Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1684

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ,

Хариуцагч “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, ХХХХ, ХХХХ нарт холбогдох,

 

ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХХХХ, ХХХХ нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэлийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХын ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв талбай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ,

Нэхэмжлэгч өмгөөлөгч ХХХХ, ХХХХ,

Хариуцагч “ХХХ” ХХК, ХХХХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХХын өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХХ нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот 65.48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг  24 882 400 төгрөгөөр худалдан авахаар “ХХХ” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ байрны захиалагч “ХХХ” ХХК-д 2003 оны 12 дугаар сард 3 000 000 төгрөг, 5 898 000 төгрөгийн барилгын материал, “ХХХ” ХХК-д 18 460 000 төгрөгийн барилгын материал нийлүүлж, нийт 27 630 000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулсан.

“ХХХ” ХХК нь ХХХХ надад холбогдуулан 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий орон сууцнаас албадан нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, миний бие байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан. Уг хэргийг Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1668 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 879 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Их барилга төсөл” ХХК-ийн орон сууцнаас албадан нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ХХХХид өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Үүнээс хойш Баянгол дүүргийн шүүхээс албадан гүйцэтгэх хуудас бичиж өгсний үндсэн дээр албадан гүйцэтгэсний дүнд миний нэр дээр маргаан бүхий байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан боловч энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар “ХХХ” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6770 дугаар захирамж, гүйцэтгэх хуудсын хамт хүчингүй болсон тул гуравдагч этгээд ХХХХын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХХХ-д холбогдох иргэний хэрэгт ХХХХ намайг гуравдагч этгээдээр татсан. Миний маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хамтад нь шийдвэрлүүлэхээр гаргасан боловч Улсын Дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 649 дугаар тогтоолоор “ХХХХ-ийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхисугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “ХХХ” ХХК-ийн орон сууцнаас албадан нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ХХХХ надад өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн намайг маргаан бүхий эд хөрөнгийг шударгаар олж аваагүй ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Миний бие маргаан бүхий байранд 5 жил амьдарсан. Гэтэл 2008 онд ХХХХ нь  нууцаар миний байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ингээд би 2009 онд байрнаасаа хөөгдөн гарсан бөгөөд 2005 онд шинээр илэрсэн нөхцөл байдлаар нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээр хэлэлцүүлээд миний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах шийдвэр гарч би байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байна. Би байрныхаа төлбөрийг бүгдийг төлсөн бөгөөд нэг ч төгрөгийн тооцоо байхгүй. ХХХХ, ХХХХ нар хоорондоо гэрээтэй, хоёулаа байрны мөнгө авах бололцоотой хүмүүс байсан. Тийм учраас би одоо ямар ч тооцоогүй. Иймд маргаан бүхий байр миний өмч гэжээ.

Хариуцагч “ХХХ” ХХК, ХХХХ нар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХХХ” ХХК нь 2003 онд маргаан бүхий байрыг захиалагчийн хувиар захиалан бариулж, уг барилгын гүйцэтгэгчээр нь “ХХХ” ХХК ажиллаж барилгыг барьсан ба тухайн барилга баригдаж байх үед “ХХХ” ХХК-ийн захиралтай ХХХХ танилын хувиар уулзан, тэдгээрийн хооронд 2004 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан нь мэдэгдэж гэрээ байгуулах эрх нь зөвхөн захиалагч компанид байгаа болохыг түүнээс шаардсанаар гүйцэтгэгч компанийн захирлаар дамжуулан захиалагчтай уулзаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар урьдчилан 3 000 000 төгрөгийг төлөөд тухайн байранд оршин сууж эхэлсэн байдаг.

Ийнхүү тохиролцсоноос хойш ХХХХ нь барилгын захиалагч болон гүйцэтгэгч компанийн ажилтнуудын гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулсан 5 898 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг нийлүүлсэн ба түүнээс өөр ямар нэг төлбөрийг захиалагч “ХХХ” ХХК-д гүйцэтгээгүйгээр байранд оршин сууж байсан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг, үгүй бол байрыг чөлөөлөхийг захиалагчийн зүгээс удаа дараа шаардахад тухайн барилгын гүйцэтгэгч болох “ХХХ” ХХК-д барилгын материал нийлүүлсэн гэх тайлбар гарган төлбөрөө гүйцэтгэхгүй байсан учир 2008 онд захиалагч шүүхэд хандан “орон сууцыг чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно.

Үүнтэй холбоотойгоор шүүхээс иргэний хэрэг үүсгэхэд ХХХХ нь хариуцагчийн хувьд сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд уг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1294 дүгээр шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 372 дугаар тогтоол гарсан бөгөөд эдгээр шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ХХХХийг орон сууцнаас албадан гаргасан юм.

Хариуцагч болох ХХХХ нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулснаар Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхэд шилжүүлсэн тул дахин 3 шатны шүүхийн шийдвэр гарч ХХХХ орон сууцыг чөлөөлсөн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, харин хариуцагчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл энэ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэхээр ХХХХ нь шүүхэд хүсэлт гарган гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж бичүүлж 2013 оны 9 дүгээр сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар орон сууцны хаалгыг эвдэн орж амьдарсан хууль бус үйлдэл гаргасантай нь холбоотойгоор 2013 оны 12 дугаар сард “ХХХ” ХХК болон ХХХХ нар нь шүүхэд хандсанаар уг асуудлын талаарх маргааныг мөн иргэний хэргийн шүүх шийдвэрлэж, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хууль бус болох тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар ХХХХ нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд өмнө удаа дараа гаргаж байсан, уг шаардлагыг шүүхийн журмаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь дээрх хариу тайлбарын утгад дурдсанаар болон энд хавсаргагдан хүргүүлж шийдвэрүүдээр тодорхой нотлогдож байгаа болно. Иймд шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэхгүй бөгөөд түүний энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр шийдэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн тэрээр энэхүү шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлсэн бөгөөд энэ ажиллагаа нь хууль бус тул үүнтэй холбогдуулан гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэхэд тэрээр мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож "Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 668 дугаар шийдвэр, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 717 дугаар магадлал, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний 649 дүгээр тогтоол тус тус гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.

Дээр тайлбарласнаар ХХХХын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гүйцэтгэх ажиллагааны журмаар өөрийн нэр дээр гаргуулан авсан. Ингэснээр тухайн орон сууцны эрхийн гэрчилгээ нэхэмжлэл гаргасан ХХХХ-ийн нэр дээр одоо улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа ба шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 668 дугаар шийдвэр, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 717 дугаар магадлал, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 649 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийг сэргээж гэж заасан бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжээгүй байгаа болно.

Иймээс энэ нь мөн шүүхээр нэгэнт тогтоогдсон, өөрөөр хэлбэл ХХХХ-ийн нэр дээрх улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг буюу өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, харин ХХХХын өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээж олгохоор шүүх нэгэнт шийдвэрлэсэн, шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул энэхүү хууль бус шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ одоо ХХХХ-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа ба иргэн ХХХХын нэр дээр гэрчилгээ бүртгэгдээгүй байгаагаас хүчингүй болгох боломжгүй, бүртгэгдсэн байлаа гэхэд хүчингүй болгох үндэслэл шалтгаан юу болон энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Улмаар улсын бүртгэлийг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн байх ба иргэн ХХХХ-ийн нэр дээр бүртгэл хийх үндэслэл, шалтгаан юу болохыг болон үүнийг ямар баримт нотолгоогоор үндэслэн ийнхүү шаардаж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй зэргээс энэхүү шаардлага нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагууд нь шүүхээр нэгэнт шийдэгдсэн, энэхүү удирдлагаа нотлох нотолгоо баримтгүй байгаагаас, түүнчлэн хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 “ХХХ” ХХК нь маргаан бүхий орон сууцны барилгыг захиалан бариулсан компани бөгөөд ХХХХ нь тус ганц гишүүнтэй компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул энэ утгаараа Компанийн тухай хуульд заасан эрх бүхий этгээд буюу барилгыг бариулах, орон сууцыг худалдах, гэрээ байгуулах, гэрчилгээ гаргуулах эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь юм. Иймээс уг барилгын гүйцэтгэгч компани болох “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ нь өөрийн танил гэх ХХХХийг дагуулан ирж уулзуулан, энэ дагуу иргэн ХХХХ уг барилгын 14 тоот 65.48 кв.м бүхий 2 өрөө орон сууцыг 24 882 400 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 3 000 000 төгрөг төлөөд, дараагийн төлбөрөө хийх үед гэрээ байгуулах байсан боловч дахин төлбөр төлөөгүйгээс гэрээ байгуулагдаагүй, харин компани төлбөрөө төлөх шаардлага тавихад “ХХХХ” ХХК-д барилгын материал нийлүүлсэн гэх тайлбар хэлэн харилцан тохиролцсон нөхцөлөө биелүүлээгүй, гэрээ байгуулаагүйн улмаас барилгыг улсын комисс хүлээн авч гэрчилгээ гаргах боломж үүсэх 2008 оныг хүртэл шаардан явж ирсэн бөгөөд шаардлагыг биелүүлээгүй учир “ХХХ” ХХК харилцан тохиролцооноосоо Иргэний хуулийн 209, 225, 226 дугаар зүйлийн дагуу татгалзан, орон сууцны өмчлөх эрхийг ХХХХын нэр дээр гаргуулсан байгаа.

Иймээс ХХХХ нь хуулийн хүрээнд өмчлөх эрх олж авах эрх бүхий этгээд, улмаар өмчлөх эрхийг хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэн эд хөрөнгө, түүнтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд зохих ёсоор олж авсан, нэгэнт өмчлөгч болохын хувьд өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй тул орон сууцыг худалдсан нь хуулийн дагуу, иймээс түүний орон сууц өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэл, хуулийн шалтгаан байхгүй болно.

Харин ХХХХ нь шүүхэд хандан талуудын хоорондын маргаан бүхий асуудлаар гарч байсан шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан, хууль бусаар, санаатайгаар хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 6770 дугаар шүүгчийн захирамж гаргуулан 691 дүгээр гүйцэтгэх хуудас бичүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэн ХХХХын нэр дээрх орон сууц өмчлөх эрхийг, эрхийн гэрчилгээг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан ба үүнтэй холбогдуулан “ХХХ” ХХК, ХХХХ нар шүүхэд удаа дараа гомдол гаргаснаар энэхүү илт хууль бус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 6770 дугаар шүүгчийн захирамж, 691 дүгээр гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9631/Б дугаар шүүгчийн захирамж, мөн захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр шүүхийн тогтоол гарснаар түүний өмчлөгч болохын тулд хууль бус ажиллагаа хийлгэсэн нь нотлогдож байгаа юм.

Мөн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудлаар ХХХХын гомдлыг шүүх шийдвэрлэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан ба энэ дагуу хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн учир тэрхүү хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь залруулагдан явагдаж байгаа. Иймд ХХХХ хууль бусаар өмчлөгч болсон, энэ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон болох нь нотлогдож байгаа тул түүний ХХХХын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн үндэслэлгүй, хууль бус уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“ХХХ” ХХК нь ХХХХтой 2004 онд орон сууц худалдах, худалдан авах тухай харилцан тохиролцож байсан. ХХХХ гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй. Хэдийгээр талууд орон сууц худалдах, худалдан авах тухай харилцан тохиролцсон хэдий ч гэрээ байгуулаагүй байсан. Гэхдээ “ХХХ” ХХК нь ХХХХоос үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд арга буюу харилцан тохиролцсон тохирооноосоо татгалзаад, орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг ХХХХын нэр дээр гаргуулсан. Маргаан бүхий асуудлыг 3 шатны шүүхээр шийдүүлээд, дараа нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Шүүхээр шийдвэрлүүлсэн нөхцөл байдлуудаас ХХХХийг маргаан бүхий байрны өмчлөгч биш гэж тогтоосон. Тэгэхээр ХХХХийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн асуудал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдэгдсэн. Гэтэл ХХХХ нь шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, өөрийн нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Үүнтэй холбоотойгоор мөн маргаан үүсэж 3 шатны шүүхээр шийдүүлсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Шүүхийн шийдвэрт ХХХХ-ийн нэр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод ХХХХ-ын нэр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээсэн. Ийм учраас ХХХХ өөрийн өмчийг захиран зарцуулсан. Ер нь бол ХХХХ, “ХХХ” ХХК-тай бараа материал нийлүүлж байсан тухай баримт хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан байгаа. “ХХХ” ХХК-д бараа материал нийлүүлсэн төлбөрөө авъя гэж “ХХХ” ХХК-д өргөдөл гаргаж байсан. Гэтэл “ХХХ” ХХК бараа материал нийлүүлснийхээ төлбөрт орон сууц өгөхөөр тохиролцлоо гээд цохолт хийсэн баримт хэрэгт байна. Үүнээс харахад “ХХХ” ХХК, ХХХХ нарын хоорондын асуудал гэдэг нь харагдаж байна. Хавтаст хэргийн 38 дугаар талд байгаа баримт нь хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан баримттай холбоотой. Эдгээрээс харахад ХХХХ, “ХХХ” ХХК-тай гэрээ байгуулаад, “ХХХ” ХХК орон сууц өгөх юм байна гэдэг нь харагдаж байна. Тиймээс ХХХХ “ХХХ” ХХК-иас орон сууц нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд бол ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шалтгаан, үндэслэл байхгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин эсрэгээр ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байна. Энэ нь ХХХХ маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй байсан гэдгийг нотолж байгаа. ХХХХ бол “ХХХ” ХХК-ийн захирал байсан. “ХХХ” ХХК нь ХХХХтой хийсэн тохиролцооноосоо татгалзаж, үүний дараа компанид өөрт нь эрх үүссэн тул ХХХХын нэр дээр маргаан бүхий байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Тиймээс маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ХХХХ байсан гэдэг нь үүгээр бүрэн нотлогдож байгаа юм.

ХХХХ, “ХХХ” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулж байснаар нотлогдож байна. Мөн “ХХХ” ХХК-иас 2004 оны 07 дугаар сард “ХХХ” ХХК-д хандаж албан тоот ирүүлсэн байдаг. Энэ албан тоотод барилгын гүйцэтгэгч “ХХХ” ХХК нь ХХХ, ХХХХ нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ийм учраас энэ хүмүүстэй давхардуулж гэрээ байгуулахгүй байхыг хүсье гэсэн хүсэлт ирүүлсэн. Энэ албан тоотын хариуд “ХХХ” ХХК, “ХХХ” ХХК-д танайх гэрээ байгуулж болохгүй, манайх захиалагч учраас ТУЗ-ийн баталсан загварын дагуу гэрээ байгуулах ёстой гэж хариу өгч байсан. Иймд “ХХХ” ХХК, ХХХХ нарын хооронд хийсэн гэрээ байхгүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргуулахыг улсын бүртгэлийн газарт даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

“ХХХ” ХХК нь ХХХХоос байрныхаа төлбөрийг төлнө үү гэж 2007 болон 2008 онд удаа дараа шаардаж, түүнийг нь ХХХХ биелүүлэхгүй байсан нь нотлогдож байгаа. Үүний улмаас ХХХХийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргаад энэ нэхэмжлэл нь 3 шатны шүүхээр хангагдаж шийдвэрлэгдсэн. Нэгэнт хангагдсан учир ХХХХийг орон сууцнаас албадан гаргаж байсан. Үүнийг ХХХХ хүлээн зөвшөөрч, тухайн үед байрнаас гарсан. Дараа нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх дахин хянаад “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдсэн тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ нь 2008 онд “ХХХ” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед орон сууцны төлбөр дутуу төлөгдсөн байсан бөгөөд “ХХХ” ХХК нь удаа дараа төлбөрөө төл гэсэн тул бага талбай бүхий орон сууц авах хүсэлт “ХХХ” ХХК-д гаргасан. “ХХХ” ХХК 14 тоот орон сууцыг санал болгосноор түүнийг худалдан авахаар талууд харилцан тохиролцож шинэчлэн байгуулсан. Тухайн үед 14 тоотод айл амьдарч байсан.

“ХХХ” ХХК нь байр ашиглалтад орохоор айл нь гарна гэсэн. Байр ашиглалтад ороод, өмчлөх эрхийн гэрчилгээг эзэмшигчдэд нь гаргаж өгч байна гэхээр нь “ХХХ” ХХК дээр очиж уулзахад “...энэ барилгыг банкны зээлээр барьсан учир банкинд мөнгө төлж байж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө. удахгүй, хүлээж бай...” гэсэн. Хэргийн материалаас харахад ХХХХ, “ХХХ” ХХК-аас орон сууц худалдан авахаар амаар тохиролцож байсан, албан ёсоор гэрээ байгуулаагүй, төлбөрөө төлөөгүй тул “ХХХ” ХХК, ХХХХтой тохиролцсон тохиролцооноосоо татгалзаж, уг байрыг ХХХХад санал болгож, уг байрыг худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор байгуулж, төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн учир маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь ХХХХ юм.

Мөн энэ маргааны улмаас орон сууцны гэрчилгээгээ авч чадахгүй удаан хохирч явсан. 2016 оны 03 дугаар сард орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ХХХХ, “ХХХ” ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, хууль ёсны гэрээ байна. Иймд иргэн ХХХХ-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХХХХ” ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2002 оноос 24 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаад 2 дугаар давхраас нь эхлэн “ХХХ” ХХК-тай 2003 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 02 тоот гэрээ байгуулан үргэлжлүүлэн хамтран барьсан юм. Энэхүү гэрээний 3.5-д заасны дагуу манай компани ХХХХтой орон сууц захиалах гэрээ хийж 1 846 000 төгрөгийн барилгын материал, бэлэн мөнгөний урьдчилгаа авч тус барилгын ажилд зарцуулсан нь үнэн.

Манай компани нь 2004 онд тус барилгыг барьж дуусгах үед ХХХХ “ХХХ” ХХК-тай захиалсан 2 өрөө орон сууцаа баталгаажуулах шинээр гэрээ хийх хүсэлт гаргасны дагуу миний бие “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХын өрөөнд ХХХХтой хамт уулзалт хийж түүнтэй хийсэн гэрээ, урьдчилгаа болгож авсан 18 460 000 төгрөгийн асуудлаа танилцуулсны дагуу ХХХХ захирал ХХХХид захиалсан 2 өрөө байрыг нь өгч, гэрээ хийхээр тохирч компанийнхаа ня-бо ХХХХ, мэргэжилтэн ХХХХ нараа дуудаж үлдэгдэл тооцоог нь бодох үүрэг өгөхөд тэд нар нь тооцоо хийгээд, ХХХХ нь захиалсан 2 өрөө байрныхаа нийт төлбөрөөс үлдэгдэл 3 000 000 төгрөг бэлнээр төлөх тооцоо байгааг хэлээд “ХХХ” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ хийхээр болж миний дэргэд 14 тоотын түлхүүрийг ХХХХид “ХХХ” ХХК нь олгосон юм.

Үүгээр “ХХХХ” ХХК болон ХХХХ-ийн хооронд орон сууц захиалсан гэрээ дуусгавар болж манайх гэрээний үүргээ биелүүлсэн болно. “ХХХ” ХХК болон “ХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг албан ёсоор дүгнээгүй явдал бол тус компанийн захирал ХХХХын хууль бус үйлдэл, анхнаасаа манай компанийг болон ХХХХ нарыг залилан мэхлэх зорилготой холбоотой байсан нь хожим дараах үйлдэл, нотлох баримтуудаас илэрхий болсон юм. Үүнд: 24 айлын барилгыг гэрээ хийж барьсан “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХ болон барилга ашиглалтад оруулах Улсын комиссын 4-5 гишүүний гарын үсгийг хуурамчаар зурж барилгыг хууль бус аргаар ашиглалтад өгч гэрээ дүгнэх хариуцлагаас санаатайгаар зайлсхийсэн.

Хуурамчаар үйлдсэн хүчин төгөлдөр бус улсын комиссын актаа Улсын бүртгэлийн газарт өгч ХХХХид албан ёсоор түлхүүрийг нь өгч байранд оруулсан атлаа орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн авч 14 тоот байрны эзэмших эрхийг өөрийн нэр дээр авсан. Манай хоёр байгууллагын хооронд гэрээгээ дүгнэх үндсэн нөхцөл бол Улсын комиссыг хамтран ажиллуулж бүх тооцоогоо хийх ёстой байсан, гэтэл “ХХХХ” ХХК-д мэдэгдэлгүй өмнөөс нь хуурамчаар гарын үсэг зурж, Улсын комисс ажиллуулсан акт үйлдсэнийг нь манай тал огт мэдээгүй байсан юм. Улсын комиссын акт хүчин төгөлдөр бус, зарим гишүүд түүн дотроо “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХын хувьд гэрээ дүгнэхээс зайлсхийсэн, ХХХХид өгсөн 2 өрөө орон сууцны эзэмших эрхийг өөр дээр залилан авах гэсэн хууль бус гэмт хэргийн шинжтэй нь нотлогдсон үйлдлүүд юм.

Иймд манай компанийн хувьд ХХХХтой хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлсэн бөгөөд ХХХХ нь 14 тоот байрыг эзэмших албан ёсны эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд түүнтэй орон сууц худалдан авах гэрээгээ биелүүлээгүй болон хуурамч баримт бүрдүүлж маргаан үүсгэж байгааг шүүхийн зүгээс онцгой анхаарч үзэхийг хүсэж байна.

“ХХХ” ХХК, “ХХХ” ХХК нар хоорондоо захиалагчийн эрх үүрэг, гүйцэтгэгчийн эрх үүргийг тусгасан гэрээтэй ажиллаж байсан. Энэ гэрээний 5 дугаар зүйлд “ХХХ” ХХК тодорхой хэмжээний орон сууцыг захиалагчаас мөнгө авч гүйцээж барих заалттай. Үүнийхээ дагуу ХХХХоос барилгын материал авч байсан. ХХХХ тухайн үед “ХХХ” ХХК-д ч, “ХХХ” ХХК-д ч барилгын материал нийлүүлж байсан. ХХХХ 2004 онд надад танай байрнаас худалдаж авъя, “ХХХ” ХХК, “ХХХ” ХХК нарт нийлүүлсэн барилгын материалын үнийг урьдчилгаанд тооцож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу би тооцоо нийлсэн актан дээр нь 18 400 000 төгрөгийг 14 тоот орон сууцны урьдчилгаанд тооцох цохолт хийж нэг хувийг нь ХХХХт өгч, нэг хувийг нь “ХХХ” ХХК-ийн санхүүгийн албанд өгсөн.

2004 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барилгын орон сууцнуудад иргэдийг оруулж байна гэсэн сургаар ХХХХ, ХХХ нар над дээр ирж, “ХХХ” ХХК-д ч, “ХХХ” ХХК нар хоорондоо тооцоо нийлж биднийг орон сууцанд оруулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу би ХХХХ, ХХХ нартай хамт “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХын өрөөнд уулзалт хийж, үүний үр дүнд ХХХХ “ХХХ” ХХК-ийн барилгын материал хариуцсан ХХХХ, нягтлан бодогч ХХХХ нарыг дуудаж миний дэргэд тооцоо хийлгэсэн.

ХХХХ-ийн “ХХХ” ХХК-д нийлүүлсэн барилгын материалын 18.4 сая төгрөгийг оруулаад, дээрээс нь “ХХХ” ХХК-д нийлүүлсэн барилгын материалын 5.8 сая төгрөгийг нийлүүлээд, одоо бэлнээр 3 000 000 төгрөг төлөөд байрандаа орох боломжтой гэсэн. Миний нүдэн дээр ХХХХ тушаахаар болоод ХХХХ 14 тоот орон сууцны түлхүүрийг ХХХХид өгөх бичиг хийж өгч, тэр өдрийн уулзалт дууссан. Үүнээс хойш ХХХХ 14 тоот орон сууцанд амьдрах болсон. ХХХХ үлдэгдэл 3 000 000 төгрөгөө төлсөн гэдгийг би ХХХХын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харсан.

Тиймээс би ХХХХийг үлдэгдэл 3 000 000 төгрөгөө төлсөн учир түлхүүр авч байрандаа орсон гэдгийг баттай нотолж байна. Гэтэл 2008 онд гэнэт маргаан үүсээд ХХХХ, ХХХХ-ийн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаад ХХХХийг байрнаас нь хөөж гаргасан асуудал үүссэн. Үүний дагуу иргэний болон эрүүгийн хэрэг үүссэн. Энэ хоёр хэргийн явцад хоёр зүйл нотлогдсон. 1-рт: 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн улсын комиссын актыг ХХХХ хуурамчаар үйлдсэн байсан. Энэ нь эрүүгийн мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлт болон улсын комиссын 8 хүний мэдүүлгээр нотлогддог. Түүн дотроо улсын архив хариуцсан мэргэжилтэн н.Тунгалгын мэдүүлэг байгаа. Түүнд “ХХХ” ХХК барилгадаа улсын комисс ажиллуулаагүй. Энэ улсын комисстой холбоотой бичиг баримтыг тушаагаагүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна гэсэн байсан.

Улсын комиссын актыг хуурамчаар үйлдэж, түүнийгээ улсын бүртгэлийн газарт өгч, түүний дагуу ХХХХ ХХХХ-ийн эзэмшиж байсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 469 тоот тушаал гарч 14 тоот орон сууцны гэрчилгээг Улсын комиссын актыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гээд түдгэлзүүлсэн юм. Энэ нь ХХХХын үйлдэл хууль бус гэдгийг баталсан хамгийн эхний акт. Үүний дагуу шүүх хуралдаанууд болсон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Иргэний шүүхээр шийдвэрлүүлээд Улсын дээд шүүхийн 52 дугаар тогтоолоор ХХХХ Улсын комиссын актыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоод, маргаан бүхий байрны эзэмших эрх ХХХХид үүссэн болохыг нотолсон.

Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1298 тоот тушаал гарсан. Энэ нь хавтаст хэргийн 33 дугаар талд байгаа. Уг тушаалд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх, Улсын дээд шүүхийн 52 дугаар тогтоолыг үндэслээд ХХХХын нэр дээрх гэрчилгээг хүчингүйд тооцсон. ХХХХын нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгосон байхад ямар үндэслэлээр ХХХХын нэрнээс ХХХХын нэр рүү өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан байгааг би ойлгохгүй байна.

Гэрээтэй байгуулж, гэрээний дагуу барилгаа барьж, барилга ашиглалтад орсны дараа уулзалт хийж, хийсэн, орон сууцны тооцоог хийлгэсэн байхад бүх зүйлийг хуурамчаар үйлдэх хэрэг ХХХХт үндэслэл байсан нь тодорхой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын удаа дараагийн тушаал шийдвэрүүдийг энэ удаагийн шүүх хуралдаанд авч хэлэлцээч. Улсын комиссын актыг дахин гаргахгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар дахин өмчлөх эрхийн гэрчилгээ олгох процедур огт байхгүй. Иймд ХХХХ-ийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ХХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ХХХХ өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн шаардлага нь 3 шатны шүүхээр шийдэгдсэн байхад дахиад өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргасан. ХХХХын нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч байсан. Удаа дараагийн шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх үүссэн гэж тогтоосон байдаг. Ингэж тогтоосоор байтал ХХХХ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. 

“ХХХ” ХХК-ийн захирлын ярьж байгаагаар 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар ХХХХид өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулсан байдаг. Энэ үндэслэлээр бид гомдол гаргаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлээд ХХХХ-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээсэн юм.

Иймд “ХХХ” ХХК, ХХХХ нар нь орон сууц худалдах, худалдан авахаар гэрээ байгуулахаар тохиролцсон боловч ХХХХ тохиролцсоныхоо дагуу төлбөрөө төлөөгүй учир талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал болох “ХХХ” ХХК үүргээ гүйцэтгэхээс татгалзаж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд болохын хувьд ХХХХын нэр дээр шилжүүлсэн. Иймд ХХХХ маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан болохоо тогтоолгоё гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч ХХХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь худлаа юм. Үүний үндэслэл нь 1-рт. Гэрээ байгуулагдаагүй гэж байна. Гэтэл 2008 онд гэрээ байгуулагдсан гэж “ХХХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл дээр байгаа. Дээрээс нь Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 52 тоот тогтоолд тодорхой байгаа. 2-рт: 3 шатны шүүхээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь тогтоогдсоор байхад дахин шаардлага гаргаж байна. Гэтэл 3 шатны шүүхээр шийдэгдсэн бол өмчлөх эрх үүссэн болохыг тогтоосон байгаа. Өөрсдөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгоё гээд явахдаа хэргийг эцэслэн шийдээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдлаа, үүнийг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлага гаргасан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр болохоор энэ чинь тогтоогдсон шаардлага гэж байна. Тэгвэл өмчлөх эрх үүссэн болохыг 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор тогтоосон. Хэнд өмчлөх эрх үүссэн бэ гэхээр өмчлөгчид үүснэ. Тэгэхээр ХХХХийг өмчлөгчөөр тогтоосон байгаа юм байна гэсэн логик агуулга гарч ирнэ. Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэйгээ ч уялдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрөө хуурамч байгаа учир шаардлагатайгаа авцалдахгүй, хангах боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ХХХХ ХХК, ХХХХ ХХК, ХХХХ, ХХХХ нарт холбогдох ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХХХХ, ХХХХ нарын хооронд байгуулсанд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэлийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар ХХХХ нь ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч байсан болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХоос 70 200 төгрөг гаргуулж хариуцагч ХХХХт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны талаар маргаж байхад “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ нь ХХХХтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн нь цаанаа хууран мэхэлсэн зорилготой байсаар байхад шүүх хэлцлийг хүчингүй болгож шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд намайг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-т “ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг илт зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

ХХХХын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь: нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ХХХ” ХХК, ХХХХ нар 14 тоот орон сууцыг худалдах, худалдан авахаар ХХХХтой амаар хэлцэл хийсэн боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагч ХХХХ 14 тоот орон сууцыг хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөгч болсон. Хариуцагч “ХХХХ” ХХК нь барилгын материалын үнийг 14 тоот орон сууцны төлбөрт тооцсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэстэй гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор ХХХХид маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоон шийдвэрлэсэн байна. Худалдан авагч ХХХХ нь худалдагч “ХХХ” ХХК-д орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлж төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн болохоо нотолж чадаагүй байна.

Хариуцагч “ХХХ” ХХК-тай 14 тоот орон сууцыг худалдах, худалдан авах талаар амаар тохиролцож 3 000 000 төгрөг бэлнээр төлж, 5 890 210 төгрөгийн барилгын материал нийлүүлсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэснээс үзэхэд ХХХХ нь орон сууц худалдан авахаар гэрээ хийж 18 466 000 төгрөгийн барилгын материалыг “ХХХХ”ХХК-д нийлүүлсэн мөн “ХХХХХ" ХХК-тай 3 тал байлцаж 14 тоот орон сууцны төлбөрийн үлдэгдэлд 5 890 210 төгрөгийн барилгын материал нийлүүлж 3 000 000 төгрөгийг бэлнээр өгч, орон сууцныхаа түлхүүрийг авч, орон сууцандаа орсон нь нотлогдож байхад анхан шатны шүүх “...нэхэмжлэгч тал гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Худалдан авагч нь гэрээний гол зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн дийлэнх хэсгийг төлөөгүй тохиолдолд худалдагч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Иймд ХХХХ-ийн 14 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзсэн юм.

Тэгвэл Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 01 дүгээр 22-ны өдрийн 52 дугаар тогтоолын тогтоох хэсгийн нэгд ХХХХид өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож өгсөн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар ХХХХид өмчлөх эрх үүссэн, гэтэл ХХХХ нь уг барилгыг барьсан гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй хуурамч баримт бүрдүүлэн Усын комиссын актыг хуурамчаар үйлдэж 14 тоотыг ХХХХид худалдсны дараагаар өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсныг ХХХХ 5 жилийн дараа мэдсэн.

ХХХХ нь ХХХХтой харилцан тохиролцож Иргэнийй хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ хийж төлбөрөө бүрэн авч байрныхаа түлхүүрийг “Монсан” ХХК-ийн захиралын хамт хүлээлгэн өгсөн нь нотлогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчиж ХХХХын сөрөг нэхэмжлэлийг хангаж ХХХХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж ХХХХын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            1. Нэхэмжлэгч ХХХХ нь ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, ХХХХ нарт холбогдуулан гаргасныг хариуцагч “ХХХ” ХХК,  ХХХХ нар эс зөвшөөрч маргасан, харин хариуцагч “ХХХХ” ХХК-аас бусад хариуцагчид холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбарыг гаргасан байна.

            “ХХХ” ХХК-ийн ХХХХийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад тухайн хэргийн хариуцагч ХХХХ ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1668 дугаар шийдвэрт Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, маргаан бүхий байрыг өмчлөх эрх ХХХХид үүссэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

            Шүүхийн дээрх шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх бүхий этгээд  болох “ХХХ” ХХК өмчлөлийн зүйлээ ХХХХид шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үүрэг  талуудад үүссэн үйл баримт тогтоогдсон, мөн ганц гишүүн бүхий компанийн үүсгэн байгуулагч нь ХХХХ тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

            Маргаан бүхий орон сууцыг “ХХХ” ХХК-ийн захиалгын дагуу барьж гүйцэтгэсэн “ХХХХ” ХХК нь захиран зарцуулах эрх бүхий этгээд биш, харин  захиран зарцуулах эрх бүхий өмчлөгч нь “ХХХ” ХХК гэж шүүх нэгэнт дүгнэсэн тул мөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

            Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох “ХХХ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгч ХХХХ-ийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, ХХХХ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

            Шүүх нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд алдааг залруулах боломжтой байх тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг  шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

            2. “ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, өмчлөх эрхийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь уг хэргийн хариуцагч нарт хамааралгүй байхад шүүх шийдвэрлэсэн нь буруу байна.

            Нэхэмжлэгч ХХХХ-ийн бичгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, /хх-1/ 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2016/09178 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ зөвхөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 65.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаар хэрэг үүсгэжээ. /хх-9/

            Гэвч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахдаа улсын бүртгэлтэй холбоотой хариуцагч нарт хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагаар  хариуцагч  “ХХХ” ХХК, ХХХХ, “ХХХХ” ХХК-аас хариу тайлбар авснаас гадна шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2016/09193 /хх-14/, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2016/09927 /хх-18/, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/12109 /хх-59/, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/14699 /хх-73/, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2016/02438 /хх-76/, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2016/17378 /хх-140/, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/19811 /хх-220/, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/20983 /хх-233/ захирамжид “...ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, өмчлөх эрхийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлтэй иргэний хэрэг гэж тодорхойлсон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасныг зөрчсөн байна.

            Мөн нэхэмжлэгч ХХХХ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ХХХХ, ХХХХ нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах,  ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,  өмчлөх эрхийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгах” гэж өөрчилж, нэмэгдүүлэн, хариуцагчаар ХХХХыг нэмж тодорхойлсноо 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасныг /хх-64/ шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/14699 дугаар    захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. /хх-73-74/

            Гэтэл улсын бүртгэлийн газрын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой энэ хэргийн хариуцагч хуулийн этгээд, иргэнд хамааралгүй, урьд нь  хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд алдааг зөвтгөж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Дээрх үндэслэлээр “ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,  өмчлөх эрхийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэнэ..

            3. Нэхэмжлэгч ХХХХ нь ХХХХ, ХХХХ нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг /хх-132/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

             Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ХХХХын нэр дээр буцаан олгохоор шийдвэрлэснийг  давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 717 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 649 дүгээр тогтоолоор хэвээр баталж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ХХХХт олгогдох учиртай.

            Иймд нэхэмжлэгч ХХХХ-ийн шүүхэд маргаан хянагдаж байх явцад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ХХХХын нэр дээр гарсан нь хууль бус гэх тайлбар үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан тул ХХХХ нь үл хөдлөх хөрөнгөө мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар захиран зарцуулах эрхтэй.

            Харин нэхэмжлэгч ХХХХ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт буюу маргаан бүхий ХХХ тоот орон сууцыг өмчлөх эрх үүссэн үндэслэл болсон “ХХХ” ХХК хоорондын худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг энэ хэргээс тусад нь шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 274 дүгээр шийдвэрээр ХХХХт 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн үндэслэл буюу уг байрны өмчлөх эрхийн талаарх ХХХХ, “ХХХ” ХХК-ийн хоорондхи маргаан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэснээр арилсан ба талууд гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор шаардах үүсэх үндэслэлтэй талаар хяналтын шатны шүүх нэгэнт дүгнэснийг шүүх анхаараагүй нь буруу байна.  

            Хариуцагч ХХХХын хувьд   ХХХХын улсын бүртгэлээр баталгаажсан өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба эрх шилжүүлэгчийг өмчлөгч биш гэж мэдэх боломжгүй тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг эрхийг шударгаар олж авсан гэж үзэх бөгөөд тэдний хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн эсхүл өөр хэлцлийг халхавчилсан хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зйүлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

            Дээрх үндэслэлээр ХХХХ, ХХХХ нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

            4. ХХХХ нь  ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, 65.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч байсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            ХХХХт маргаан бүхий 2 өрөө, ХХ тоот орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

            Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэлгүй уг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.

            Дээрх байдлаар зохигчдын гаргасан зарим нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч ХХХХаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тус тус  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох, нэхэмжлэгчийн төлсөн 403 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад оруулна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар "ХХХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, ХХХХ нарт холбогдох ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот, 65,48 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХХХХын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэлийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй, ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот 65.48 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч байсныг тогтоолгох хариуцагч ХХХХын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ, ХХХХ нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХоос 70 200 төгрөг гаргуулж хариуцагч ХХХХт олгосугай” гэснийг “59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХ нарт тус тус буцаан олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ     

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ