Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12/5 байр, 18 тоотод оршин суух, Цагаач овогт Төвхөний Батмөнх /РД:ОД84061317/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Очирбатын Гэрэлтуяа /РД:ХЙ82020863/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан .

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Батмөнх миний бие 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэн Очирбатын Гэрэлтуяад газрын гэрчилгээ гаргуулахаар зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг өгсөн. Уг 3.000.000 төгрөгийг О.Гэрэлтуяагийн данс руу шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл О.Гэрэлтуяа утсаа салган алга болж, одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд Очирбатын Гэрэлтуяа /РД:ХЙ82020863/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Батмөнх нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Очирбатын Гэрэлтуяа /РД:ХЙ82020863/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2016/00042 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг батлах тухай шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Т.Батмөнхийн нэхэмжлэлтэй О.Гэрэлтуяад холбогдох 3.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Гэрэлтуяагийн хаяг тодорхойгүй байх бөгөөд түүнийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Очирбатын Гэрэлтуяа /РД:ХЙ82020863/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Т.Батмөнх нь О.Гэрэлтуяаг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Хүсэлт гаргагч Т.Батмөнхтэй холбоо барих утас: 99076162, 99087727 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Т.Батмөнхийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Очирбатын Гэрэлтуяа /РД:ХЙ82020863/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Т.Батмөнх нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч Т.Батмөнхтэй холбоо барих

утас: 99076162, 99087727 болно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА