| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/07006/И |
| Дугаар | 210/МА2025/00646 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00646
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******,*******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан барьцаа хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... шинжээч нь барилга доторх тоног төхөөрөмжүүдийг үнэлээгүй, зөвхөн барилга болон газрыг багцаагаар үнэлсэн тул үнэлгээ буруу хийгдсэн ... гэсэн бол, хариуцагч нь хариу тайлбартаа ... төлбөрт хураагдсан хөрөнгийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин үнэлсэн ... гэсэн байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00053 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/00658 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 1,288,330,722 төгрөг гаргуулж ХХК-д олгуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, /х.х-ийн 61-73/
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2018/07397 дугаартай захирамж болон 641 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ******* дүүрэг ******* хороо, ******* хэсэг, хаягт байрлах 1,796 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн ******* хороонд байрлах тоот гэрчилгээтэй 20,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор хураан авч /х.х-ийн 87, 111-112/
3.3. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 10,800,000,000 төгрөгөөр үнэлсэн бол, төлбөр авагч ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 09/12 тоот тогтоолоор ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /х.х-ийн 117, 120-121/
4. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.1. Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 3,987,232,392 төгрөгөөр үнэлсэн бөгөөд газрын үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагаар тухайн хөрөнгөтэй ижил төстэй худалдаалагдаж байгаа 3 газрыг зохих шалгуураар сонгон авч харьцуулалт хийх замаар зах зээлийн хандлагын аргаар, үйлдвэрийн барилгын үнэлгээг өртгийн хандлагын нэгжийн норматив аргаар тооцож үнэлгээг тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /х.х-ийн 129-155/
Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний шинжээч зохигчийн маргаж буй газрын байршил ойролцоо газарт худалдахаар санал болгосон 3-н газрын зах зээлийн үнийг харьцуулан судалж, газрын үнэлгээг тогтоосноос гадна үйлдвэрийн барилгын ашиглалтын норматив хугацааг тогтоож түүнээс биет элэгдлийн дүнг тооцон хасаж үйлдвэрийн барилгын үнийг тогтоосныг буруутгахгүй учир энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
Зүй нь, нэхэмжлэгч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч этгээдээр оролцож байгаагийн хувьд барьцаа хөрөнгүүдийн үнийг 3,987,232,392 төгрөгөөс их буюу 10,800,000,000 төгрөгийн үнэтэй гэж маргаж буй тохиолдолд үүнийг нотлох үүрэг хүлээх ба энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн анхны өртгийг 4,922,462,546 төгрөг байсан гэж маргадаг боловч зах зээлийн үнэлгээг тогтооход элэгдэл, хорогдлыг тооцох учир энэ талаарх гомдол үндэслэлгүй.
5. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР