| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0556/Э |
| Дугаар | 590 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 590
2019 07 23 2019/ШЦТ/590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Чимэддашийн Алтанхуягт холбогдох эрүүгийн 1811033400603 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 3, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 13 дугаар гудамж 307 тоотод оршин суудаг, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоож, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 cap, 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 1 cap, 4 хоногийн хорих ялын зарим болох 06 сарын хорих ялыг нэмж, бүгд 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/41 дугаартай шүүгчийн захирамжаар шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/41 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 876 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5 cap, 28 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн, үлдэгдэл 6 cap 2 хоногийн хорих ял үлдсэн, Боржигон овогтой Ч.А.РД:ХК-................/,
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн оройн 21 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11- 248 тоотод оршин суух хохирогч Л.Бямбасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч гар хийцийн морин хуур 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай Солонгос улсад үйлдвэрлэсэн битүү чанагч 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Л.Бямбасүрэнгийн байшинд нэвтэрч хүүхдийн скүүтер 1 ширхэг, жаазтай зураг 1 ширхэг, хуучин хөгжим 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 268.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тогтоолтой танилцлаа. Би уг хэргийг үйлдээд удаан хугацаа өнгөрсөн болон тухайн үед архи уудаг байсан болохоор уг гэмт хэргийг үйлдэхдээ архи уусан байсан. Архи уух мөнгө олох гэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Би хулгайлсан эд зүйлийг зам дагуу явж байгаад зарж борлуулсан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67х/,
“...Хашаан дотроо нэг байшинтай айл эзэнгүй хүнгүй байхаар нь цонхыг нь түлхэж орж, байшин дотроос хуучны 1000 /мянга/ гэж ярьдаг хөгжим авч, хажуу талд байх жижиг сувниерийн жааз дотор соёомботой зургийг авч гараад тухайн үед архи уусан байсан болохоор яасан эсэхийг санахгүй байна. Хөгжмийг нь 7-н буудал дээр зарах гэж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146х/,
Дамно ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ЧД2-19-245 дугаартай
Дамно ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-18-749 дугаартай
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 130х/,
Хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22х/,
Хохирогч Л.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 11-248 тоотод амьдардаг. Уг тоотод ирэн очин амьдардаг юм. Хашаанд маань манай бүл дүү Батгэрэлийнх монгол гэрт амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрийн хооронд эзэнгүй байх хугацаанд манай гэрийн цонхыг түлхэж хулгай орсон байдалтай, эд зүйлс алдагдсан байсан. Манай байшингаас 2015 онд Нарантуул зах дээрээс авч байсан хөглөөгүй гар хийцийн хээ, угалзтай морин хуур 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай Солонгос улсад үйлдвэрлэсэн 2017 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн битүү чанагч байсан. Уг битүү чанагчийг Монгол мөнгөөр 70.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27х/,
“...би одоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг боловч урьд нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11-248 тоотод амьдардаг байсан юм. Одоо тэнд маань манай гэрийн эд хогшил байгаа бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 25, 27,28-ны өдрүүдэд хулгай орсон байсан. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хулгайч орох үед цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байсан. Тэгсэн чинь дахиж ороод манай хүүхдийн скүүтер, дугуй, жаазтай зураг, хуучны хөгжим алдагдсан байсан. Тэгсэн чинь манай тэр хавьд нэг архи уугаад байдаг хүн хулгай хийгээд байсан юм байна лээ. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бямбабаяр мөрдөгч манай хөгжмийг бариад явж байсан хүнийг саатуулсан гэсэн ба би очиж мэдүүлэг өгч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 133-134х/,
Гэрч Л.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орой 21 цагийн орчим ажлаа тараад гэрлүүгээ явж байхад хашааны үзүүрт Хуягаа гэж зүс таних хүнтэй таарсан. Бид хоёр таарах үед Хуягаа битүү чанагч барьчихсан явж байсан. Бид хоорондоо мэндлээд өнгөрсөн. Тэгээд хашааныхаа үүдэнд ирэхэд цас орж байсан учир цасан дээр битүү чанагч унагаасан мөр болон манай хашаан дотор хүн орж, гарсан мөрнүүд шинээрээ байсан. Тэгээд гэрлүүгээ орж эд зүйлээ бүртгэж үзэхэд бүрэн байсан. Гэрээс гарч манай гэрийн зүүн талд байх Бямбасүрэн ахын байшинг харахад цонх нь онгорхой хулгай орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
“...Манай гудамж төв зам дагуу хөл хөдөлгөөн ихтэй учир гэрэлтүүлэг сайтай гудамж байгаа юм. Өөр ямар нэг юм барьж явж харагдаагүй. Миний бодлоор бол манай тэр гудамж хөл хөдөлгөөн ихтэй машин тэрэг их явдаг учир замдаа таарсан хүнд зарсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэх боломжтой зай гэж бодож байна. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,
Гэрч Батгэрэлээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17х/,
Гэрч Б.Баярманлай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 19 дүгээр хороо хариуцсан эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11-248 тоотод оршин суух Бямбасүрэнгийн гэрт хулгай орсон талаар дуудлагыг 20 цагийн орчим авч, уг айлд урьд нь хулгай орсон талаар мэдэгдэж байсан болохоор тасгийн даргаас хэргийн газарт очиж ажилла гэсний дагуу хэргийн газарт очиж ажилласан. Хэргийн газраас уг айлд орсон хулгай хийсэн хүний гутлын мөрийг гар утас дээрээ бэхжүүлж авч, хохирогчтой уулзаж алдагдсан эд зүйлийн талаар мэдээ, мэдээлэл, содон шинж тэмдгийг бичиж авч, хэрэг гарсан газрын ойр орчмоор биечилсэн сурвалжлага хийж ажиллахад 7-н буудлын автобусны эцсийн буудлын худалдаа үйлчилгээний цэгүүдийн цаад талд байх гэр хороолол руу ордог гудамжны үзүүрт Чимэддашийн Алтанхуяг нь гартаа уг айлаас алдсан гэх хуучин хөгжмийг зарах гээд бариад зогсож байхад нь очиж уулзахад Алтанхуяг нь манай гэрийн эд зүйл байгаа юм. Зарах гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 122-125х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч гар хийцийн морин хуур 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай Солонгос улсад үйлдвэрлэсэн битүү чанагч 1 ширхэг, хүүхдийн скүүтер 1 ширхэг, жаазтай зураг 1 ширхэг, хуучин хөгжим 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад 268.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл 43 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй тус тус дурдав.
Хохирогчид учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогтой Ч.А. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зариулалттай орон байранд нэвтэрч, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 876 шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 6 сар 2 хоногоор тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД