Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4350

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 байр, 6 тоотод байрлах, “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоо

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 байр, 16 тоотод оршин суух, Гэндэнгийн Гэрэл /РД:ШЗ79013175/

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 445.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г.Гэрэл нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 байр, 16 тоотод 2013 оноос хойш амьдарч байгаа. Г.Гэрэл нь 2014 оны 09-12 сарын төлбөр 92.440 төгрөг, 2015 оны 1-12 сар, 2016 оны 01-05 сарын төлбөрт 353.870 төгрөг нийт 446.310 төгрөгийн өр үүсгээд байна. "Шигтгээ-Үүд" Сууц өмчлөгчдийн холбооны санхүүгээс сард 2 удаа төлбөрийн мэдэгдэл хүргэдэг, утсаар ярьж анхааруулсан болно. Иймд Г.Гэрэлээс 446.310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Баярмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 байр, 16 тоотод оршин суугч Г.Гэрэлээс 446.310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Гэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 267.870 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоо нь Б.Бямбаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 267.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бямбаа нь нэхэмжлэлийн шаардлага 267.870 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бямбаа биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 267.870 төгрөгийг хариуцагч Б.Бямбаа биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 8690 төгрөг төлснийг дурдаж, 4345 төгрөгийг хариуцагч Б.Бямбаагаас, 4345 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

 

                                                   

    

 

 

 

  ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА