Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4402

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6-р бичил хороолол 26-р байрны 78 тоотод оршин суух, Шарнууд овогт Шижирийн Халиун /РД:ЧК85020267/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонт 29 гудамж 3 тоотод оршин суух, Тайж овогт Пүрэвдоржийн Оюунтунгалаг /РД:ЧИ78091868/

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол, Сирм центр 302 тоотод байрлах Сорабол-Ази ХХК /РД:5824788, УБД:9019077081/

5.100.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

ؿ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, Ц.Нэргүй .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Оюунтунгалаг, Ш.Халиун нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Халиун миний бие Соробал Ази ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн кассын нярваар, П.Оюунтунгалаг миний бие Соробал Ази ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хүнсний нярваар тус тус ажиллаж байгаад Соробал Ази ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тушаалаар 6 ажилтны хамт үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч нь ажлаас чөлөөлөх үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 буюу байгууллага татан буугдсан гэж тайлбарласан боловч бидэнд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй гэнэт дуудаад байгууллага татан буугдсан тул ажлаас чөлөөллөө гэж хэлээд 29-ний өдөр тушаалаа гаргасан. Гэнэт ажлаас халагдсанаас болж бид сэтгэл санааны гүн хямралд орсон. Ш.Халиун миний бие сарын 1.000.000 төгрөгийн цалинтай, П.Оюунтунгалаг миний бие сарын 700.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 3 сар хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгө буюу Ш.Халиун надад 3.000.000 төгрөгийг, П.Оюунтунгалаг надад 2.100.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч П.Оюунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагын 1.050.000 төгрөгөөс татгалзаж, 1.050.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэгч Ш.Халиун нь нэхэмжлэлийн шаардлагын 1.500.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөгийг гаргуулахаар буюу нийтдээ 2.550.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүнийг хариуцагч Соробал Ази ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч П.Оюунтунгалагт 1.050.000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Халиунд 1.500.000 төгрөгийг төлөхөөр бид харилцан эвлэрч байна. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Оюунтунгалаг, Ш.Халиун нар нь нэхэмжлэлийн шаардлагын тавин хувь буюу 2.550.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч П.Оюунтунгалаг 1.050.000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Халиун 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Соробал Ази ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч П.Оюунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагын 1.050.000 төгрөгөөс татгалзаж, 1.050.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэгч Ш.Халиун нь нэхэмжлэлийн шаардлагын 1.500.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Соробал Ази ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Оюунтунгалаг, Ш.Халиун нар нь хариуцагч Соробал Ази ХХК-д холбогдуулан 5.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч П.Оюунтунгалаг, Ш.Халиун нар нь нэхэмжлэлийн шаардлагын тавин хувь буюу 2.550.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч П.Оюунтунгалаг 1.050.000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Халиун 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Соробал Ази ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

х ш х ш т х 106 дугаар 106.5-д

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Оюунтунгалаг, Ш.Халиун нар нь нэхэмжлэлийн шаардлагын тавин хувь буюу 2.550.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч П.Оюунтунгалаг 1.050.000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Халиун 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Соробал Ази ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, .

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Соробал Ази ХХК-иас 55750 төгрөгийг гаргуулж улсын орлогод болгосугай.

 

3. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х 75 75.6- нэхэмжлэгч, хариуцагч нар 뿿 .

 

4. 74 74.4- , 뿿 , .

 

 

 

 

 

, د Ж.КУЛЬДАНА