Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00521

 

 

 

 

*******ы хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/00469 дугаар шийдвэртэй,

 

*******ы хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:

1.1. 1991 оны 8 дугаар сараас ******* зөвлөлд зохион байгуулагчаар, 1993 оны 4 дүгээр сараас ******* ХХК-ийн төлөөлөгчийн газарт менежерээр ажиллаж байгаад 1994 оны 8 дугаар сараас ******* буюу хожим нэрээ өөрчилж ХХК-д ажиллаж байсан.

1.2. Гэтэл 1991 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд ******* дээд зөвлөлд зохион байгуулагчаар нийт 19 сар 12 хоног ажилласан байтал ******* газраас хөдөлмөрийн дэвтэр дээрх ёс журмын дагуу хийгдсэн бичилтүүдийг урьдчилж дарагдсан тамга дээр бичигдсэн, мөн ажилд орсон, гарсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр миний ажилласан жилээс хассан болно.

1.3. Дээрх хугацаанд *******-ны дээд зөвлөлийн албан хаагчдыг 1992 оны 2 дугаар сард хийгдсэн зохион байгуулалтын өөрчлөлтөөр түүний харьяа ******* компанид шилжүүлсэн бөгөөд миний бие Дээд зөвлөлийн Ерөнхийлөгчийн тушаалаар ******* компанид шилжин ажилласан ба хөдөлмөрийн дэвтэр дээрх холбогдох бичилтүүд мөн хийгдсэн болно. Түүнчлэн Монгол, Сингапурын хамтарсан ******* ХХК нь 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дагуу 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн ба миний бие 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс уг компанийн англи хэлний орчуулагч, менежерээр ажиллаж байгаад 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий менежерээр томилогдон 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан юм.

1.4. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр уг компанид ажилд орсон тухай бичилт хийгдээгүй (5 сар), мөн Нийгмийн даатгалын дэвтэр дээр зөвхөн 1997 оны 06 дугаар сард ерөнхий менежерээр томилогдсон ба гарсан тухай бичилт хийгдсэн бөгөөд доор дурьдагдсан саруудад нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдээгүй гэсэн үндэслэлээр миний бодитоор ажилласан нийт 28 сарыг ажилласанд тооцоогүй байна. Үүнд: 1995 оны 1-3 дугаар сар, 1995 оны 7-12 дугаар сар, 1996 оны 4-12 дугаар сар, 1997 оны 1-5 дугаар сарууд болно.

1.5. Иймд миний ажилласан 47 сар 12 хоногийг ажилласнаар нөхөн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар овогт ын // нь 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл -нд орчуулагч, менежерээр ажиллаж байсан болохыг тогтоож, харин 1994 оны 08 дугаар сарын 1998 оны 05 дугаар сар хүртэл ХХК-д ажиллаж байсан болохыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. ******* миний бие улсад 35 орчим жил ажиллаж ХХОАТ, Нийгмийн даатгалын болон бусад бүх татвар шимтгэлийг тогтмол цаг хугацаанд нь төлж ирсэн байтал нэгэн компанийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс болж ажилласан 2 гаруй жилийг тооцохгүй болсон явдалд гомдолтой байна.

3.2. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт харин 1994 оны 08 дугаар сарын 1998 оны 05 дугаар сар хүртэл ХХК-д ажиллаж байсныг хангахаас татгалзаж шийдвэрлэв гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаас татгалзсан үндэслэл болон хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

3.3. Түүнээс гадна ХХК-д хамт ажиллаж байсан гэрч ыг ""-нд хамт ажиллаж байсан мэтээр тусгасан нь шүүгчийг гэрч нарын мэдүүлгийг анхаараагүй, хаана ажиллаж байсныг нь буруу ойлгож, ХХК-иас хамт ажиллаж байсан гэрч оролцоогүй мэт ойлголт авсанаас болж сөрөг шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

3.4. Мөн хэрэгт , нарын хамт ажилаж байсан болохыг тодорхойлсон тодорхойлолт болон энэ хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дэвтэр авагдсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч ы мэдүүлэг авагдсан байна. Уг гэрчийн мэдүүлэгт нь *******тай ******* ХХК-д 1993 оноос 1996 он хүртэл хамт ажилласан талаар болон ХХК нь ХХК болгон нэрээ өөрчилсөн, тухайн компанид *******ыг орчуулагчаар ажиллаж байсан тухай тодорхой мэдүүлсээр байхад 1994 оны 08 дугаар сараас 1998 оны 05 дугаар сар хүртэл "" ХХК-д ажиллаж байсан болохыг хэрэгсэхгүй болгосон явдал нь үндэслэлгүй байна.

3.5. Анхан шатны тойргийн шүүх нь гэрчийн мэдүүлэг өгсөн болон "" ХХК буюу "" ХХК-д цуг ажиллаж байсан болохыг тодорхойлсон тодорхойлолт бичиж өгсөн ийн тодорхойлолтыг яагаад үгүйсгэсэн, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн эсэх нь тодорхойгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дээрх баримтуудыг яагаад үнэлээгүй талаараа бичээгүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй зэрэг нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй болгоод байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч ******* нь 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй тул анхан шатны шүүх мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх учиртай бөгөөд энэ ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3.1. Тодруулбал, хүсэлт гаргагч ******* нь ХХК-д ажиллаж байсан байдлаа тогтоолгохтой холбоотой тухайн үед хамт ажиллаж байсан гэх ийн гаргасан тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг тодорхойлолтод ...хүсэлт гаргагч *******ыг ХХК-ийг үүсгэн байгууллахад гар бие оролцож, англи хэлний бүх орчуулгыг 1994 оны 7 дугаар сараас хойш гардан хийсэн гэдгийг үндсэн ажилтан байсны хувьд нотолж байна гэжээ. Мөн тодорхойлолтын хавсралтад нь 1995 оноос 1998 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ХХК-д кассын нярав гэх албан тушаал эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг өгчээ.

Анхан шатны шүүх дээрх тодорхойлолтыг хэрхэн үнэлж буйгаа заагаагүйгээс гадна

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ийг гэрчээр оролцуулж, хүсэлт гаргагч *******ыг ХХК-д ажиллаж байсан байдлыг тодруулах байжээ.

 

3.2. Түүнчлэн хүсэлт гаргагч ******* хэрэгт 5 ширхэг гэрэл зураг гаргаж өгсөн байх ба анхан шатны шүүх тухайн гэрэл зураг нь хэдийд хаана авсан болон уг гэрэл зурагт байгаа хүмүүсийг гэрчээр оролцуулах боломжтой эсэх ажиллагааг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, 168.1.1-д зааснаар ажиллагааг дутуу явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/00469 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА