| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0600/Э |
| Дугаар | 604 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 604
2019 07 30 2019/ШЦТ/604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан сахалт Лувсан овогт Гэлэгийн Туяад холбогдох эрүүгийн 1911017740788 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 33-453 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц. Л.овогт Г.Т., /РД:................/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч Г.Т нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-453 тоот хашаанд хохирогч Г.Оюунгэрэлтэй дүү Г.Урнааг өмөөрч, хамгааллаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрийг маажин, гартаа шороо атгаж нүүрийг нь үрж, хоолойг нь боож байгаад өөрийн гар дээрээ шээж, шээсээ нүүр лүү нь цацаж, цээжин дээр нь өвдөглөж, тохуурхан доромжилж эрүүл мэндэд нь “нүүр хүзүү, мөчдөд зулгаралт бүхий” хөнгөн хохирлыг “онц харгис хэрцгийгээр” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед “...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
Хохирогч Г.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ цонхоор хараад сууж байтал манай эгч Туяа гадаа хашаан дотор бага дүү Урнааг зодох гээд ноцолдоод байхаар нь би бага дүүгээ түүнээс салгах гээд очсон. Туяагийн хөдөлгөөнийг хорьж байгаад түүнээс Урнааг салгаж явуултал Туяа эгч намайг Урнааг өмөөрлөө гээд үгийн зөрөөгүй намайг хувцаснаас боож газарт унагаад нүүрийг минь гарынхаа хумсаар маажиж, маажсан хэсгээс цус гарахаар нь миний дээр сууж байгаад чулуутай шороогоор маажсан шархыг минь үрээд байсан. Дараа нь хоолой боосон чигээрээ нэг гар дээрээ шээж байгаад шээсээ миний нүүр лүү цацаад байсан. Босгохгүй дарж байгаад өвдгөөрөө хавирган дээр өвдөглөж, өшиглөөд байсан. Би сүүлдээ болъё гэж түүнээс гуйж байж арай гэж салсан. Гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
Гэрч Г.Урнаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Туяа эгч Оюунгэрэл эгчийг хувцаснаас нь боож газар унагааж нүүрийг нь маажиж, шороогоор нүүрийг нь арчаад байхаар нь би салгах гэж оролдсон чинь дийлэхгүй байсан. Тэгээд би айгаад хашаанаас гараад хотын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №7534 тоот
нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Тг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан сахалт Л.овогт Г. Т.рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД