| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05719/И |
| Дугаар | 4336 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4336
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 хороолол, Хасбаатар гудамж, 10 байр, 10 тоотод оршин суух, Цэдэвийнхэн овогт Цэдэвийн Цэрэнхорлоо /РД:ЧИ68030706/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюуш 5 гудамж, 131 тоотод оршин суух, Сартуул овогт Сэтэвжавын Нэргүй /РД:ЧБ70031009/
Зээлийн гэрээний үүрэгт 10.784.400 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Нэргүй нь Ц.Цэрэнхорлоо надаас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 9.650.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. С.Нэргүй нь зээлийн гэрээний хугацаанд надад 4.185.000 төгрөгийг төлсөн. С.Нэргүйтэй утсаар ярих, уулзах гэж гэрт нь олон удаа очсон боловч илт зугатаагаад олдохгүй байна. Иймд С.Нэргүйгээс зээлийн үлдэгдэл 8.360.000 төгрөг, алдангид 2.424.400 төгрөг нийт 10.784.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 2.424.400 төгрөгөөс татгалзаж, 8.360.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Нэргүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нийт 8.360.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв хариуцагч дурдсан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн албанд хандах 10 хувийн зардал буюу 836.000 төгрөгийг төлбөр дээр нэмж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2.424.400 төгрөгөөс татгалзаж, 8.360.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Нэргүй би төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нийт 8.360.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн албанд хандах 10 хувийн зардал буюу 836.000 төгрөгийг дээрх төлбөр дээр нэмж төлөхөөр тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 2.424.400 төгрөгөөс татгалзаж, 8.360.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Нэргүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нийт 8.360.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв хариуцагч дурдсан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн албанд хандах 10 хувийн зардал буюу 836.000 төгрөгийг төлбөр дээр нэмж төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо нь хариуцагч С.Нэргүйд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.784.400 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 2.424.400 төгрөгөөс татгалзаж, 8.360.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Нэргүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нийт 8.360.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв хариуцагч дурдсан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн албанд хандах 10 хувийн зардал буюу 836.000 төгрөгийг төлбөр дээр нэмж төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 187.500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 74.355 төгрөг, хариуцагч С.Нэргүйгээс 74.355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоод олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 2.424.400 төгрөгөөс татгалзаж, 8.360.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Нэргүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нийт 8.360.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв хариуцагч дурдсан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн албанд хандах 10 хувийн зардал буюу 836.000 төгрөгийг төлбөр дээр нэмж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 74.355 төгрөг, хариуцагч С.Нэргүйгээс 74.355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА