Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 4372

 

эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .

: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг хаягт байрлах Рокмон ХХК /РД:2078228/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 3 хороолол, 70 байр, 28 тоотод байрлах, Тулгажаргалант ХХК /РД:2619539/

Гэрээний үүрэгт 77.738.000 төгрөг гаргуулахыг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 13.189.000 төгрөг гаргуулж, компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан сөрөг нэхэмжлэлтэй иргэний 2016 03 дугаар сарын 01-ний өдөр .

ؿ нэхэмжлэгч Рокмон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч Тулгажаргалант ХХК-ийн захирал С.Мөнхболд, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ц.Нэргүй .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Рокмон ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рокмон ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Тулгажаргалант ХХК-тай ажлын байр түрээслэх №2015/38 тоот гэрээг байгуулан Рокмон бюлдинг оффиссын 9 давхарын 68 мкв, 82 мкв талбай бүхий 901, 902, 903, 904 тоот ажлын байрууд буюу нийт 300 мкв талбайн 1 мкв тус бүрийг нь 30.000 төгрөгөөр тооцож нэг сард 9.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг сар бүрийн 28-ны өдрийн дотор багтаан урьдчилан төлөхөөр харилцан тохиролцсон. Тулгажаргалант ХХК нь тус ажлын байр түрээслэх гэрээний 6.1-д заасан дэнчин төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг тус тус төлж, 902, 903, 904 тоот ажлын байруудыг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 901 тоот ажлын байрыг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ашиглаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч Тулгажаргалант ХХК нь хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалт удахгүй орж ирнэ гэсэн шалтгаанаар түрээсийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа тавьж байсан ба түрээслүүлэгч тухай бүрт нь асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байсан боловч тус компани гэрээний үүргээ эс биелүүлэн цаг хугацаанд нь түрээсийн төлбөрөө төлж барагдуулаагүйн улмаас өр авлага үүсч улмаар төлбөр төлж барагдуулах талаар түрээслүүлэгчийн тавьсан удаа дараагын шаардлагыг эс хэрэгсэн санаатайгаар зайлсхийх болсон төдийгүй түрээсийн төлбөрөө төлж барагдуулах, ажлыг байрыг суллан хүлээлгэж өгөх зэрэг асуудлыг шийдэх ямар ч арга хэмжээ авааагүй. Иймд Тулгажаргалант ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны төлбөл зохих түрээсийн нийт төлбөр 51.503.733 төгрөг, алданги 23.562.000 төгрөг нийт 77.738.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Рокмон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Рокмон ХХК нь хариуцагч Тулгажаргалант ХХК-нд холбогдуулж гэрээний үүрэгт 77.738.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаас өмнө бид эвлэрч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Тулгажаргалант ХХК 20.000.000 төгрөгийг бэлнээр төлж, мөнгийг баримтаар хүлээлцэн эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид зохигч давж заалдах эрхгүй гэдгийг ойлгож байгаа гэв.

 

Хариуцагч Тулгажаргалант ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тулгажаргалант ХХК нь Рокмон бюлдинг оффис төвд конторын зориулалтаар өрөө түрээслэхээр тохиролцон гэрээ байгуулж 300 мкв талбай бүхий 4 өрөөг 1 мкв талбайг 30.000 төгрөг бүгд 9.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож 2015 оны 07 дугаар сараас эхлэн ашиглаж эхэлсэн. Түрээсийн гэрээ ёсоор 2015 оны 07, 08 дугаар сард нийт 18.000.000 төгрөгийг төлсөн. 9 дүгээр сард компанийн зарим санхүүжилт түр саатсаны улмаас 9 дүгээр сарын 25-ны дотор төлөх ёстой байсан түрээсийн төлбөр цаг хугацаандаа хийгдээгүй 5 хоносон. Нэхэмжлэгч байгууллага хаалганы цоожийг сольж манай ажилтнуудыг хөөж гаргасан. Үүнээс болж манай компанид ихээхэн хохирол учирсан. Тулгажаргалант ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх түрээсийн төлбөр 28.500.000 төгрөгөөс 19.000.000 төгрөгийг түрээслүүлэгчид төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 9.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

Хариуцагч Тулгажаргалант ХХК-ийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч талтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Рокмон ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 20.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бэлнээр төлж, баримтаар хүлээлцлээ. Энэ талаар эвлэрлийн гэрээнд тусгаж гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй. Энэ асуудлаар хэн аль нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, захирамжид гомдол гаргах эрхгүй гэдгийг мэдэж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгч Рокмон ХХК-д холбогдуулж хохиролд 13.189.000 төгрөг гаргуулж, компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан сөрөг нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Рокмон ХХК нь Тулгажаргалант ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 77.738.000 төгрөг гаргуулахыг, хариуцагч Тулгажаргалант ХХК нь нэхэмжлэгч Рокмон ХХК-д холбогдуулж хохиролд 13.189.000 төгрөг гаргуулж, компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч Тулгажаргалант ХХК нь нэхэмжлэгч Рокмон ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг 2 дугаар хороо Рокмон бюлдинг оффисын барилгын 9 давхарын 68 мкв, 82 мкв талбайтай 901, 902, 903, 904 тоот өрөөнүүдийг /ажлын байр/ 1 жилийн хугацаатай, 1 мкв талбайг 30.000 төгрөг буюу нийт 300 мкв талбайг 9.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож Ажлын байр түрээслэх 2015/38 дугаартай гэрээг байгуулжээ.

Ажлын байр түрээслэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Шүүх хуралдааны шатанд зохигчид эвлэрч, нэхэмжлэгч Рокмон ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 57.738.000 төгрөгөөр багасгаж 20.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Тулгажаргалант ХХК төлж барагдуулах, хариуцагч Тулгажаргалант ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага хохиролд 13.189.000 төгрөг гаргуулж, компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Рокмон ХХК, хариуцагч Тулгажаргалант ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 20.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бэлнээр төлж, зохигч 20.000.000 төгрөгийг хүлээлцсэн болох нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 704.590.04 төгрөг, хариуцагчийн төлсөн 223.900 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Тулгажаргалант ХХК-иас 257.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Рокмон ХХК-д, улсын төсвийн 2602002965 тоот данснаас 111.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Тулгажаргалант ХХК-нд тус тус олгох нь зүйтэй.

 

х ш х ш т х 106 дугаар 106.5-д у

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н Рокмон ХХК-ийн Тулгажаргалант ХХК-д холбогдох 20.000.000 төгрөг гаргуулах шаардсан шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй .

 

2. 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар 106.6, тухай 7 дугаар 7.1.1- улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 704.590,04 төгрөг, хариуцагчийн төлсөн 223.900 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Тулгажаргалант ХХК-иас 257.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Рокмон ХХК-д, улсын төсвийн 2602002965 тоот данснаас 111.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Тулгажаргалант ХХК-д тус тус олгосугай.

 

3. Хариуцагч Тулгажаргалант ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан болохыг дурьдсугай.

 

4. 74 74.4- , 뿿 , .

 

 

 

 

, د Ж.КУЛЬДАНА