Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4429

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут 3 гудамж, 80 тоотод оршин суух, Омбоодой овогт Жаргалсайханы Байгалмаа /РД:ЙР87022063/

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 байр, 116 тоотод оршин суух, Мэргэн овогт Уушааны Хишигсайхан /РД:МЮ77073017/

Түрээсийн гэрээний үүрэгт 1.391.396 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У.Хишигсайхантай 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан 1 сарын 650.000 төгрөгийн төлбөрийг сар бүрийн 15-ны дотор төлж байхаар 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч У.Хишигсайхан нь төлбөрийг огт хугацаандаа төлж байгаагүй. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би байраа хүлээж авсан боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1.391.396 төгрөгийг төлөөгүй.

Иймд У.Хишигсайханаас түрээсийн гэрээний үүрэгт 1.391.396 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

              Нэхэмжлэгч Ж.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч У.Хишигсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 1.391.396 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж тайлбарласантай танилцаад зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч У.Хишигсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Байгалмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ж.Байгалмаагийн нэхэмжилсэн 1.391.396 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Байгалмаа нь хариуцагч У.Хишигсайханд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1.391.396 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч У.Хишигсайхан нь нэхэмжлэгч Ж.Байгалмаатай 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц түрээслэх гэрээ байгуулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээгээр тогтоогдож байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Хишигсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 1.391.396 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч У.Хишигсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч У.Хишигсайханаас 18655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч У.Хишигсайхан нь Ж.Байгалмаагийн нэхэмжлэлийн шаардлага 1.391.396 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, У.Хишигсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37.310 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18655 төгрөг, хариуцагч У.Хишигсайханаас 18655 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Байгалмаад олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА