Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00280

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, 96 айлын № 87 тоотод оршин суух, Боржигон овогт Дэмбэрэлийн Эрдэнэхишигийн /РД:МЗ82071825, Утас:88085386/,  нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг, Спиртийн 8 дугаар байрны № 21 тоотод оршин суух, Боржигон овогт Сангаагийн Ариунтуяад /РД:МЗ71030404, Утас:99950586/, холбогдох 13038500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч Д.Эрдэнэхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэмбэрэл овогтой Эрдэнэхишиг миний бие 2015 оны 08 дугаар 21-ний өдөр Сангаа овогтой Ариунтуяатай 8900000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн мөнгөний 0,3 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж, зээлдэгч уг мөнгийг дэлгүүрийн гоо сайхны тасгийн барааны эргэлтэнд оруулахаар авсан. 2016 оны 02 дугаар 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд зээлийн хүүг авсан. Уг гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч хугацааг дахин 2 сараар сунгаж 2016 оны 04 дугаар 05-ны өдөр бүх төлбөрийг өгнө гэсний үндсэн дээр гарын үсэг зуралцан бичгээр хийж 2 сараар сунгасан болно. Гэвч дахин сунгасан гэрээний хугацаа дууссан боловч иргэн С.Ариунтуяа нь зээлсэн мөнгө болон түүнд ноогдох алдангын төлбөрийг одоог хүртэл төлөхгүй зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн болно. Иймд иргэн С.Ариунтуяагаас

  1. Үндсэн төлбөр болох 8 900 000 төгрөг
  2. Алданги 4 138 500 / 155 хоног 2016.04.05-2016.09.09/ нийт 13 038 500 төгрөг.
  3. Тэмдэгтийн хураамж болох 222 942.5 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Мөн С.Ариунтуяа нь Солонгос улс руу явахаар бичиг баримтаа хөөцөлдөж виз нь гарсан гэж өөрөө ярьж байсан тул миний мөнгийг гаргуулж хохиролгүй болготол хил давах эрхийг нь хааж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч С.Ариунтуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сангаа овогтой Ариунтуяа би Д.Эрдэнэхишигээс 13038500 төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг маргаангүй төлж барагдуулна. Д.Эрдэнэхишигийн нэхэмжилж байгаа 13038500 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэхишигийн 13038500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ариунтуяа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнэхишигийн 13038500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ариунтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222942 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Ариунтуягаас 111471 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 111471 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэхишигт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН