Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00257

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 8 дугаар баг, Дарьтын № 29 тоотод оршин суух, Цоогон овогт Очирбатын Болормаа /ИЦ:88062501, Утас:99882060, 99251288/, Улаанбаатар Баянгол дүүрэг 16 дугаар хороо Туул 3 дугаар гудамж № 33 тоотод оршин суух, Лхагва овогт Баярмаагийн Соронзонболд /РД:ЙС87102513, Утас:88071025/ нарт холбогдох 5.415.977.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар  сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

  Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Болормаа, Б.Соронзонболд нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН банкны Төмөр зам тооцооны төвөөс 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-44/12/42 тоот зээлийн гэрээгээр 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 9.959.290 /есөн сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун ерэн/ төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд хөргөгч, зурагт, угаалгын машин тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.419.832,11 /дөрвөн сая дөрвөн зуун арван есөн мянга найман зуун гучин хоёр төгрөг арван нэгэн мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 1.524.198,19 /нэг сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун ерэн найман төгрөг арван есөн мөнгө/, торгуулийн хүүгийн төлбөрт 10.249,58 /арван мянга  хоёр зуун дөчин ес тавин найман мөнгө/, нийт 6.454.279,88 /зургаан сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун далан есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 2015 оны 01 дүгээр сараас 201 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээл төлөх мэдэгдэл өгч,  удаа дараа утсаар ярьж, уулзан зээл төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

2.2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах

Үндсэн зээлийн үлдэгдэл                           5.039.457,89 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөрт                           353.182,28 төгрөг

Торгуулийн хүү                                             19.337,20 төгрөг

Нотариатын зардал                                     4.000 төгрөг

Нийт                                                                5.415.977,37 төгрөг

3.Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:

Улсын тэмдэгтийн хураамж                                   101.605,64 төгрөг

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч О.Болормаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Очирбат овогтой Болормаа нь Хаан банкнаас цалингийн зээл авсан нь үнэн болно. 2016 оны 06 дугаар сарын 02-ний өдөр Монгол улсын их сургуулийн магистрын зэрэг хамгаалж төгссөн. Одоогоор эрхэлсэн ажил байхгүй байгаа. Эцэг эх маань эмнэлэгийн хяналтанд байдаг, мөн тэтгэврийн зээлтэй учраас төлөх боломжгүй. Хамтран зээлдэгч Б.Сорозонболдоос мөнгө авах шаардлага, учир шалтгаан байхгүй учраас үлдэгдэл төлбөрөө өөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Ажилгүй байгаа байдлыг минь харгалзан үзэж тодорхой хугацаа олгож өгнө үү. 5.415.977.37 төгрөг төлөх нь үнэн болно. Маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Соронзонболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь “Төмөр зам” Хаан банкны тооцооны төвөөс О.Болормаагийн хамтран зээлдэгчээр зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл болох 5.415.977.37 төгрөгийг төлөлцөхөд маргах зүйл байхгүй болно.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 5.415.977.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Болормаа, Б.Соронзонболд нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 5.415.977.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Болормаа, Б.Соронзонболд нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101.605.64 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Болормаа, Б.Соронзонболд нараас 50.802.82 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 50.802.82 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН