Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 612

 

 

                                                           

 

 

 

 

 

2019         08         02                                    2019/ШЦТ/612

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Л.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюуш овгийн Лянхаацэцэгийн Золжаргалд холбогдох эрүүгийн 1911019020824 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эвсэг ХХК-ны ноолуурын үйлдвэрт сүлжигч ажил эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15-507 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Аюуш овгийн Л З /РД............/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч Л.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч Л.З нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3-346 тоотод “найзын гэрээс хөөж, цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Г.Бямбадолгорын нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүд хөдөлсөн, дээд уруулын салст шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Л.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17:00 цагийн үед манай ажлын газрын найз Магнай манай гэрт ирээд бид хоёр гэрээс гараад явж байсан чинь Эрдэнэбатын эгчийн хүүхдүүд Бат-Эрдэнэ, Баагий хоёртой таарсан чинь “Уулзаагүй удсан хүмүүс байна шүү дээ, жоохон юм ярья ” гээд дэлгүүр ороод “Боргио” гэдэг нэртэй том 2.5 литрийн пиво 2 савыг аваад Бат-Эрдэний хуучин амьдардаг байсан Монгол гэр лүү явсан. Очиход гэр нь онгорхой хаяа нь нээлттэй байсан. Тэгээд Бат- Эрдэнэ, Баагий, Магнай бид 4 пиво уугаад сууж байсан чинь Магнай “4 үүлээ доошоо уруудчихаад ирье, пиво дуусчихлаа” гэхээр нь бид 4 доошоо уруудаад “Мөнгөн арвижих” гэдэг 8 нэрийн хүнсний дэлгүүр дээр очсон чинь Бат-Эрдэнэ эхнэртэйгээ таараад юм яриад зогсож байх хооронд Магнай дэлгүүр ороод гарч ирэхдээ тортой юм авчихсан гараад ирсэн. Тэгсэн чинь Бат- Эрдэнэ “Магнай та хоёр түрүүлээд манай гэрт очоод байж бай Баагий бид 2 араас чинь яваад очно ” гээд эхнэртэйгээ үлдсэн тэгээд Магнай бид 2 Бат-Эрдэний гэрт нь ороод байж байсан чинь Бат-Эрдэний ээж Эрдэнэбат эгч гарч ирээд “юу хийж яваа хүүхдүүд вэ? миний хоёр хүү гэрээс гараарай ” гэхээр нь бид хоёр юм хэлэлгүй гэрээс нь гараад буцаж ирээд ’’Мөнгөн Аривжих” дэлгүүр лүү очоод Бат-Эрдэнэ Баагий 2-ыг хайсан юм тэгээд олдохгүй болохоор нь бид 2 хүлээгээд байж байснаа гэртээ очсон байгаа байлгүй гэж бодоод гэрлүү нь очсон чинь Бат-Эрдэний аав Ганбаа ах зогсож байсан тэгээд “Батаа хаана байгаа миний хүү” гэхээр би “Бат-Эрдэнэ эхнэртэйгээ уулзаж байгаа, бид 2-г хүлээж бай гэсэн юм” гэсэн чинь Ганбаа ах ’’Ороод хүлээж бай гээд” түлхүүрээр онгойхгүй байхаар нь Ганбаа ах чулуугаар цохиод онгойлгочихсон тэгээд Магнай бид 2 сууж байсан чинь Эрдэнэбат эгч орж ирээд “Гэрээс гар гээд байхад, ямар сонин хүүхдүүд вэ” гэж хэлсэн тэгэхээр би “Эхлээд за эгчээ гарлаа” гэж хэлээд байж байсан чинь араас нь охин нь орж ирээд “Зайлаач , гөлөг минь” гээд байсан тэгэхээр би явъя гэж бодоод байж байсан чинь охин нь “ Зайлаач , цагдаа дуудна ” гээд байхаар нь миний дургүй хүрээд би охиных нь нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон минь үнэн...” гэх  /хх-ийн 30-32х/,

Хохирогч Г.Бямбадолгор мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед манай дүү Г.Гантулга хашаан дотор тоглож байж байгаад гэрт орж ирээд Г.Бат-Эрдэнэ ахын гэрт хүмүүс дуугараад байна гэж хэлээд ороод ирсэн. Тэгсэн чинь манай ээж Эрдэнэбат, дүү Гантулга 2 түрүүлж гэрээсээ гараад юу болоод байгаа талаар мэдэх гээд гарсан. Тэгээд удалгүй манай дүү Гантулга орж ирээд танихгүй хүмүүс ээж рүү дайраад байна гэж хэлээд би гэрээсээ гараад гэрийн урд байдаг хоосон Монгол гэр лүү очсон чинь зүс таних Золоо гэдэг залуу нэг танихгүй хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Тэгээд намайг очоод харахад манай ээжийн хүзүүг Золоо гэх залуу боомилчихсон зогсож байхаар нь би та болиоч ээ гээд салгах гээд ойртсон чинь ээжийн хүзүүг боомилохоо болиод миний өөдөөс харж байгаад миний уруул руу цохисон...” гэх /хх-ийн 9-11х/,

Шинжээчийн №8550 дугаартай дүгнэлт:

Г.Бямбадолгорын биед дээд үүдэн 2 шүд хөдөлсөн, дээд уруулын салстын шарх тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 24х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Л.Зыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч А. овгийн Л.З. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД