Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4337

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 416-153 тоот хаягт байрлах, Баруунмонгол кредит Банк бус санхүүгийн байгууллага /РД:5903572/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 22 байр, 77 тоотод оршин суух, Оюунтунгалагийн Алтангэрэл /РД:ТИ85091510/

Гэрээний үүрэгт 8.113.069.91 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний 2016 04 дүгээр сарын 21-ний өдөр .

ؿ нэхэмжлэгч Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ, хариуцагч О.Алтангэрэл, Ц.Нэргүй .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагаас иргэн О.Алтангэрэл нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 17.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлдэгч О.Алтангэрэлийн зээлийн гэрээнд заасан хугацаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 10.603.387.99 төгрөг, зээлийн хүүнд 4.925.321.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 511.290.23 төгрөг нийт 16.040.000 төгрөг төлсөн. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6.396.612.01 төгрөг, хүү 1.448.956.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267.501.04 төгрөг нийт 8.113.069.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүх хуралдаанд зохигчид бид эвлэрч нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 7.845.568 төгрөгийг хариуцагч О.Алтангэрэл төлөхөөр эвлэрч байна. Хариуцагч нь барьцааны эд зүйл болох ачааны автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагад авчирч өгөх бөгөөд энэ хугацаа хэтэрвэл тохиролцсон 7.845.568 төгрөгийг төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд бидний эвлэрлийг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.

 

Хариуцагч О.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагаас 17.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Энэ мөнгийг Б.Отгончулууны өмнөөс өөрийн нэр дээр зээлдэж авсан. Барьцаанд 64.70 УНБ маркийн автомашиныг барьцаалсан. Би зээлсэн мөнгийг захиран зарцуулаагүй. Би Б.Отгончулуунд залилуулсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй эвлэрч нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж эвлэрч байна. Барьцааны эд зүйл болох ачааны автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагад авчирч өгөх бөгөөд энэ хугацаа хэтэрвэл тохиролцсон 7.845.568 төгрөгийг төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд бидний эвлэрлийг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч О.Алтангэрэлд холбогдуулан гэрээний үүрэгт 8.113.069.91 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч О.Алтангэрэл нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагатай зээл болон барьцааны гэрээ байгуулж 17.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд УБД 64-70 УНБ дугаартай өөрөө буулгагч ачааны автомашиныг барьцаалсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, зээл болон барьцааны гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллага нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 7.845.568 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн ба хариуцагч О.Алтангэрэл барьцааны эд зүйл болох ачааны автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагад авчирч өгөх, энэ хугацаа хэтэрвэл тохиролцсон 7.845.568 төгрөгийг төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Баруун монгол кредит Банк бус санхүүгийн байгууллага, хариуцагч О.Алтангэрэл нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Алтангэрэлээс хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

х ш х ш т х 106 дугаар 106.5-д

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.Алтангэрэл барьцааны эд зүйл болох ачааны автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагад авчирч өгөх, энэ хугацаа хэтэрвэл тохиролцсон 7.845.568 төгрөгийг нэхэмжлэгч Баруун монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагад төлөхөөр зөвшөөрч зохигч талууд эвлэрснийг баталж .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.760 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч О.Алтангэрэлээс 140.479 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баруун монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

3. Эвлэрлийн гэрээгээр хариуцагч О.Алтангэрэл барьцааны эд зүйл болох ачааны автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Баруун Монгол кредит Банк бус санхүүгийн байгууллагад авчирч өгөх, энэ хугацаа хэтэрвэл тохиролцсон 7.845.568 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн болохыг дурьдсугай.

 

4. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х 75 75.6- нэхэмжлэгч, хариуцагч нар 뿿 .

 

5. х ш х ш т хуулий 74 дүгээр 74.4- , 뿿 , .

 

 

 

, د Ж.КУЛЬДАНА