| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0121/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/128 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хохирогч Б.-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1*******0004901 дугаартай 17*******/2019/0121Э/ индекстэй хэргийг 2019 оны 06 сарын -ны өдөр хүлээн авч, 0******* сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд ******* оны сарын 26- ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, торгууд, дээд боловсролтой, биеийн тамирын багшийн мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн *******- тоотод оршин суух, аминдаа гурван өрөө хувийн орон сууц, хашаа нэг, приус маркын машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого *******50000 төгрөг, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, ******* ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******/******* хочтой/
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр ийн - тоотод байрлах Б.- ийн эзэмшлийн блокон хашаанаас 201******* оны 10 сарын 27-ны өдрөөс 11 сарын 01-ний өдрүүдээд хашааны блок, хаалга, төмөр шон зэргийг ХОҮ - дугаартай, портер маркын машин ашиглан хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч/ Ховд аймгийн Жаргалант суманд оны 06 сарын 19-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, , тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл-5 эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 0*******- тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ПО9006191******* дугаарын регистртэй / овогт ийн -ийн өгсөн...Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ийн - тоот хашааны цементэн блок, төмөр хаалга, төмөр шон зэрэг нь 201******* оны 10 сарын 27-ны өдрөөс 11 сарын 01-ний өдрийн хооронд алга болсон тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Төмөр шон 3 ширхэг, хашааны хаалга нэг ширхэг, 1000 ширхэг блок алдагдсан. Шинжээчийн дүгнэлт гараад 1430000 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон. Намайг 201******* оны 10 сарын 26-ны өдөр очиход манай хашаа бүтэн байсан. Гэтэл 10 сарын 27-ны өдөр очиход блокноос авч явсан байсан. Нэг шөнө манаж хоносон боловч тэр шөнө ирээгүй. Тэгээд ойролцоо байсан Б.Нямжав гэдэгт захисан байсан. Тэр хашааны хаалга, төмөр шон, блок зэргийг ачаад явж байсан цагаан өнгийн портер машинтай хүнтэй таарсан. Түүнийг ******* гэдэг гээд утсыг нь өгсөн. Би очиж уулзаад “ тохиролцоё” гэсэн боловч мөнгөө өгөхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Надад 1000000 төгрөг өгсөн. Одоо 430000 төгрөгний хохирлыг төлүүлнэ. 1400 гариу блок байсан. Сүүлд үлдсэн 340 блокийг өөрөө ачиж авсан. Портерт нэг удаадаа 1*******0 ширхэг блок орж байсан. Шүүхээс гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн санал болгосон ялыг хөнгөлж өгнө үү...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Гандаваагийн гэрчээр өгсөн... Манай Рашаант багийн - тоот хашааны блок, хаалга, шон зэрэг хулгайд алдагдсаныг 201******* оны 11 сар өөрийн хүү Б.- ээс мэдсэн. Гурван тал хашаа байсан. Ногоон өнгийн төмөр гүйдэг дааман байсан...гэх мэдүүлэг / хэргийн 17 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нямжавын гэрчээр өгсөн...Би 201******* оны 10 дугаар сарын сүүлээр байх он сар өдрийг сайн санахгүй байна. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ийн пост руу өөрийн 32-*******5 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн верна аксент маркын машинтайгаа явж байхад цаанаас цагаан өнгийн портер машин дээр тэвшний хэмжээгээр нь блок, ногоон өнгийн төмөр хаалга, хаалганы төмөр шон зэргийг ачаад явж байхаар нь гараа өргөж зогсоогоод уулзахад жолооч нь ******* гэх хүн байсан. Тэр хүнээс ямар учиртай хаалга, блок зэргийг ачаад явж байгааг асуухад “ миний хашаа байгаа юм, хашаагаа буулгаад явж байна” гэж хэлсэн. Блокоо мөн өөрийн хашаанаасаа авсан гэж байсан. Би хашааны гэрчилгээг чинь үзье гэхэд байгаа гэж байсан. Тэгээд би утасныхаа дугаарыг өгчих гэхэд 9992*******6*******6 гэсэн дугаар өгсөн. ******* гэх хүнтэй зүс үл таних хоёр залуу явж байсан. Машины дугаарыг сайн санахгүй байна. Өөрийн хашаан дээр очоод *******ийн өгсөн дугаар луу залгахад холбогдох боломжгүй гэж байсан. Хамт явсан хоёр залууг харвал таних байх...гэх мэдүүлэг / хэргийн 24 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Отгонцоожийн гэрчээр өгсөн...201******* оны 10 дугаар сарын сүүлээр байх. Намайг зах дээр байж байгаад гэртээ харьсаны дараа миний **************433766 дугаарын утас руу 9992*******6*******5 дугаараас найз Б.*******/ ******* хочтой/ залгаад “ маргааш блок ачмаар байна , чи ачилцаад өг” гэсэн. Тэгээд маргааш нь цагийн үед манай гэрт ******* өөрийн цагаан өнгийн портер машинтай ирээд намайг аваад явсан. Тэгээд бид хоёр Сөүлийн гудамнаас С.Батсүх гэдэг залууг аваад ийн постоос цааш яваад шинээр баригдсан хашаан дээр ирсэн. Тэндээс блок, хашааны шон, хаалга зэргийг ачаад ийн постын ойролцоо явж байхад цагаан өнгийн верна маркын машинтай залуу таараад *******аас “ хаанаас явж байгааг “ асуухад “ манай дүүгийн хашааны блок, шон, хаалга нураад дуусаж байгаа тул ачаад явж байна “ гэж хэлсэн. Өөрийн утасны дугаар болон машины дугаараа өгөөд аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд *******ийн гэрт очоод блок, шон, хаалга зэргийг буулгасан. ******* бид хоёрыг захын дээд талын Эрка эгчийн гуанзанд буулгаад бид хоёрт хорь, хорин мянган төгрөг өгсөн. Тэгээд блок буулгасан өдрөөс хойш 2 хоногийн дараа ******* утсаар яриад манай гэрт ирсэн. Блокоор хашааны ар талыг өрөөд өгөөч гэхээр нь С.Батсүхийн хамт очиж өрж өгсөн. Манай дүүгийн хашаа, нураад дуусаж байна гэж хэлсэн. ийн хашааны хоёр дахь өнцгийн хашаа байсан. ******* манай найз юмаа. Би нэг удаа л хашааны блок ачиж өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 27-2******* дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Батсүхийн гэрчээр өгсөн...201******* оны 10 дугаар сарын сүүлээр Б.******* ах над руу залгаад “ ажил хийх үү “ гэхээр нь ямар ажил юм, хэдээр хийх бэ гэхэд 20000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрсөн. Намайг очоод авъя хаана байна гэхэд нь зах дээр байна гэхэд Х.Отгонцоожийн хамт ирээд намайг авсан. ийн пост өнгөрөөд шинэ баригдсан хашаан дээр очоод блокон хашаанаас блок ачаад, дээшээ эргээд 3 ширхэг шон, нэг хашааны гүйдэг хаалга ачаад буцаад явж байтал бид нартай суудлын жижиг машин унасан хүн таараад гараа өргөхөөр нь бид гурав зогссон. Б.******* бууж очиж уулзаад, буцаж ирээд бид гурав Б.******* ахынд очоод блок, шон, хаалга зэргийг буулгасан. Хашааг нь өрж өгсөн. Бид хоёрт хорь, хорин мянган төгрөг өгсөн. Энд манай нэг хашаа байгаа гээд ачуулсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би нэг удаа явсан. Өмнө нь явж байгаагүй. Б.******* өөрийн цагаан өнгийн - ХОҮ улсын дугаартай портер маркын машинтай явсан. Бид гурваас өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн дүгээр хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай...хашааны дааман гүйдэг-400000 төгрөг, цементэн нүхтэй блок-1000х1000- 1000000 төгрөг, хашааны төмөр шон 3х10000-30000 төгрөг нийт 1430000 төгрөг...гэх дүгнэлт / хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 201******* оны 10 сарын 27-ны өдрөөс 11 сарын 1-ний өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ийн - тоот хашааны блок, хаалга, шон зэргийг гэрч Ч.Отгонцоож, С.Батсүх нарын хамт өөрийн эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр ачиж өөрийн хашаанд буулгаж, хашааныхаа арын хэсгийг блокоор нь барисан гэх хэргийн бодит байдал тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь...Би зах дээр блок худалдаж авна “ гэсэн зар өгсөний дагуу хоёр залуу ирсэн, тэдний хамт ийн 2 дахь гудамжны өнцгийн хашаанаас 2 удаагийн үйлдлээр блок болон хашааны банз, шон, хаалга зэргийг өөрийн эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай машинаар ачиж авсан гэж мэдүүлж байгаа боловч М.Ганбаатарын гэрчээр өгсөн...201******* оны 10 дугаар с манай узель дээр манай охин Энхзаяа зогсож байсан. Намайг зогсож байх хугацаанд “блок худалдаж авна” гэсэн зар хүн өгч байгаагүй...гэх мэдүүлэг, Г.Энхзаяагийн гэрчээр өгсөн... Манайхаар” блок худалдаж авна” гэсэн зар өгч байгаагүй. Би Б.******* гэдэг хүнийг танихгүй...гэх мэдүүлэг, Н.Сарангаравын гэрчээр өгсөн...манай узель ажиллаж байхад “блок худалдаж авна” гэсэн зар өгч байгаагүй. Би узель дээрээ ганцаараа зогсдог...гэх мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгч Б.******* нь танихгүй хоёр залуугийн хамт блок болон хашааны хаалга зэргийг ачиж явж байх үедээ цагаан өнгийн Верна аксент маркын машин жолоодсон залуутай тааралдсан, түүнд өөрийн утасны дугаараа өгсөн...гэж мэдүүлж байгаа боловч энэхүү мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямжавын өгсөн...201******* оны 10 сарын сүүлээр намайг өөрийн цагаан өнгийн верна маркын машинтай ийн поструу явж байх үед цагаан өнгийн портер машины дээр тэвшний хэмжээгээр блок ачсан, ногоон өнгийн төмөр хаалга, хаалганы төмөр шон 2 ширхэгийг ачаад явж байхаар нь гараа өргөж зогсоосон. Ямар хаалга, блок зэргийг ачиж явж байгааг асуухад өөрийн хашааных гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч С.Батсүхийн өгсөн...Ч.Отгонцоож, Б.******* бид гурав ийн пост өнгөрөөд шинэ баригдсан хашаан дээр очоод блок, хаалга, хаалганы шон зэргийг ачаад буцаад явж байтал нэг жижиг суудлын машин унасан хүн таараад гараа өргөсөн. Б.******* бууж уулзаад буцаж ирээд машиндаа суугаад явсан ... гэх мэдүүлэг, гэрч Ч.Отгонцоожийн өгсөн...201******* оны 10 сарын сүүлээр Б.******* өөрийн 9992*******6*******5 дугаарын утсаараа над руу залгаад “ маргааш блок ачмаар байна ачилцаад өгөөч” гэсэн. Маргааш нь манай гэрт ирээд бид хоёр замдаа С.Батсүхийг аваад ийн постоос цааш яваад шинэ баригдсан хашаан дээр очсон. Тэндээс блок, хашааны шон, хаалга зэргийг ачаад ийн постын ойролцоо явж байхад цагаан өнгийн верна машинтай залуу таарсан. Хаанаас явж байгааг асуухад манай дүүгийн хашааны блок, шон, хаалга юмаа гэж байсан. Өөрийн утасны дугаар, машины дугаараа өгөөд аймаг руу орж ирсэн... гэх мэдүүлэг, хохирогч Б.-ийн өгсөн...Би өөрийн хашааны блок алга болоод байсан тул Б.Нямжав гэгчид захиж байсан. Б.Нямжав надад хашааны блок, шон, хаалга ачиж явж байсан цагаан өнгийн портер маркын машинтай хүнтэй таарлаа гээд утасны дугаарыг нь өгөхөөр очиж уулзаад тохиролцоё гэсэн боловч зөвшөөрөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 201******* оны 10 сарын 30-ны өдөр өөрийн найз Ч.Отгонцоож, С.Батсүх хоёрыг утсаар яриад гэрээс нь аваад жишиг хороололд очоод “блок ачилцаад өг хүнээс авч байгаа юм” гээд өөрийнхөө - ХОҮ улсын дугаартай портер маркы машинаар нэг айлын хашаанаас блок, хашааны хаалга, шон зэргийг ачаад буцах замдаа нэг верна маркын машинтай хүнтэй таарсан. Гараа өргөхөөр нь зогссон. Тэр залуу хаанаас явж байна , блок хаанаас ачсан гэхээр нь блок ачсан хашаагаа зааж өгөөд “ хүнээс худалдаж авч байна “ гэж хэлсэн. Тэр залуу би бас даамангаа алчихаад цагдаад өргөдөл өгсөн, шалага гарвал яръя, утсаа өгчих гэхээр нь өөрийн утасын дугаарыг өгчихөөд яваад хулгайлж авсан блок, хашааны хаалга шон зэргийг хашаандаа буулгаад надтай хамт явсан хоёр хүндээ хөлсийг нь өгөөд блокоороо маргааш нь хашаагаа бариулж авсан. Тухайн дааман шон зэрэг нь манай хашаанд байгаа. Би хоёр найздаа хүнээс худалдаж авч байгаа гэж хэлсэн. Тэр хоёрт хорь, хорин мянган төгрөг өгөөд авч явсан. Би тухайн хашаанаас 10000 ширхэг блок, 3 ширхэг шон, 1 ширхэг хаалга зэргийг авсан. Өөр зүйл аваагүй. Хулгайлж авсан эд зүйлийн хохирлыг барагуулсан. Өөр зүйл аваагүй...гэх мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Б.******* нь блок худалдаж авна гэх зар өгөөд үл таних 2 залуугаас 2 удаагийн үйлдлээр блок худалдан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.
Гэрч Б.Нямжав болон С.Батсүх, Ч.Отгонцоож нарын мэдүүлснээр 201******* оны 10 сарын сүүлээр портер маркын машины тэвштэй тэнцүү хэмжээний блок, хашааны хаалга, төмөр шон 2 ширхэг зэргийг ачиж явсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.*******ийг 3 удаагийн үйлдлээр тухайн хашааны блок , хаалга, шон зэргийг ачсан гэж үзэх үндэстэй.
Хохирогч Б.-ийн...Портер маркын машинд нэг удаагийн ачилтаар 1*******0 ширхэг блок л ордог...гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.*******ийг 3 удаагийн үйлдлээр 540 ширхэг блок, нэг ширхэг хаалга, 3 ширхэг төмөр шон зэргийг авсан, хохирогчид нийт 970000 төгрөгний хохирол учруулсан гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ийн бусдын хашааны блок, хаалга, хаалганы төмөр шон зэргийг хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч өөрийн эзэмшлийн портер маркын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн үйлдэл нь... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн...гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.*******ийг...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн...шүүгдэгч Б.******* нь учрах саадыг арилгах зорилгоор тээврийг хэрэгсэлийг ашиглаагүй тул...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч Б.******* нь портер машины тэвш дүүрэн блок, хашааны хаалга, 3 ширхэг төмөр шон зэргийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр зөөж, тээвэрлэх боломжгүй.
Дээрхи эд зүйлийг портер маркын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсан нь гэрч Б.Нямжав, С.Батсүх, Ч.Отгонцоож нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Хуульд машин механизм ашиглах гэдгийг...бусдын эд хөрөнгийг хулгайлдах үйлдэлдээ биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор ашиглахыг хэлнэ...гэж тодорхойлсон ба шүүгдэгч Б.*******ийн ...бусдын хашааны блок, хаалга, төмөр шон зэргийг биеэр авч явж боломжгүй тул өөрийн эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласныг...хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял сонсгож , яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.-ийн өгсөн...шүүгдэгч Б.******* нь гэм хэргийн хохиролд тооцож 1000000 төгрөг төлсөн. Одоо 430000 төгрөг төлүүлэх хүсэлтэй...гэх мэдүүлэг өгсөн боловч шүүгдэгч Б.******* нь гурван удаагийн үйлдлээр блок ачиж авсан, хаалга, шон зэргийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогчид 1000000 төгрөгийг төлсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Б.-ийн...нэг удаагийн ачилтаар портер маркын машинд 1*******0 ширхэг блокоос илүү блок тээвэрлэх боломжгүй...гэж мэдүүлсэн, хэргийн 65 дугаар хуудас дахь баримтаар шүүгдэгч Б.******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид 1000000 төгрөгийг шилжүүлсэн зэргийг үндэслэн хохирогчийн нэхэмжилсэн 1430000 төгрөгний нэхэмжлэлээс 430000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэргийн 64 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Номингийн өгсөн...Манай нөхөр Б.******* нь ******* оны сарын 26-ны өдөр төрсөн. Одоо эрхэлсэн ажилгүй. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй. Өөрийн гэсэн хашаа байшинтай. Урьд ял шийтгүүлж байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Б.Төгөлдөрийн...Манай ах Б.******* нь даруу төлөв зантай, ажилсаг хөдөлмөрч хүн байгаа юм. Сахарын өвчтэй. Урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******т 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан - ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл нь Милхаасүрэнгийн Гансүхийн өмчлөлийнх болох нь хэргийн 61 дүгээр хуудас дахь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Гансүхийн өгсөн...Би Б.*******т өөрийн - ХОҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэлийг зарсан боловч 500000 төгрөгийг авсан. Бусад мөнгөө аваагүй байгаа. Иймд миний нэрэн дээр тухайн тээврийн хэрэгсэл байгаа...гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх ашигласан портер маркын үнэ болох 1500000 төгрөгийг шинжээчийн...портер маркын авто машин-1500000 төгрөг/ хэргийн дугаар хуудас/...гэх дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Б.*******аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 190004901 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны залгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.*******т эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсан тул түүний эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 24-ний өдрийн 5/62 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”- ыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Шүүгдэгч Б.*******т шүүхээс хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .2 дугаар зүйлийн 1, 2, 4,.3 дугаар зүйлийн 1, .6, .7, .*******, .10, ,12, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 1*******0004901 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны залгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжлэлээс 430000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 24- ний өдрийн 5/62 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******т урьд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1500000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
*******. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ган авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА