Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 213

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгч З.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З.У холбогдох 1921 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, наводчик оператор мэргэжилтэй,  хүчний  дугаар ангид салааны орлогч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, -11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Б овогт З.У. /РД: ЖЬ/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.У нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэн 23 дугаар хороо Улиастай Баатархайрханы 216 дугаар гудамж 1112 тоот, мөн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймаг Хэрлэн сум 8 дугаар баг 58 дугаар байрны 11 тоотод байх гэртээ эхнэр О.Гэрэлчимэгийг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч З.У нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастай Баатархайрханы 216 дугаар гудамжны 1112 тоот ээж Ж.Энхцэцэгийн гэрт эхнэр О.Гэрэлчимэгийн зүүн хөх рүү нь өшиглөж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн 58 дугаар байрны 11 тоотод байх гэртээ баруун гарын бугалга руу нь гараараа тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921002 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 8 дугаар баг 58 дугаар байрны 11 тоотод өөрийн хамтран амьдрагч О.Гэрэлчимэг, төрсөн аав Ц.Зоригт нарын хамт амьдардаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд гэртээ эхнэр Гэрэлчимэгийн хамт байж байхад эхнэр маань дэлгүүр гараад ирэхдээ тамхи татчихсан, үнэртээд байхаар нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэр үедээ сална, хоёр тийшээ болно гэж маргалдсан, тэгэхдээ баруун бугалга руу нь нэг удаа гараараа цохисон. Тухайн үедээ би уурлахдаа гар утсыг нь эвдсэн. Уг  асуудал болохоос өмнө  2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Улиастайн Баатархайрханы 262-1112 тоотод байх төрсөн ээж Жаргалын Энхцэцэгийн гэрт эхнэр Гэрэлчимэгтэй маргалдаж байхдаа зүүн хөх рүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэр цагаас хойш зодож цохисон зүйл болоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Гэрэлчимэгийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шөнийн  02 цагийн үед хамт орондоо хэвтэж байгаад гар утсаараа бичлэг үзэж байхад У миний утсыг шүүрч аваад эвдэлж эхэлсэн тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гэхэд ажилгүй, гуйлгачин болчихлоо гээд уурлаад байсан. Тэгээд би өглөө нь цагдаад гомдол гаргаж шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн хөхөнд хөхөрч няцарсан байсан. Уг гэмтлийг З.У нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод У ээжийн гэрт байхад зодсон”  гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн  2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 264 дугаартай:

     1. О.Гэрэлчимэгийн биед зүүн хөхөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр, 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3.  Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Дорнод аймаг Хэрлэн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  /хх-ийн 55, 56, 61, дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 19210  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.У нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастай Баатархайрханы 216 дугаар гудамжны 1112 тоот ээж Ж.Энхцэцэгийн гэрт эхнэр О.Гэрэлчимэгийн зүүн хөх рүү нь өшиглөж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн 58 дугаар байрны 11 тоотод байх гэртээ баруун гарын бугалга руу нь гараараа тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч З.У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Гэрэлчимэгийн /хх-ийн 37-38 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн  2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бие биенээ үл хүндэтгэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.У нь хохирогч О.Гэрэлчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч З,У нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч З,У  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн  зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З.У ЖЬ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч З.У нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт З.У Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З.У ЖЬ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН