оны 03 дугаар сарын 24-нд төгссөн. 1984 оны 03 дугаар сарын 29-нд Техник туслалцааны барилгын 2 дугаар трестэд кранистаар ажиллаж байгаад авто гарж нь Зүүнхараагийн барилга конторт шилжих болсон тул кранистаар ажиллаж байгаад тус барилга контор нь хувьчлагдаж  нэрээ өөрчилж Өргөө компани болсон түүнээс хойш 1997 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл ажилласан. Улсад нийт 23 жил 06 сар 01 хоног ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Д.Сэлэнгэ нь 1974 оны 06 дугаар сарын 25-аас 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Зүүнхараа барилга угсралтын конторт туслах ажилчнаар, 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт туслах ажилтнаар, 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Зүүнхараа Барилга угсралтын конторт туслах ажилтнаар, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт кранист, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Барилгын өргөө компанид кранистаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд  1974 оны 08 дугаар сарын 13-нгы өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 445 дугаартай Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаартай Сэлэнгэ аймгийн архивын тодорхойлолт, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн Яамны техник туслалцааны барилгын 2 дугаар трестийн даргын 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаартай тушаал, 1983 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 169 дугаартай тушаал, тушаалын хавсралт, 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаар тушаалуудын нотариатаар батлуулсан хуулбарууд, ББМҮЯ Техник туслалцааны барилгын 2 дугаар трестийн авто машин механизмын баазын даргын 1984 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар тушаал, 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаар тушаалуудын нотариатаар батлуулсан хуулбарууд, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5517 дугаартай МУ Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын Цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын архивын тасгын 2016 оны 08 дугаар сарын 308 дугаартай 1984 оноос 1989 оны 08 сар хүртлэх цалингийн  тодорхойлолт, 1988 оны 12 дугаар сарын 26-нд олгосон Баярын бичиг, 1982 онд олгосон гэрчилгээ, 1990 оны 05 дугаар сарын 17-нд олгосон диплом, 1993 оны 07 дугаар сарын 31-нд олгосон баярын бичиг, 1984, 2010 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд  болон

Гэрч Л.Дагвын шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1978 онд Барилга угсралтын конторт туслах ажилчингаар орж ажилласан намайг ажилд ороход Д.Сэлэнгэ нь мөн туслах ажилчин хийж байсан. 1978 оны хавар Д.Сэлэнгэ нь цэрэгт яваад халагдаж ирсэн. Би 1981 онд зөрөөд цэрэгт явсан. 1984 онд цэргээс халагдаж ирээд Барилга угсарлтын контортоо мужаанчингаар ажилд орсон Д.Сэлэнгэ нь кранистаар ажиллаж байсан. 1989 оноос би кранист болсон. 1989 оноос 1997 он хүртэл нэг кран дээр ээлжийн кранистаар хамт ажилласан гэх мэдүүлэг

Гэрч У.Баярцэнгэлийн мэдүүлэг: Би 1978 онд цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын контртын туслах үйлдвюэрт мужаанчнаар ажилд орсон тухайн үед Д.Сэлэнгээтэй танилцсан. Тухайн үед Д.Сэлэнгэ нь Барилга угсралтын конторт ажиллаж байсан. Би 1979 онд жолооны курст яваад 1980 онд төгсч ирээд Дарханы авто машин мехнизмын баазад жолоочоор орж ажиллаан 1993 он хүртэл ажиллаж байгаад гарсан. Тухайн үед Д.Сэлэнгэ нь кранист хийдэг байсан. Зах зээлд шилжиж БУК маань Өргөө нэртэй компани болсон Д.Сэлэнгэ нь кранистаа хийгээд 1997 он хүртэл ажилласан байх. Би бол 1993 оноос уурын зууханд галч СББХК-д харуул зэрэг ажлуудыг хийж БУК-оос гарсан гэх мэдүүлэг

Гэрч Д.Лхагвасүрэнгийн мэдүүлэг: 1974 онд Зүүнхараагийн Барилга угсралтын конторт нормчингоор Д.Сэлэнгэ бид хоёр хамт ажилд орж 1984 онд Д.Сэлэнгэ нь авто машин механизмын баазад Д.Сэлэнгэ Кранистаар, би жолоочоор орж 1994 он хүртэл хамт ажиллаж байгаад би гарч Д.Сэлэнгэ нь ажиллаад үлдэж байсан  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагч Д.Сэлэнгэ нь 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт туслах ажилтнаар, 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Зүүнхараа Барилга угсралтын конторт туслах ажилтнаар, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт кранист, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Барилгын “Өргөө” компанид кранистаар тус тус ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон  хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.Сэлэнгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ нь 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт туслах ажилчнаар, 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Зүүнхараа Барилга угсралтын конторт туслах ажилчнаар, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт кранист, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Барилгын өргөө компанид кранистаар тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Д.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ