| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/09246/И |
| Дугаар | 210/МА2025/00654 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00654
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/02216 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй
*******-д холбогдох
7,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 7,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* дээврийн засвар хийгээгүйгээс сүүлийн 4-5 жилийн хугацаанд өөрийнх нь өмчлөлийн орон сууцны таазнаас борооны ус нэвтэрсэн ба уг дээврийг засварлуулахаар бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд төлсөн 7,550,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* оршин суугчдын дундын эзэмшлийн эд хөрөнгөд засвар хийх талаар СӨХ-д мэдэгдээгүй, мэргэжлийн бус этгээдээр засвар хийлгэснээр дээвэрт гэмтэл учирсан гэж нэхэмжлэлийг татгалзсан тайлбар гаргажээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
4.1. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Барилгад засвар хийх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч ******* Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, ******* байрны дээврийн 100 м.кв талбайд засвар хийхээр харилцан тохиролцож, дээвэр засварын материалын зардлын төсөв болон ажлын хөлсийг хавсралтаар тохиролцжээ.
4.2. Шүүх хуралдаанд оролцсон гэрч ******* нь мэдүүлэгтээ 2024 оны 0******* сарын эхээр дээврийн засварын ажлыг эхэлж, борооны ус нэвчдэг хэсэгт 3 давхар хар цаас дэвсэхээс 2 давхрыг дэвссэн, өөр газартай ажил давхацсан тул түр ажлыг зогсоогоод 11 сард дуусгах гэтэл СӨХ хийлгээгүй. Харин борооны ус зайлуулах хоолой, таазны чигчээс, шат хашлага зэрэг бусад шаардлагатай ажлыг стандартын дагуу хийсэн гэж мэдүүлснээс ******* болон ******* нарын тохиролцсон 100 м.кв талбайн хэмжээнд хийж гүйцэтгэх ажил дуусаагүй, дутуу хийгдсэн бөгөөд хариуцагч тал ажлыг чанаргүй хийснээс дээвэр эвдэрсэн гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хэмжээ, чанарыг тодорхойлох нь маргааны зүйлд хамаарна. Энэ талаар анхан шатны шүүх тодруулаагүйгээс хэргийн үйл баримт тодорхойгүй болжээ.
5. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 16******* зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
6. Иймд материаллаг эрх зүйн дүгнэлтийн талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/02216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА