| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/04991/И |
| Дугаар | 210/МА2025/00523 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00523
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00174 дугаар шийдвэртэй,
******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
*******, *******, ******* нарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг *******-д даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ/2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаартай магадлалаар хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840.35 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 6,819,029.20 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулж, уг гэрээгээр 1,339,284,869.55 төгрөгийн төлбөрийг ******* 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлнө. Төлбөрийг төлж дуусгамагц ******* ХХК-иас газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг ******* болон өмчлөгч нар буцааж авахаар, харин төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдах нөхцөлтэй тохиролцсон.
1.3. Ингээд *******-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , ******* гудамж, ******* хаягт байрлалтай, 5044.68 м2 талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Снгинохайрхан дүүрэг, , ******* гудамж, , ******* хаягт байрлах, 136 м2 талбайтай, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , ******* хаягт бүртгэлтэй, 126 м2 талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , хаягт байрлалтай, 16 м2 талбайтай, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , лол, байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м2 орон сууцыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу ******* ХХК өмчлөлийг шилжүүлж авсан.
1.4. Харин *******-ийн эзэмшлийн тоот дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, , -ийн зориулалттай 100,000 м2 талбайтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг гэрчилгээг нэр дээрээ авч чадаагүй. Учир нь тухайн үед газрын төлбөр, тооцоо байсан.
1.5. Ийнхүү шилжүүлсэн хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхийг талуудын байгуулсан гэрээний 2.2, 2.3 дахь хэсэгт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарьт төлбөрийг аливаа зөрчилгүй биелүүлсэн тохиолдолд буцаан худалдан авах эрхтэй байдлаар тусгасан хэдий ч хуваарьт төлбөрийн хамгийн сүүлийн огноо болох 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл огт төлөөгүй тул хариуцагч нь буцаан худалдан авах эрхээ алдсан.
1.6. ******* ХК-ийн зүгээс хариуцагч болох ХХК болон хувьцаа ээмшигч, гүйцэтгэх захирал ******* нарт Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, банкны хөрөнгийг бүрэн суллаж өгөх тухай мэдэгдлийг удаа дараа утсаар болон биечлэн уулзалтаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй.
1.7. Иймд хариуцагч *******, ******* болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ******* нарын хууль бус эзэмшлээс ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, , ******* гудамж, ******* хаягт бүртгэлтэй, 5044.68 м2 хүлэмж; ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, , ******* , ******* 136 м2 албан контор; тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, , ******* хаягт бүртгэлтэй 126 м2 гараж; тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, , , 16 м2 гүний худаг; тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, , лол, байр, 14 тоот, 24 м2 орон сууцыг гаргуулж өгнө үү.
1.8. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ-ний 2.1 дэх хэсэгт заасны дагуу дараах эзэмших эрхтэй газрын эзэмших, ашиглах эрхийг ******* ХК-д шилжүүлэн өгөхийг даалгаж өгөх буюу нэгж талбарын 18621330460718 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, , -н зориулалттай 100000 м.кв, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын гэрчилгээг ******* ХК-ийн нэр дээр шилжүүлж, газрын хууль ёсны эзэмших, ашиглах эрхийг ******* ХК-д шилжүүлэн өгөхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/шш/2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаартай магадлалаар хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840.35 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 6,819,029.20 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ байгуулсан нь үнэн.
2.3. Гэвч уг гэрээг банкны зүгээс хууран мэхэлж хийсэн. Учир нь банкны зүгээс нь эхлээд зээлийн төлбөрт 3 ширхэг орон сууцыг үнийн дүнд дүйцүүлж авахаар тохирч 3 үл хөдлөх хөрөнгийг бид хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс хэдэн сарын дараа дахин 1 орон сууц нэмж өгөхийг шаардсан. Уг шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд одоогийн маргаан бүхий Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г банкны санаачилгаар, биднийг зээлээ төлчихвөл буцааж шилжүүлж болно гээд ятгаж, хууран мэхэлж энэхүү гэрээг байгуулсан. Мөн эзэмшил эрхтэй газрыг шилжүүлэх боломжгүй.
Иймд банкны үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, газар шилжүүлэх агуулгатай нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , ******* гудамж, ******* хаягт байршилтай, 5044.68 м2 талбайтай хүлэмж,
эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , ******* , ******* хаягт байршилтай, 136 м2 талбайтай албан контор,
эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , ******* хаягт байршилтай, 126 м2 талбайтай гараж,
эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , хаягт байршилтай, 16 м2 талбайтай гүний худаг,
эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , лол, байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м2 талбайтай орон сууцнуудыг хариуцагч *******, *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Сонгинохайрхан дүүрэг, , -ийн зориулалттай, 100,000 м2 талбайтай, нэгж талбарын 18621330460718 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг ******* ХК-ийн нэр дээр шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,854,374.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас 6,854,374.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан илт хууль зөрчсөн тэгш бус эрх, үүрэг бүхий гэрээг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан нь Үндсэн хуулийн 14, 16 дүгээр зүйл хийгээд Иргэний хуулийн 56.1.1, 57, 89-95, 195, 200 заасан талуудын тэгш бус сонирхолоос үүдэлтэй, зөвхөн банк өөртөө ашигтай байдлаар гэрээ байгуулсан, банк нь хариуцагч нарыг хуурч мэхэлж хийсэн хэлцэл байтал анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх тухай гэрээгээр хариуцагч талын 10 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг 1.3 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт тулган шууд авах гэрээг байгуулсан талаар, хариуцагч нарын сайн дурын хүсэл зоригоор байгуулсан гэрээ биш болох талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсээр байхад шүүх гэрээг хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
4.2. Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд олгогдсон байсан бөгөөд шүүхийн зохион байгуулалт, хуульд заасан тойргын шүүхэд төлөөлөх эрх байгаагүйг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч *******, ******* нар нь Я.Оюунчимэгт тойргийн шүүхэд төлөөлөх эрх олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байтал шүүх мөн энэхүү нөхцлийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.
4.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан сургалттай байсан, энэ талаарх нотлох баримтыг хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн байхад шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хариуцагч нарын өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулах, мэтгэлцэх боломжийг хангаагүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Харилцагч тохиролцоог хүлээн зөвшөөрсний үндсэнд шийдвэр гүйцэтгэх газар өөрийн биеэр очиж хүсэлтээ өгсний дараа бичиг авч, хөрөнгүүдийг шилжүүлсэн.
5.2. Хариуцагч талаас удаа дараа шүүх хуралдааны үед өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангасан. Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцохдоо хэргийн материалтай танилцсан байсан. Гэхдээ шүүх хуралдааныг санаатайгаар хойшлуулах зорилгоор хэргийн материалтай танилцсан болон эрх үүрэг нөлөөллийн баримтад гарын үсэг зураагүй явсан.
5.3. Шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцааны хөрөнгүүдийг шилжүүлж авахад газар дээр татварын асуудал байсан учраас газрын гэрчилгээг шилжүүлж аваагүй тул анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
5.4. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тойргийн шүүх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас итгэмжлэлтэй холбоотой гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс гаргуулж, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг *******-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаартай магадлалаар хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840.35 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 6,819,029.20 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******гийн өмчлөлийн, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , лол, , 30 айлын орон сууцны 14 тоот, 24м2 талбайтай, 2 өрөө орон сууц, *******-ийн өмчлөлийн, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , Жаргалант тосгоны , 16м2 талбайтай, гүний худаг, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , гудамжны Г-17 тоот, 126м2 талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , Жаргалант тосгоны гудамж , *******, 5044.68 м2 талбайтай хүлэмж, эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , Жаргалант , Жаргалант тосгон *******, 136м2 талбайтай албан контор, *******-ийн эзэмшлийн, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , 347 дугаар гарамын урд, 100,000 м2 талбай бүхий, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3.2. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХК болон *******-ийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулагдаж, гэрээний 2.1-д 1,339,284,869.55 төгрөгийн өр төлбөрт шүүхийн шийдвэрт дурдсан 5 үл хөдлөх эд хөрөнгө, 1 газар эзэмших эрхтэй газрын эзэмших эрх болон өмчлөлийг ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
3.3. ******* ХК-ийн өмчлөлд эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , лол, , 30 айлын орон сууцны 14 тоот, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , Жаргалант тосгоны , 16 м.кв талбайтай, гүний худаг, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , гудамжны Г-17 тоот, 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , Жаргалант тосгоны гудамж , *******, 5044.68 м.кв талбайтай хүлэмж, эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , Жаргалант , Жаргалант тосгон *******, 136 м.кв талбайтай албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд тус тус бүртгэгдсэн.
3.4. Харин ******* ХК болон *******-ийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/ хуулбар хувиар авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт нь эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлага хангаагүй байна.
3.5. Гэтэл нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх гэрээг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчжээ.
4. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Иймд материаллаг эрх зүйн дүгнэлтийн талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,854,375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА