| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2024/00384/И |
| Дугаар | 203/МА2025/00018 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2025/00018
******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/ШШ2025/0006 дугаартай шийдвэртэй,
******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
*******-Уул ХХК, Д.*******, Т.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 2.08.846,89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон баталгааны хөрөнгөөр тус тус хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ерханат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянтогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 0 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ерханат /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******-Уул ХХК нь ******* ******* ******* ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №ЗГ/RCC190111006-1 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 0 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан.
2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗНГ/ВСС2101070-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-ээр нэмэлт, өөрчлөлт оруулж №ЗГ/RСС190111006-1 тоот Зээлийн гэрээ- ний хугацааг 72 сарын хугацаатай болгов. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. *******, ******* ******* ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №7/414-48 тоот мэдэгдлээр 1 516 274.4 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг зээлдэгчид олгосон.
Зээлдэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/RСС190111006-1 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт дараах төлбөрийн үлдэгдэлтэй байсан:
- Үндсэн зээл: 25 6 10.08 төгрөг
- Үндсэн хүү: 1 977 188.67 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 20 528.14 төгрөг
- Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 40 000 төгрөг.
Зээлдэгч нь №ЗГ/RСС190111006-1 тоот Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №ЗБ/RСС190111006-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗБ/RСС190111006-1- тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-ээр дараах хөрөнгийг барьцаалсан:
1. Түмэнжаргал *******/РД: *******/-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-1105005215 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн ******* сумын 8-р баг, Цагаан булаг ******* 8 гудамж, тоот, 460800429 нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай газар
2. "*******-Уул" ХХК-ийн авлага ирээдүйн орлого
2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №Ф/RСС1901507-1-4 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-г байгуулж *******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашиныг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №Ф/RСС1901507-1 -5 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-г байгуулж *******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Corolla axio маркийн автомашиныг тус тус зээлдэгчийн эзэмшил, ашиглалт, хадгалалтад нь шилжүүлсэн.
Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/RСС190111006-1 тоот Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.1.2-т: Банк дараах эрхтэй: Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг Иргэний хуулийн 45.2-д заасны дагуу захиран зарцуулах, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт Банк дараах эрхтэй: Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зөрчигдөөгүй байгаа боловч зээлдэгч нь гэрээний .2 дахь хэсэгт заасан холбогдох үүргээ биелүүлэхгүй байна гэж үзвэл зээлийн гэрээний хугацаа (тэнцүү төлбөрийн хуваарь зөрчсөн) дуусан эсэхээс үл хамааран автомашиныг хадгалалт, хамгаалалтад үл маргах журмаар шилжүүлэн авах гэж тус тус заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчийн эзэмшилд байсан *******, ******* *******" ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашин, *******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Corolla axio маркийн автомашинуудыг *******, ******* ******* ХК нь өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан.
*******, ******* ******* ХК-аас №Ф/RСС1901507-1-5 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-ний 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт Банк дараах эрхтэй: ...автомашиныг зээлийн гэрээнд заасан хугацаа дуусан эсэхээс үл хамааран, бодитоор шилжүүлэн авч худалдах. Ийнхүү худалдсанаас олсон орлогыг мөнгөн төлбөрийн үүрэгт суутгах бөгөөд энэ нь мөнгөн төлбөрийг үүргийг бүрэн хангаж хүрээгүй бол үлдэгдэл төлбөрийг шаардах эрх *******анд хэвээр хадгалагдана гэж заасныг үндэслэн ӨМӨ улсын дугаартай, Corolla axio 0 маркийн автомашиныг 7 500 000 төгрөгөөр худалдан борлуулж, *******-Уул ХХК-ийн зээлээс хасалт хийсэн.
*******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашиныг өмчлөгчийн эзэмшилд хүлээлцэж авах үед мотор нь цохисон буюу доголдолтой хөрөнгө байсан тул худалдан борлуулах боломжгүй байна.
Зээлдэгч *******-Уул ХХК-ийн №ЗГ/РСС190111006-1 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, Болдын ******* нь *******, ******* ******* ХК- тай 2019оны01 дүгээр сарын 11-ний өдөр №БГ/RСС190111006-1 тоот Баталгааны гэрээ"- г байгуулсан бөгөөд Баталгааны гэрээ-ний дугаар зүйлийн .2-т заасны дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг *******-Уул ХХК нь төлж чадаагүй тохиолдолд Болдын *******ын хөрөнгөөр үл маргах журмаар төлж барагдуулахаар талууд тохиролцсон.
...*******, ******* ******* ХК-аас нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдсан үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 9 58 846.89 төгрөгөөс ӨМӨ улсын дугаартай, Corolla axio 0 маркийн автомашиныг худалдан борлуулсан 7 500 000 төгрөгийг хасаж тооцоход 2 08 846.89 төгрөг болсныг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах мөнгөн дүн хэмээн тодорхойлсон болно.
Иймд ******* ******* ******* ХК-ийн зүгээс *******-Уул ХХК, Б.*******, Т.******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. *******-Уул ХХК-ийн *******, ******* ******* ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан №ЗГ/RСС190111006-1 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 2 08 846.89 төгрөгийг гаргуулж *******, ******* ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗБ/RСС190111006-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан Түмэнжаргал ******* (РД:*******)-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-1105005215 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн ******* сумын 8-р баг, Цагаан булаг ******* 8 гудамж, тоот, 460800429 нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
. Хариуцагч *******-Уул ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцээгүй тохиолдолд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №БГ/RСС190111006-1 тоот Баталгааны гэрээ-ний дагуу Болдын *******ын хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг *******тай зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн нь үнэн. Харин зээл хүссэн хүсэлтдээ зориулалтаа, хэмжээгээ тодорхой бичиж зээл хүссэн. Гэтэл зээлийн хэмжээг багасгаж өгснөөс болж хуучин машин авсан. Уг машинаа засаж янзалсаар зээлээ төлж байсан. Харин машины мотор цохиж тээвэр хийж чадахаа больж хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаж эхэлсэн. Банк барьцаанд байсан хоёр машиныг авсан. Уг машинуудыг хураан авсан үеэс эхлэн *******ийг зээлийн гэрээгээ цуцалсан гэж бодсон.
Машиныг борлуулж зөрүү үлдэгдэл гарсан гэж надаас нэхэж байгаагүй. Би машин хэрхэн зарагдсан. Тэр үед зээлийн үлдэгдэл хэд байсан талаар мэдэхээр *******ин дээр очсон боловч зээлийн хувийн хэрэг хот явсан гээд үзүүлсэнгүй.
Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45 дугаар зүйлийн 45.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-Уул ХХК-иас нийт
12,88,846.89 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-Уул ХХК нь 12 88 846.89 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Т.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-1105005215 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн ******* сумын 8-р баг, Цагаан булаг ******* 8 гудамж, тоот, 460800429 нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-Уул ХХК нь 12 88 846.89 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй
тохиолдолд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №БГ/РСС190111006-1 тоот Баталгааны гэрээнд заасан Б.*******ын хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1,2-т зааснаар нэхэмжлэгч
******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 458 769 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-Уул ХХК-
иас улсын тэмдэгтийн хураамжид 61 492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******
******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.ын давж заалдах гомдлын агуулга: Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/RСС190111006-1 тоот Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.1.2-т Банк дараах эрхтэй: Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг Иргэний хуулийн 45.2-д заасны дагуу захиран зарцуулах, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт Банк дараах эрхтэй: Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зөрчигдөөгүй байгаа боловч зээлдэгч нь гэрээний .2 дахь хэсэгт заасан холбогдох үүргээ биелүүлэхгүй байна гэж үзвэл зээлийн гэрээний хугацаа (тэнцүү төлбөрийн хуваарь зөрчсөн) дуусан эсэхээс үл хамааран автомашиныг хадгалалт, хамгаалалтад үл маргах журмаар шилжүүлэн авах гэж тус тус заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчийн эзэмшилд байсан *******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашин, *******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Corolla axio 0 маркийн автомашинуудыг *******, ******* ******* ХК нь өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан. *******, ******* ******* ХК-аас №Ф/RСС1901507-1-5 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-ний 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт Банк дараах эрхтэй: ... автомашиныг зээлийн гэрээнд заасан хугацаа дуусан эсэхээс үл хамааран, бодитоор шилжүүлэн авч худалдах. Ийнхүү худалдсанаас олсон орлогыг мөнгөн төлбөрийн үүрэгт суутгах бөгөөд энэ нь мөнгөн төлбөрийг үүргийг бүрэн хангаж хүрээгүй бол үлдэгдэл төлбөрийг шаардах эрх *******анд хэвээр хадгалагдана гэж заасныг үндэслэн ӨМӨ улсын дугаартай, Corolla axio 0 маркийн автомашиныг 7,500,000.00 төгрөгөөр худалдан борлуулж, *******-Уул ХХК-ийн зээлээс хасалт хийсэн *******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашиныг өмчлөгчийн эзэмшилд хүлээлцэж авах үед мотор нь цохисон буюу доголдолтой хөрөнгө байсан тул худалдан борлуулах боломжгүй байна. Өмнөговь аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* Гэтэл зээлийн хэмжээг багасгаж өгснөөс болж хуучин машин авсан. Уг машинаа засаж янзалсаар зээлээ төлж байсан. Харин машины мотор цохиж тээвэр хийж чадахаа больж хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаж эхэлсэн гэх шүүхэд гаргасан хариу тайлбараараа *******, ******* ******* ХК-ийн өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашиныг доголдолтой байсныг хүлээж зөвшөөрсөн билээ.
Гэвч анхан шатны шүүхээс *******, ******* ******* ХК-ний өмчлөлийн ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашиныг өмчлөгчийн эзэмшилд хүлээлцэж авах үед мотор нь цохисон буюу доголдолтой хөрөнгө байсан тул худалдан борлуулах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч хэрэгт нотолсон баримт авагдаагүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг үнэлээгүйгээс харвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоор итгэлээр үнэлнэ гэх үүргээ биелүүлээгүйг харуулж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №1/ШШ2025/0006 тоот шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын мөнгө төлөх үүргээс 12,88,846.89 төгрөгийг болон бусад шаардлагуудыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй үзэж байна.
Хариуцагч ******* Уул ХХК нь 2019.01.11-нд ЗГ/RСС19011106-1 тоот зээлийн гэрээг байгуулан 0,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн. ,
1.2019.04.01-ний Ф/RСС1901507-1-4 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ээр (фидуци) ӨМӨ дугаартай машиныг 19,200,000 төгрөгөнд, 2019.04.01-ний Ф/RСС1901507-1-5 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ээр (фидуци) ӨМӨ дугаартай машиныг 7,475,000 төгрөгөнд тус тус үнэлж авто машинуудын өмчлөх эрхийг *******анд шилжүүлсэн.
2022 оны 11 сарын 15-нд нэхэмжлэгч дээрх автомашинуудыг өөрийн эзэмшилд бодитоор шилжүүлэн авсан.
Нэхэмжлэгч дээрх өдөр фидуцийн зүйл болох автомашинуудыг өөрийн эзэмшилд авах үед 2019.01.11-ний өдрийн ЗГ/К.СС 19011106-1 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.*******ын тайлбарлаж байгаагаар 11,18,91.8 төгрөгийг төлсөн байсан бөгөөд 1 фидуцийн гэрээний зүйл болох ӨМӨ дугаартай машины үнэлгээний үнэ 19,000,000 төгрөг, нөгөө фидуцийн гэрээний зүйл болох ӨМӨ дугаартай машиныг худалдсан борлуулж хасалт хийсэн үнэ 7,500,000 төгрөгийг нэмж тооцоод нийт 7,68,91.8 төгрөгийг тус зээлийн гэрээнд төлж барагдуулсан.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нь фидуцийн үндсэн шинж байх бөгөөд энэ утгаар фидуцийн зүйлийг шилжүүлснээр үндсэн гэрээний үүрэг дуусгавар болдог ба энэ талаар мөн адил хэрэгт авагдсан 2 фидуцийн гэрээний 9.2 дахь заалтад тус бүр дурдсан байгаа.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх автомашинуудыг өөрийн эзэмшилд бодитоор шилжүүлэн авсан 2022 оны 11 сарын 15-ний өдрөөс хойш ЗГ/К.СС19011106-1 тоот зээлийн гэрээний дагуу үүсэх аливаа төлбөрийн асуудал байх ёсгүй бөгөөд тус өдөр Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар гэрээ дуусгавар болсон тул түүнээс хойших төлбөр тооцоог зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлийн гэрээний үүргийг 2022 оны 12 сарын 14-ний өдрийн байдлаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд , 2,08,846.89 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч тал энэхүү тооцооллыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаагүй тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг энэ хэмжээгээр тооцох нь зүйтэй /шийдвэрийн 7-р талд/ гэж дүгнэжээ. Тухайн баримтууд бол зөвхөн нэхэмжлэгч буюу *******ны зүгээс гаргаж өгөх боломжтой баримт бөгөөд үүнийг няцаах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хуваарьт өдөр тооцсон баримт ямар ч хариуцагчид байх боломжгүй. Харин төлсөн эсэх тодорхой үнийн дүн дээр маргах боломжтой бөгөөд шүүх зөвхөн ******* өөрийн тусгай тооцооллын хүрээнд гаргаж өгдөг баримтыг хариуцагч няцааж үгүйсгэсэн баримт гаргаж өгсөнгүй гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй байна.
. Анхан шатны шүүх Өөрөөр хэлбэл зээлдэгч ... 0 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй зээлж аваад 6 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор төлж дуусгахад нийт 5 069 40 төгрөг болгон эргүүлэн төлөх үүрэгтэй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна /шийдвэрийн 7-р талд/ гэж дүгнэсэн нь мөн илт үндэслэлгүй дүгнэлт болжээ. Аливаа гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулагдаж хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээ анх ямар байгуулагдсан яг тэр хэвээрээ дуустлаа үргэлжлэх ёстой гэсэн ойлголт байхгүй бөгөөд гэрээг цуцлах, дуусгавар болгох, нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт холбогдох зохицуулалт, журмууд Иргэний хууль болоод тухайн гэрээнд тусгагдсан байгаа. Нотлох баримтаар авагдсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнүүд болон үндсэн зээлийн гэрээн дэх гэрээ дуусгавар болох цуцлах талаарх зохицуулалтыг анхааралгүй хэтэрхий ерөнхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
4. Анхан шатны шүүх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог боловч энэ тохиолдолд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах бусад арга болох баталгаа, барьцааны гэрээнүүд байгуулсан байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй /шийдвэрийн 9-р талд/ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Баталгаа болон барьцааны гэрээнүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн боловч гэрээний үндсэн үүргийг биелүүлсэн тохиолдолд мөн адил үндсэн гэрээг дагаад дуусгавар болох ёстой.
Гэтэл анхан шатны шүүх фидуцийн гэрээний дагуу хөрөнгийг бодитоор гаргуулан авснаар үндсэн үүрэг, гэрээ дуусгавар болдог гэж зөв дүгнэсэн боловч давхар барьцаа болон баталгааны гэрээ байгаа тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
Үүргийг гүйцэтгэлийг хангах аргуудаас ямар аргыг сонгон хэрэглэсний үндсэн дээр үүргээ гүйцэтгэж дуусах нь үлдсэн аргуудыг заавал хэрэглэх ёстой гэсэн агуулга байхгүй бөгөөд Иргэний хуульд ч хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэглэж байгаа тохиолдолд бүх аргыг хамтад нь цогцоор нь хэрэглэх ёстой гэсэн агуулгатай зохицуулалт огт байхгүй.
5. Бодит байдал дээр тухайн хөрөнгүүдийг ******* өөрийн эзэмшилд авах 2022 оны 11 сарын 15-ны үеийн зээлийн үлдсэн үүрэг болон хариуцагчийн өмнө нь төлсөн дүн болон фидуцийн гэрээний зүйлүүдийн үнэ буюу талуудын өгөх авах ёстой үнийг дүнгүүд нотлох баримтын хүрээнд тохирч байна. Өөрөөр хэлбэл ******* нэгэнт үйлчилгээ үзүүлж ашиг олох зорилготойн хувьд өөрийн ашиг, алдагдлыг тооцсоны үндсэн дээр тухайн фидуцийн гэрээний хөрөнгөөр үндсэн үүргийг дуусгавар болгож байгаа нь зээлийн гэрээний хугацаа 2025 оны 01 сарын 05-нд дуусах байхад зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргаж байгаа, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохдоо 2024 оны 12 сарын 14- ний өдрөөр тооцож байгаа, 202 оны 10 сарын 17-нд фидуцийн зүйлийг нэхэмжлэгч худалдан борлуулсан 7,500,000 төгрөгийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хувилж хасалгүй нийт дүнгээс шууд хассан зэрэг баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн хувьд зээлийн төлбөрийн үүргээ фидуцийн гэрээгээр бүрэн хаасан үйл баримтыг бодит үйлдлээрээ зөвшөөрсөн байгааг харуулж байна.
Хариуцагч Б.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан 4 769 14 төгрөг илүү төлсөн гэх буюу үүргээ бүрэн биелүүлж дуусгаад, харин ч илүү төлөлтийг *******анд хийсэн үйл баримтыг магадлалд тусгаж өгнө үү.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ерханат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой. Ингэж үнэлэхдээ хэрэгт авагдсан бүх баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзэх ёстой байсан. Тэгэхээр манай хариуцагч өөрөө тухайн хөрөнгийг доголдолтой байсныг хүлээн зөвшөөрч байхад үүнийг дүгнэхгүйгээр, мөн дээрээс нь тухайн хөрөнгийг бодитоор гаргуулан авсан эсэх талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан нь үндэслэлгүй болсон гэж манайх дүгнээд байна. Тэгэхээр худалдаа ******* *******наас анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн буюу 2,08,846.89 төгрөгийг бүрэн дэмжиж байгаа учир энэ үнийн дүнгээрээ нэхэмжлэлээ бүрэн хангуулах хүсэлтэй байна гэв.
7. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв
8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь яригдаад байгаа фидуцын гэрээгээр 19,200,000 төгрөгөөр үнэлсэн машиныг өөрийн эзэмшилд авсан. Тэгэхээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшилд бодитоор авчхаж байгаа энэхүү үйл баримт нь энэхүү өдрөөс хойш тухайн зээлийн гэрээний дагуу ямар нэг зээл, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү тооцох эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Тухайн өдрөөр энэ гэрээ цуцлагдаж байгаа. Тэгэхээр шүүх энэ өдрөөс хойшхи нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа энэхүү өдрөөс хойшхи зээл, зээлийн хүү тооцоолол зэрэг баримтуудыг үндэслээд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзээд байна. Энэхүү гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг өөрийн эзэмшилдээ авчихсан учраас дуусгавар болж байгаа. Хоёрдугаарт хариуцагч нь татгалзлаа нотолж чадаагүй. Үүний үндэслэлээ шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч талын гаргасан зээл, зээлийн хүү, үндсэн зээл зэргийн тооцооллыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаагүй тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг энэ хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн. Тэгэхээр энэхүү нэхэмжлэлд нэхэмжлэгчийн талаас гаргаж байгаа энэхүү хүснэгтээр гаргасан *******ны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөлтийн хуваарь гэх мэт баримтуудыг ******* өөрийнхөө тусгай программаар гаргаж байгаа. ...Банк өөрийнхөө зээлийн гэрээний үүргийг бодитоор гаргуулаад авчихсан гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч *******-Уул ХХК, Д.*******, Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2.08.846,89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон баталгааны хөрөнгөөр тус тус хангуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд хандан гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...Зээлийн хэмжээг багасгаж өгснөөс болж хуучин машин авсан. Уг машинаа засаж янзалсаар зээлээ төлж байсан. Харин машины мотор цохиж тээвэр хийж чадахаа больж хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаж эхэлсэн. Банк барьцаанд байсан хоёр машиныг авсан. Уг машинуудыг хураан авсан үеэс эхлэн *******ийг зээлийн гэрээгээ цуцалсан гэж бодсон. Машиныг борлуулж зөрүү үлдэгдэл гарсан гэж надаас нэхэж байгаагүй. Би машин хэрхэн зарагдсан. Тэр үед зээлийн үлдэгдэл хэд байсан талаар мэдэхээр *******ин дээр очсон боловч зээлийн хувийн хэрэг хот явсан гээд үзүүлсэнгүй. Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх үндэслэлээр маргажээ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүү тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 25 6 10.08 төгрөг, зээлийн хүү 1 977 188.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 528.14 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 40 000 төгрөг, нийт 9 58 846.89 төгрөгөөс 85-88 ӨМӨ улсын дугаартай, Corolla axio маркийн автомашиныг худалдан борлуулсан 7,500,000 төгрөгийг хасаж тооцоход 2,08,846.89 төгрөг болсныг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах мөнгөн дүн хэмээн тодорхойлсон гэжээ.
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* ...фидуцийн гэрээний зүйл болсон 2 автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 15-нд ******* хурааж аваад явсан. 2 автомашины үнэ нийт 26,700,000 төгрөгөөр бодогдож үнэлэгдсэн. Би *******анд нийт 11,18,91 төгрөг төлсөн. Иймд нийт 7,88,91 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Би 4,769,14 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байгаа. Банк 2 автомашиныг хурааж авсан тул зээл дууссан гэж ойлгосон гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №Ф/РСС1901507-1-4 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр 20-09 ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашиныг, мөн өдөр №Ф/RСС1901507-1 -5 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-гээр 85-88 ӨМӨ улсын дугаартай, Corolla axio 0 маркийн автомашиныг тус тус ******* ******* ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлдэгчийн эзэмшил, ашиглалт, хадгалалтад шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд тухайн гэрээ дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заахдаа үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох эдгээр нөхцөлийг тогтоосон байна.
Зээлдүүлэгч ******* ******* ******* ХК нь 202 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №Ф/RСС1901507-1-5 тоот фидуцийн гэрээний зүйл болох 85-88 ӨМӨ улсын дугаартай, Corolla axio 0 маркийн автомашиныг гуравдагч этгээдэд 7,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлдэгч *******-Уул ХХК-ийн зээлийн төлбөрөөс хассан гэх тайлбар нь хэрэгт авагдсан мөн өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-ээр тогтоогдож байна. Харин 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №Ф/RСС1901507-1-4 тоот фидуцийн гэрээний зүйл болох 20-09 ӨМӨ улсын дугаартай, Р124 маркийн автомашиныг өмчлөгчийн эзэмшилд хүлээлцэх үед мотор нь цохисон буюу доголдолтой хөрөнгө байсан, худалдан борлуулах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч хэрэгт нотолсон баримт авагдаагүй. Иймд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №Ф/RСС1901507-1-4 тоот фидуцийн гэрээний зүйл болох 20-09 ӨМӨ улсын дугаартай, ЗСАЫ1А Р124 маркийн автомашиныг гэрээгээр тохиролцсон 19,200,000 төгрөгийн үнэлгээгээр тооцож нэхэмжлэлийн шаардлага болох 2,08,846.89 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог боловч энэ тохиолдолд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах бусад арга болох баталгаа, барьцааны гэрээнүүд байгуулсан байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.
Тодруулбал, зохигч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зэрэгцсэн баталгаа, барьцаа, фидуцийн аргыг хэрэглэсэн байх бөгөөд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, *******-Уул ХХК нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс ******* ******* ******* ХК барьцаа болон баталгааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй.
Иймд хариуцагч талын зээлийн гэрээний үүрэг нь фидуцийн гэрээний зүйл болох 2 автомашинаар хангагдаж, үүрэг бүхэлдээ дуусгавар болсон гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй байна. Дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэлийн шаардлага 2,08,846.89 төгрөгөөс фидуцийн гэрээнд заасан хариуцагчийн автомашины үнэ 19,200,000 төгрөгийг гэрээний үүрэгт тооцон хасаж, хариуцагч *******-Уул ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 12,88,846.89 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 19,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь 12,88,846.89 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны болон баталгааны гэрээнд заасан эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах болон хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц. нь 2025 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 5/668 дугаартай давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд "******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал О.ы 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн /148 дугаартай итгэмжлэл олгох албан бичгээр Ц.т итгэмжлэл олгосон байна.
Гүйцэтгэх захирлын орлогч Ц. нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5/1081 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичгээр Х.Ерханат, Б. нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно гэж заасан бөгөөд Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 7.2-т Иргэний хуулийн 62.5-д заасан "итгэмжлэлийг шилжүүлэх" буюу давхар итгэмжлэх ажиллагааг зөвхөн үндсэн итгэмжлэлд тодорхой заасан эсхүл итгэмжлэл олгосон этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд энэ зүйлийн 62.7-д зааснаар тухайн этгээдэд мэдэгдсэний үндсэн дээр явуулна гэж тайлбарласан бөгөөд ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал О. нь гүйцэтгэх захирлын орлогч Ц.т олгосон итгэмжлэлэлийн 6-д зааснаар Гүйцэтгэх захирлыг орлогч Ц. нь энэхүү итгэмжлэлээр олгогдсон эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй болно гэснээс дүгнэхэд Ц. нь үндсэн итгэмжлэлд тодорхой заасны дагуу давхар итгэмжлэх ажиллагааг хэрэгжүүлж давж заалдах гомдол гаргасан нь хууль, эсхүл хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, харицагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжуудыг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/ШШ2025/0006 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,70 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,092 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА