| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00209/И |
| Дугаар | 00232 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 00232
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Дууш-Оргилуун ББСБ -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 29 дүгээр байр № 05 тоотод оршин суух Боржигон овогт Даваагийн Алтанцэцэг /РД:МЗ72031807, Утас: 99281583/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 29 дүгээр байр № 05 тоотод оршин суух Ачит ламынхан овогт Доржийн Баатар /РД:МЗ68021570, Утас: 99063932/ нарт холбогдох зээлийн төлбөр 4.298.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Дууш-Оргилуун ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Дорж овогтой Баатар , Даваа овогтой Алтанцэцэг нар нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2.970.000 /Хоёр сая ёсөн зуун далан мянган/ төгрөгийг сар бүр 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдэн авсан. Иргэн Д.Баатар, Б.Алтанцэцэг нар нь зээл авахдаа өөрийнхөө эзэмшилд байдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг 29 дүгээр байрны баруун талд байрлах автомашины гражийн ү-1307001967 тоот гэрчилгээг барьцаанд тавьж зээл авсан. Зээлдэгч нар нэгэнт мөнгөө авснаас хойш гэрээ болон түүний хавсралт хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг тасралтгүй төлж манай байгууллагатай / ББСБ / тооцоо хийх үүрэг үүсч байгаа юм. Гэвч зээлийн үүргээ биелүүлээгүй. Иймд манай ББСБ нь зээлдэгч Д.Баатарын гэр бүлийн хүн буюу хамтран зээлдэгч Д.Алтанцэцэгт удаа дараа зээл төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсаар 2015.10.02-2016.06.21-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлж үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй байгаа. Зээлдэгч нар нь 2015.10.02- 2016.06.21-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаанд үндсэн зээл 2.970.000 төгрөг, түүний хүү 1.544.400 төгрөг төлөхөөс ердөө 912.000 төгрөгийг төлсөн байна. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөөгүй 3.483.000 төгрөгөнд алданги тооцохоор тооцоолж 720.480 төгрөгийн алданги үүсгэж нийт 4.298.400 төгрөг болоод байна. Манай байгууллага Д.Баатар, Д.Алтанцэцэг нарт удаа дараа мэдэгдэл өгсөн. Үүнд:
1. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3.470.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн гээд хурууны хээгээ дарсан баримт нэг хуудас.
2. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Д.Алтанцэцэг өөрийн гараар хүсэлт бичиж 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулна гэж хурууны хээгээ дарсан баримт нэг хуудас.
3. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зээлийн өргөдөл дахин бичиж 500.000 төлж барагдуулна гээд хурууны хээгээ улаан өнгийн дардсаар баталгаажуулсан.
Энэхүү олон удаа сануулж байсан боловч гэрээгээ зөрчиж байгаа нь ББСБ-д хохирол учруулж байна. Иймд манай Дууш-Оргилуун ББСБ ХХК нь зээлийн 32 тоот гэрээний дагуу хуулийн байгууллагад хандаж байна. Манай Дууш-Оргилуун ББСБ нь дээрхи зээлдэгч нараас үндсэн зээл, хүү, хүүгийн алданги бүгд 4.298.400 /Дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга дөрвөн зуун / төгрөгийг нэхэмжилж байгаа дээр шүүхийн тэмдэгтийн хураамжийн 83.724, нотариатын үйлчилгээний 12500 төгрөг нийт 4.507.124 /Дөрвөн сая таван зуун далан нэгэн мянга нэг зуун хорин дөрвөн / төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Баатар, Б.Алтанцэцэг нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Мандал сумын 1 дүгээр багийн иргэн Д.Баатар миний бие нь эхнэр Д.Алтанцэцэгийн хамтаар нэхэмжилж байгаа 4.298.400 төгрөгийг төлөх нь үнэн. Миний бие нь 7 дугаар сард 550.000 төгрөг, 8 дугаар сард 550.000 төгрөг, 9 дүгээр сард 1.200.000 төгрөг, 10 дугаар сард 2.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг тохиролцохыг хүсч байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Дууш-Оргилуун ББСБ нь 4.298.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баатар, Б.Алтанцэцэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Баатар Б.Алтанцэцэг нараас 4.298.400 төгрөг гаргуулах тухай Дууш-Оргилуун ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83.724 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатар, Б.Алтанцэцэг нараас 41.862 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 41.862 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Дууш-Оргилуун ББСБ- нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ