Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Э.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03043 1605 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Э.Х, 1998 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн их сургуулийн оюутан, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 36г байр, 08 тоотод оршин суудаг, Ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй /

Шүүгдэгч Э.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар, 36/г байрны 08 тоотод хамтран амьдрагч С.Цогзолмаатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь алгадаж, зүүн, баруун бугалгыг чанга атган түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч С.Цогзолмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э.Х нь намайг нэг удаа алгадах үед би ухаан алдсан байсан тэр үед үүсэн, харин баруун, зүүн бугалганы цус хуралт гэсэн гэмтлүүдийг Э.Хтай ноцолдож байх үед Э.Х намайг гэрээс гаргахгүй гээд 2 гарын бугалганаас чанга атгаад татах үед үүсэн..." гэх мэдүүлэг /хх /,

Гэрч Ц.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 13-нд эхнэр бид хоёр ач хүүгээ аваад хөдөө явж ирээд эхнэр бид хоёр жижиг өрөөндөө зурагт үзээд сууж байтал эхнэр Оюунгэрэл намайг дуудахаар нь би яваад очтол манай хүү Хосбаяр, бэр Цогзолмаа нар маргалдсан байдалтай байсан... Хүү гаргахгүй гээд гэрийн үүдэнд зогсоод түлхсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Яллагдагч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би Цогзолмааг түлхтэл зүүн талын шанаа хэсгээр хана мөргөод унасан үүнээс болоод шанаан хөхөрч хавдсан харин баруун, зүүн гарны бугалганд цус хуралт гэмтэл нь Цогзолмааг гарна гэхээр нь би гаргахгүй гээд зууралдаж байх үед үүссэн байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх 33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5930 тоот дүгнэлтэд: 

  1. С.Цогзолмаа-н биед зүүн хацар, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 22/, хохирогч С.Цогзолмаагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5/, хохирогч С.Цогзолмаагийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар, 36/г байрны 08 тоотод хамтран амьдрагч С.Цогзолмаатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь алгадаж, зүүн, баруун бугалгыг чанга атган түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Цогзолмаагийн: “...Э.Х нь намайг нэг удаа алгадах үед би ухаан алдсан байсан тэр үед үүсэн, харин баруун, зүүн бугалганы цус хуралт гэсэн гэмтлүүдийг Э.Хтай ноцолдож байх үед Э.Х намайг гэрээс гаргахгүй гээд 2 гарын бугалганаас чанга атгаад татах үед үүсэн..." гэх мэдүүлэг /хх /,

Гэрч Ц.Эрхэмбаярын: “...2019 оны 05 дугаар сарын 13-нд эхнэр бид хоёр ач хүүгээ аваад хөдөө явж ирээд эхнэр бид хоёр жижиг өрөөндөө зурагт үзээд сууж байтал эхнэр Оюунгэрэл намайг дуудахаар нь би яваад очтол манай хүү Хосбаяр, бэр Цогзолмаа нар маргалдсан байдалтай байсан... Хүү гаргахгүй гээд гэрийн үүдэнд зогсоод түлхсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Хыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Цогзолмаа нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Э.Хт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.