Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4297

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-56, TG төвийн 304 тоотод байрлах, “Их Модун” ХХК /РД:5310601/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 73 байр, 94 тоотод байрлах, “Дайчин мугсу” ХХК /РД:5304792/

20.586.600 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Их Модун” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Их Модун” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Дайчин мугсу” ХХК-тай гэрээ байгуулан Бетон зуурмаг нийлүүлж ажилласан боловч нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 20.586.600 төгрөгийн тооцоог “Дайчин мугсу” ХХК нь одоог хүртэл хийгээгүй. Иймд “Дайчин мугсу” ХХК-иас 20.586.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Их Модун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Дайчин мугсу” ХХК нь “Их Модун” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 20.586.600 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Дайчин мугсу” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Их Модун” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 20.586.600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Их Модун” ХХК нь хариуцагч “Дайчин мугсу” ХХК-д холбогдуулан 20.586.600 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

             Хариуцагч “Дайчин мугсу” ХХК нь нэхэмжлэгч “Их Модун” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Дайчин мугсу” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 20.586.600 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч “Дайчин мугсу” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч “Дайчин мугсу” ХХК-иас 130.445 төгрөгийг гаргуулж нэхэжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Их Модун” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 20.586.600 төгрөгийг хариуцагч “Дайчин мугсу” ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 260.890 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 130.445 төгрөг, хариуцагч “Дайчин мугсу” ХХК-иас 130.445 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Их Модун” ХХК-д олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА