| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/03708/И |
| Дугаар | 4301 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 4301
ариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47 хаягт байрлах, Мобиком корпораци ХХК /РД:2072572/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, 49-М байр, 26 тоотод оршин суух, Гансүхийн Энхжаргал
Гэрээний үүрэгт 1.103.168 төгрөг гаргуулахыг шаардсан хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Энхжаргал нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20158492 тоот гэрээ байгуулан 99102289 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iPhone Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5 S-16GB гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг хассан болно.
Иймд хариуцагч Г.Энхжаргалаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.103.168 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Мобиком корпораци ХХК нь Г.Энхжаргалаас гэрээний үүрэгт 1.103.168 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 1.103.168 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Г.Энхжаргалд холбогдуулан гэрээний үүрэгт 1.103.168 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 1.103.168 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Энхжаргал биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.103.168 төгрөгийг хариуцагч Г.Энхжаргал биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 31026 төгрөг төлснийг дурдаж, 15513 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 15513 төгрөгийг хариуцагч Г.Энхжаргалаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА