| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05966/И |
| Дугаар | 4430 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9-В байр, 89 тоотод оршин суух, Боржигон овогт Дорждэрэмийн Өнөрзул /РД:УС77041801/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.Туяа, Б.Хонгорзул нарыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан .
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Өнөрзул, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өнөрзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өнөрзул миний бие Р.Туяагийн 90.000.000 сая төгрөгийн машин авсан, Хятад, Оросын холбооны улсын хооронд наймаанд хэрэглэх бага гэхгүй мөнгө зээлдүүлээч, хугацаандаа хохироохгүй, найдвартай төлж дуусгана гэсэн хүсэлтээр харилцан тохиролцож би нөхрөө цалингийн зээлд оруулан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 8.000.000 төгрөг, мөн 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 6.500.000 төгрөгийг түүний охин Б.Хонгорзулын дансанд /Хаан банк 5111045973/ шилжүүлэн 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй,сар бүр хүүгээ өгөхөөр, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэвч над дээр ирж гэрээ хийгээгүй бөгөөд улмаар Зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Р.Туяа, Б.Хонгорзул нар нь зээлээ төлөхгүй, утсаа авахгүй, холбоо тогтоохгүй байхаар нь найз Түмээгээс лавлахад 2015 оны 7 дугаар сараас хойш 2016 оны 2 дугаар сар хүртэл Оросын холбооны улсад байгаа ирээд мөнгийг чинь өгнө, машинаа зараад, байраа хөлслөөд өгнө гэж байна гэсэн. Р.Туяагийн гэр нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал 101-ийн 22 тоотод байдаг. 99084535 дугаартай iPhone утсаа Мобикомоос зээлээр авсан одоог хүртэл зээлийн гэрээтэй байгаа. Миний бие Р.Туяа, түүний охин Б.Хонгорзул нарын хаана байгаа хаягийг мэдэхгүй, өөрөө олж тогтоох боломжгүй байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Р.Туяа, Б.Хонгорзул нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өнөрзул нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.Туяа, Б.Хонгорзул нарыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/18603 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж тус тус авагдсан байх ба уг захирамжаар Д.Өнөрзулын нэхэмжлэлтэй Р.Туяа, Б.Хонгорзул нарт холбогдох 30.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Туяа, Б.Хонгорзул нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Д.Өнөрзул нь Р.Туяа, Б.Хонгорзул нарыг олж болох эх сурвалжийн талаар Р.Туяагийн гэр нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал 101 байр, 22 тоотод байдаг, 99084535 дугаарын утастай гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Д.Өнөрзултай холбоо барих утас: 99332689 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Д.Өнөрзулын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.Туяа, Б.Хонгорзул нарыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Өнөрзул нь улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлснийг дурдаж, 70200 ийг ж, илүү төлөгдсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос /Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас/ буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Өнөрзулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Д.Өнөрзултай
холбоо барих утас: 99332689 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА