Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Ч.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03829 1573 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уул 5-15 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, /

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мужааны цехэд хамт ажилладаг Д.Энхтөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан хүч хэрэглэх явцдаа түүний түлхэж унагаан эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Д.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би хамт ажилладаг Б- хамт өдөр нэг шил архи уугаад орой нь 20 цагийн орчим дахиад нэг шил архи хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн гадаа харанхуй болчихсон Б бид хоёр цалингаас болоод маргалдаж барьцалдаад Б миний цээж рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаад гадаа гараад бид хоёр дээр доороо орж унацгаагаад боссон чинь Б намайг түлхээд би унахдаа пошиг мөргөчихсөн. ...миний зүүн нүдний хөмсөгний дээр язарсан байна. ...Би хохирлын мөнгө болон хийсзн ажлынхаа цалин болох 700.000 төгрөгийг уг хүнээс авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13/,

Гэрч Ц.Цэрэндолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б Энхтөрийн дээр нь гарчихсан багалзуурдаад байж байсан. .. Энхтөрийн дээрээс босгоход Энхтөрийн зүүн нүдний хөмсөгний дээр маш том язраад цус гарч байсан. Тэгсэн Б муухай орилоод би та нарыг бүгдийг нь ална шуү би Энхтөр ахтай юм ярьж байсан та нартай юм яриагүй Энхтөр ахыг ална шүү гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Яллагдагч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Энхтөр ах бид 2 нэг шил архи хувааж уугаад сууж байтал чи намай ажлуулчихаад цалин өгөхгүй байна гээд байхаар нь ажлаа дуусчих юм бол энэ хүнээс мөнгөө аваад танд өгнө ш дээ гэхэд чи өгөхгүй гээд над руу дайраад барьж авах гэхээр нь цээж рүү нь түлхтэл хог хийсэн байсан поошиг мөргөөд унасан. ...Тухайн үед баруун хөмсөг нь язарчихсан байсан. Би эмчилгээний зардалд Энхтөр болон түуний ахыг байлцуулаад 700.000 төгрөг өгөөд бичиг хийлгэж авсан...” гэх мэдуүлэг /хх-ийн 34,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7772 тоот дүгнэлтэд: 

  1. Д.Энхтөрийн биед тархи доргилт, зуүн хөмсөгт шарх, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мужааны цехэд хамт ажилладаг Д.Энхтөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан хүч хэрэглэх явцдаа түүний түлхэж унагаан эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Энхтөрийн: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би хамт ажилладаг Б-тай хамт өдөр нэг шил архи уугаад орой нь 20 цагийн орчим дахиад нэг шил архи хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн гадаа харанхуй болчихсон Б бид хоёр цалингаас болоод маргалдаж барьцалдаад Б миний цээж рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаад гадаа гараад бид хоёр дээр доороо орж унацгаагаад боссон чинь Баярмагнай намайг түлхээд би унахдаа пошиг мөргөчихсөн. ...миний зүүн нүдний хөмсөгний дээр язарсан байна. ...Би хохирлын мөнгө болон хийсзн ажлынхаа цалин болох 700.000 төгрөгийг уг хүнээс авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13/,

Гэрч Ц.Цэрэндолгорын: “...Б Энхтөрийн дээр нь гарчихсан багалзуурдаад байж байсан...Энхтөрийн дээрээс босгоход Энхтөрийн зүүн нүдний хөмсөгний дээр маш том язраад цус гарч байсан. Тэгсэн Б муухай орилоод “би та нарыг бүгдийг нь ална шүү би Энхтөр ахтай юм ярьж байсан та нартай юм яриагүй Энхтөр ахыг ална шүү гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Энхтөр нь гомдол саналгүй, хохирол төлбөр авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР