Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00214

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, Буянт-Олзвойн 4 дүгээр гудамжны № 05 тоотод оршин суух Чоно овогт Далайханы Батжаргалын /РД:ПД82083075, Утас: 89360288/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 40 тоотод оршин суух Боржигон овогт Бандийн Энхтайванд /РД:МЭ76080171, Утас: 88955179/ холбогдох УАЗ 469 маркын машины үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.Батжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Б.Энхтайван нь 2009 оны 12 дугаар сард “Таван амт” гэдэг газар алт ухаж байгаад миний УАЗ 469  маркийн 22-82 СЭА улсын дугаартай машиныг Зүүнхарааруу хүн хүргэж өгчөөд ирнэ гэж хэлээд авч явсан. Өглөө ирнэ гэсэн боловч замдаа мод мөргөж эвдлээд эвдэрсэн машиныг 3.000.000 төгрөгт авна гэж 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлнө гэж нотариатын баталгаа гаргаж өгсөн. 2009 оны 12 сараас мөнгө өгөх товолсон хугацаа болоогүй байсан тул мөнгө нэхэмжлээгүй. 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 11 дүгээр сар хүртэл Б.Энхтайвантай 99785218 дугаараар холбогдож байсан боловч санаа зоволтгүй мөнгийг чинь өгнө маргааш уулзая Улаанбаатар хот Сүхбаатарын талбайд хүрээд ир, Зүүнхараад хүрээд ир гэх мэтээр олон удаа хууран мэхэлж зардал чирэгдэл учруулсан. Үүний дараа утас нь холбогдохгүй болж холбоо тасарсан. 2014 оны 07 дугаар сард миний бие сураглаж яваад Төв аймгийн Сүмбэр суманд алт ухаж байхад нь очиж уулзахад мөнгийг чинь алтан дээрээс олоод өгнө гэж хэлээд сураггүй болсон. Үүнээс хойш миний бие хүндээр өвдөж Ховд аймагт эмнэлэгт хэвтээд хайж сураглах боломж олдоогүй. Одоо миний бие Д.Батжаргал нь Б.Энхтайванаас 3.000.000 төгрөгөө авах гэж Ховд аймгаас Сэлэнгэ аймаг Мандал суманд ирээд байна. Иймээс Б.Энхтайвангаас авах 3.000.000 төгрөгийн хохиролыг яаралтай барагдуулж өгнө үү гэжээ.

          

            Хариуцагч Б.Энхтайван нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Д.Батжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Батжаргалын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. Гэхдээ энэ 3.000.000 төгрөгийг бөөнд нь өгөх боломжгүй байгаа тул гурав хувааж өгөх саналтай байна. Эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж, үлдэгдэл мөнгийг хоорондоо ярилцаж хугацаа тохирхоор боллоо гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Батжаргалын 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Энхтайван нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхтайванаас 3.000.000 төгрөг гаргуулах тухай Д.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Б.Энхтайванаас 31.475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 31.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Батжаргалд буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ