Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 4294

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж танхимд шүүх :

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 24 байр, 113 тоотод оршин суух, 1971 онд төрсөн 45 настай, Бэсүд овогт Бат-Эрдэнийн Батдорж /РД:ХБ71052477/

: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22 байрны 1 давхарт байрлах, Кредит Монгол ХХК

99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохыг шаардсан иргэний 2016 03 дугаар сарын 02-ны өдөр .

ؿ нэхэмжлэгч Б.Батдорж, Ц.Нэргүй .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батдорж : Б.Батдорж миний бие Кредит Монгол ХХК-д 2003 оны 12 дугаар сараас эхлэн хуульчаар ажиллаж байгаад, 2006 оноос Тамгын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2005 онд миний бие Мобиком корпорациас 99116055 дугаарыг эзэмших эрхийг худалдаж авсан бөгөөд худалдан авахдаа шууд Кредит Монгол ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. Учир нь Кредит Монгол ХХК-ийн бүх ажиллагсад өөрсдийн гар утасны дугаарыг компанийн нэр дээр шилжүүлж, компаниас ярианы төлбөрийг нь төлдөг байсан бөгөөд ажлаас гарахдаа ажилтнууд өөрсдийн гар утасны дугаарыг компаниас өөртөө буцаан шилжүүлж авдаг. 2005 онд багтаан дараа төлбөрт 99116055 дугаарынхаа барьцаа, бусад төлбөрийг цалингаасаа компанид цувруулан төлж дуусгасан. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Кредит Монгол ХХК нь 15/65 дугаартай тушаал гаргаж, намайг ажлаас халсан. Ажлаас халагдсан учир би 99116055 дугаарыг өөртөө буцаан шилжүүлж авах гэтэл компани надад буцааж өгөлгүй Мобиком корпораци ХХК-д албан бичиг хүргүүлж дугаарыг хаалгуулсан байсан. Уг дугаарыг 2005 оноос 2016 оны 02 дугаар сар хүртэл нийт 11 жилийн турш эзэмшиж, ашиглаж байгаа тул 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Кредит Монгол ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Кредит Монгол ХХК нь нэг дор олон төрлийн дугаар худалдан авч тэдгээр дугааруудыг ажилчдад олгон ажлын дугаар нээж өгч байсны нэг нь 99116055 дугаар юм. Иймд 99116055 тоот дугаар нь компанийн эзэмшлийн дугаар. Нэхэмжлэгч Б.Батдоржтой хийсэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учир өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах горимд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ؿ нотлох

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Батдорж нь хариуцагч Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд холбогдуулан 99116055 тоот дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгохыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Мобиком корпораци ХХК-тай үүрэн холбооны үйлчилгээний гэрээ байгуулснаар Мобиком ХХК-иас явагддаг урамшуулал буюу ярианы төлбөрийг багасгах бусад хөнгөлөлт урамшуулалд хамрагдаж, компанийн ажилтнуудад мобикомын дугаарыг компанийн нэр дээр худалдан авч өгч, утасны ярианы лимит тогтоон ярианы төлбөрийг төлдөг, ажилчид гар утасны дугаарын бүртгэлийн хураамжийг өөрсдийн цалингаас төлж ажлаас гарах, суралцах, өөр ажилд шилжсэн тохиолдолд хүсэлтээ гаргаж компаниас утасны дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авдаг болох үйл баримтууд нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Бямбажав, Н.Будбаяр нарын мэдүүлэг, гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, Үүрэн телефон холбооны дараа төлбөр үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээ, Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлын хөдөлгөөнт холбооны утас хэрэглэх албан тушаалын жагсаалт, сарын лимит тогтоох тухай тушаалуудаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 99116055 дугаарыг 2005 оноос эхлэн ашиглан эзэмшихдээ дугаарын бүртгэлийн хураамжийг өөрийн цалингаас суутган төлсөн болох нь 2005 оны 07 дугаар сарын 01-нээс 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх Мемориалын баримт гэсэн 5 хавтас бүхий баримтанд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь тайлбартаа хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах горимд шилжүүлсэн гэж тайлбарласан боловч энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, гэрчүүдийн мэдүүлгээр компанийн ажилчид мобикомын дугаарыг компанийн нэр дээр худалдан авч гар утасны дугаарын бүртгэлийн хураамжийг өөрсдийн цалингаас төлж ажлаас гарах тохиолдолд хүсэлтээ гаргаж компаниас утасны дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авдаг болох үйл баримтууд тогтоогдсон, Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Мобиком корпорацийн үйлчилгээний албанд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн 05/104 дугаартай албан бичигт тус компанийн хуулийн зөвлөх албан тушаалтай Б.Батдорж нь 99116055 дугаарыг хууль ёсны дагуу эзэмшдэг болохыг зөвшөөрч тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Б.Батдорж болохыг тогтоож шийдвэрлэлээ.

ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч г / / в.

Нэхэмжлэгчээс баримтаар 99116055 дугаарын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи Мобиком корпораци ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлсэн боловч баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурьдав.

Хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батдоржид олгож шийдвэрлэв.

Иргэний хэр шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаа 115.2.1, 116, 118 дугаар зүйл удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 др зүйлийн 92.1-д аар Мобикомын 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Бэсүд овогт Бат-Эрдэнийн Батдорж /РД:ХБ71052477/ болохыг тогтоосугай.

 

2. 56 дугаа 56.1, эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаа зүйлийн 7.1.2-т 70.200 хэвээр , Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллагаас 70.200 нэхэмжлэгч Б.Батдоржид .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар ш , хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг .

 

 

 

 

, د Ж.КУЛЬДАНА