| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1128/Э |
| Дугаар | 1162 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г холбогдох эрүүгийн 1906 03095 1404 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г, 1972 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 20-1102Б тоотод оршин суух хаягтай, урьд Улаанбаатар хүрээний цэргийн тусгай шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан 1 жилийн хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 10,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 1 дүгээр гудамж 6а тоотод иргэн Э.Ууганбаярын баруун талын нүд рүү цагаан иштэй төмөр халбагаар цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн түр оршин сууж байгаа Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 1 дүгээр гудамж 6а тоотод байдаг гэртээ унтаж байхад манай хашаанд байдаг Эрдэнэ орж ирээд намайг сэрээсэн, тэр үед манай хажуу талын айл Ганхуягийн гэрт хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би Эрдэнээг гэрээс дагуулж гараад Ганхуягийн гэрт ороход Ганхуяг, Очироо, Рагчаа, Соок нар архи уучихсан согтуу хоорондоо маргалдаад байхаар нь би бүгдийг нь Ганхуягийн гэрээс хөөж гаргаад та нар гадаа гарч маргалд гэсэн... Ганхуяг, Очироо хоёр хоорондоо барилцаад аваад газар унасан тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход М.Г миний урд талаас гартаа барьж байсан төмөр үзүүртэй зүйлээр шуудминий баруун талын нүд рүү нэг удаа хатгасан. Тэгэхэд би шууд орилоод газар хэвтсэн, миний баруун талын нүднээс цагаан өнгийн шингэн зүйл гоожоод хавдсан. Тэр үед манай гэрээс манай дүү Төрмөнх гарч ирээд намайг гэрт оруулж хэвтүүлсэн би тэр шөнөө нүдэн дээрээ хүйтэн жин тавиад хоносон харин маргааш нь буюу 05 дугаар сарын 20-ны өдөр миний баруун талын нүд юм харахгүй болсон... нэгдүгээр эмнэлэгт... очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй гээд 05 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед орж миний баруун талын нүдийг авч шаарыг суулгасан... Миний баруун нүд дахиж юм харах боломжгүй гэж эмч хэлсэн... эмч нараас асууж үзэхэд донор хагалгаа гэж хийдэг гэсэн тэр нь 10.000.000 /арван сая/ болдог гэсэн тэр мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
“...Ганхуяг, Очироо хоёр гараад... дахин газар өнхрөлдөхөөр нь салгаад босгож байтал Рагчаа хажуунаас ирээд хоолны халбага шиг юмаар миний баруун нүд рүү цохиод авсан. Тэгтэл шар гэж дуугараад нүднээс шингэн гоожоод өвдөхөөр нь би нүдээ дараад гэртээ ороод хэвтсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13/,
Гэрч Т.Төрмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэртээ би өөрийн хадам ах Ууганбаяр, манай дүү нар байхад гаднаас Эрдэнэ гээд хүргэн ах Ууганбаярын найз орж ирээд ахыг унтаж байхад сэрээж гэрээс авч гарсан, тэгтэл гэнэт хашаанд хүмүүс маргалдаад байхаар нь би гэрээс гартал Ганхуяг ах нэг залуутай боолцсон зогсож байсан. Г гартаа барьж байсан цагаан иштэй төмөр хоолны хутгуурын ишээр манай хүргэн ах Ууганбаярын баруун нүд рүү нь нэг удаа хүчтэй цохисон тэр үед Ууганбаяр ах баруун нүдээ дараад доошоо суухаар нь би очиж ахын нүдийг харахад баруун нүднээс цус гарч байсан... тэр өдрөө хүргэн ах гэртээ хоноод маргааш нь эмнэлэг орж хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс авсан тэмдэглэл: “...Дээрх гэмтэл нь баруун нүд рүү хязгаарлагдмал гадаргуутай мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хязгаарлагдмал гадаргуутай мохоо хүчин зүйл гэдэгт: зай талбай багатай мохоо ирмэгтэй зүйлүүдийг ойлгоно...” гэх мэдүүлэг. /хх-ийн 69 /,
Яллагдагч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ хуурай дүү Эрдэнээгийн хамт байхад хохирогч Э.Ууганбаяр эхнэр Далайгийн хамт манай гэрт ирээд бид дөрөв 0.33 шилтэй Хараа архи хувааж уугаад үргэлжлэхээр болоод... Э.Ууганбаярын эхнэр Далай бид гурав явж... гэрт нь очиж хоёр шил 0.75 шилтэй Хараа архи хувааж уугаад... Э.Ууганаагийн гэрт ороход Э.Ууганаа орон дээрээ баруун нүд хавдсан байхаар нь уучлаарай гэж хэлээд гараад явсан... Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна мөн хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 64/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6308 тоот дүгнэлтэд:
дүгнэлт. /хх-ийн 24-25/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл /хх-ийн 72/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, Гоохон өнгө ХХК-ийн цалингийн болон ажлын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 1 дүгээр гудамж 6а тоотод иргэн Э.Ууганбаярын баруун талын нүд рүү цагаан иштэй төмөр халбагаар цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсанболох нь
Хохирогч Э.Ууганбаярын: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...Ганхуяг, Очироо хоёр хоорондоо барилцаад аваад газар унасан тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход М.Г миний урд талаас гартаа барьж байсан төмөр үзүүртэй зүйлээр шууд миний баруун талын нүд рүү нэг удаа хатгасан. Тэгэхэд би шууд орилоод газар хэвтсэн, миний баруун талын нүднээс цагаан өнгийн шингэн зүйл гоожоод хавдсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Төрмөнхийн: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэртээ би өөрийн хадам ах Ууганбаяр, манай дүү нар байхад гаднаас Эрдэнэ гээд хүргэн ах Ууганбаярын найз орж ирээд ахыг унтаж байхад сэрээж гэрээс авч гарсан, тэгтэл гэнэт хашаанд хүмүүс маргалдаад байхаар нь би гэрээс гартал Ганхуяг ах нэг залуутай боолцсон зогсож байсан. Г гартаа барьж байсан цагаан иштэй төмөр хоолны хутгуурын ишээр манай хүргэн ах Ууганбаярын баруун нүд рүү нь нэг удаа хүчтэй цохисон тэр үед Ууганбаяр ах баруун нүдээ дараад доошоо суухаар нь би очиж ахын нүдийг харахад баруун нүднээс цус гарч байсан... тэр өдрөө хүргэн ах гэртээ хоноод маргааш нь эмнэлэг орж хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Г нь хохирогч Э.Ууганбаярт эмчилгээний зардал 544.360 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа гэм буруутай этгээдээс хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч М.Г цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулын ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
1. Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Г оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 22 см цагаан өнгийн бариул, 10 см урттай 1 ширхэг хоолны том халбагыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоход устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 544.360 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Ууганбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР