| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00242/И |
| Дугаар | 00258 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 00258
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг, Ширхэнцэгийн № 08 тоотод оршин суух, Боржигон овогт Ишцогийн Насаннямын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг, №12-33 тоотод оршин суух, Тайж овогт Доржийн Алтанчимэг /РД:МЗ71123166, Утас:99090013/, Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг, №12-33 тоотод оршин суух, Боржигон овогт Банзрагчийн Золбаяр /РД:МЗ70102075, Утас:99090012/ нарт холбогдох 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч И.Насанням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Золбаяр, Д.Алтанчимэг нар нь 2014 оны намар надаас ОХУ-д үйлдвэрлэсэн 2900-ийн эргэлттэй 38 квт-ын хүчин чадалтай шинэ моторыг 3.000.000 төгрөгөөр үнэ тохирч мөнгийг нь удаахгүй өгнө гэж хэлээд зээлээр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл моторын үнийг бүрэн төлөлгүй намайг чирэгдүүлэн хохироож байна. Тэд моторыг өөрсдийн мод зүсвэрийн раманд ажиллуулж ашиглаж байгаа болно. Би моторын үнийг авах гэж өчнөөн нэхэл дагал болж байж 2 удаа цувуулан 1.700.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 1.300.000 төгрөгийг Б.Золбаяр, Д.Алтанчимэг нараас яаралтай гаргуулж өгнө үү. Б.Золбаяр, Д.Алтанчимэг нар нь хоёулаа ирж манай салоны хашаанаас шинэ мотор авч явсаныг манай ажилчид манаач Д.Батбаяр нар гэрчлэх болно гэжээ.
Нэхэмжлэгч И.Насанням нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ишцог овогтой Насанням миний бие Д.Алтанчимэг, Б.Золбаяр нараас 1.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Д.Алтанчимэг, Б.Золбаяр нар нь биелүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч И.Насаннямын 1.300.000 төгрөгийг хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нар 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн бичгээр гаргаж баталгаажуулсан
тайлбараар нотлогдож байх тул хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч И.Насаннямын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нарт холбогдох 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Насаннямын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтанчимэг, Б.Золбаяр нараас 17.875 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 17.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Насаннямд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН