Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00283

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын ¹ 15 тоотод оршин суух, 1960 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Боржгон овогт Дамдингийн Батаагийн хүсэлттэй /РД:МЗ60021275/

Зүүнхараагийн модны үйлдвэрт ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Батаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зүүнхараагийн мод бэлтгэлийн аж ахуйд токарьчноор ажиллах болсон юм. Уг модны үйлдвэр нь 1991 онд өмч хувьчлалаар Оргил ХК, Шинэс ХК болж 2 хуваагдсан. Би Шинэс ХК-д үргэлжлүүлэн токарьчноор 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо ажилд томилсон, ажлаас халсан тушаал олдохгүй байгаагаас би энэ ажилласан жилээрээ хохироход хүрээд байна. Иймд миний Зүүнхараагийн модны үйлдвэр болон Шинэс ХК-д токарьчноор ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Боржгон овогт Дамдингийн Батааг Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Зүүнхараа дахь ой модны Шинэс ХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл токарьчноор тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зүүнхараа модны үйлдвэрээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, Зүүнхараа хотын Ой модны үйлдвэрийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тушаал, Шинэс ХК-ний 1992, 1993 оны цалингийн карт болон  хамт ажиллаж байсан Ц.Энхтайван, Б.Энхтуяа, Н.Шагдарсүрэн  нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Д.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржгон овогт Дамдингийн Батааг Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Зүүнхараа дахь ой модны Шинэс ХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл токарьчноор тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.