Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Я.Туул, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Иргэдийн төлөөлөгч О.Энхбаяр,

Улсын яллагч Б.Жавхлантуяа,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар О овогт Б.Эт холбогдох эрүүгийн 1825006720476 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Б.Э /РД: /, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хийн гагнуурын инженер мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жавхлантуяа нь шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, бага насны хүүхдийг хүчиндэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 3 дугаар сард, 2017 оны 5 дугаар сард, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт амьдарч байсан гэртээ болон эцэг, эхийнхээ гэрт бага насны хүүхэд болох 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, дагавар охин О.Эг 12 нас 6 сар 16 хоногтойгоос 13 нас 10 сар 14 хоногтой байх үед нь удаа дараагийн үйлдлээр уруул, хүзүүн дээр нь үнсэх, ам руу нь бэлэг эрхтнээ хийх, хөхийг нь базах, бэлэг эрхтнийг нь долоох, гараараа оролдох, бэлгийн харьцаанд орох зэрэг үйлдлүүдийг хийсэн болох нь:

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн өгсөн: ...манай хойд аав Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ээж төрсөн өдрөө тэмдэглэхээр гадагшаа гарчихсан, 2 дүү унтчихсан байхад 23 цаг өнгөрч байхад миний оронд орж ирээд хувцсыг тайлаад “чи орилоод хэн ч чамд туслахгүй шүү” гэж хэлээд миний бэлэг эрхтнийг гараараа оролдоод, миний уруул дээр үнсээд “чиний онгоныг цоолоод өгөх үү” гээд байсан. Мөн миний бэлэг эрхтнийг хэлээрээ долоогоод, өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд барагцаагаар 10 орчим минут хөдлөөд больсон. Миний бэлэг эрхтэнд Б.Э нь бэлэг эрхтнээ хийхэд өвдөж байсан, цус бол гараагүй. Б.Э босоод явсны дараа миний бэлэг эрхтнээс цагаан өнгийн зүйл гарсан. Энэ үйлдлийг хийхдээ Б.Э ганцаараа 0.75 граммын савлагаатай архи уусан байсан. Үүнээс хойш ээж болон дүү нар унтсан байхад Б.Э миний орны дэргэд ирээд гараараа миний бэлэг эрхтнийг оролдоод байдаг байсан. 2017 оны эхээр байх 1-20 дугаар байранд байр түрээсэлж байхад Б.Э нь манай 2 дүүг “гадаа гоё байна. Гадаа гарч тогло” гэж хэлж гаргаад намайг дуудаж орон дотроо оруулаад “охиноо ойрд эрхлүүлээгүй юм байна” гээд миний хувцсыг тайлсан. Би босоод явах гэтэл гар утсаа миний нүүр лүү авч шидээд “би чамд хэлсэн зүйлээ олон хэлэхгүй шүү. Нэг юмаа яасан олон хэлүүлдэг юм бэ?” гэж хэлсэн. Намайг ор луу түлхэж унагаагаад миний бэлэг эрхтнийг гараараа оролдоод, хэлээрээ долоож байгаад өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд дээрээс дарж хэвтээд уруул дээр үнсээд хөдлөөд байсан. Энэ үед 2 дүү гаднаас орж ирэх гээд хаалга тогшиход “байж бай” гээд 10 минут орчим хөдөлж байгаад босоод намайг хувцсаа өмс гэж өмсүүлээд хаалга онгойлгосон. Миний бэлэг эрхтнээс цагаан өнгийн шингэн зүйл гарсан. Харин цус гараагүй. Энэ үйлдэл болсноос хойш 3 хоногийн дараа би ээжид болсон зүйлийн талаар хэлэхэд ээж шууд Б.Эын аав, ээж рүү залгаад “манай охиныг хүчиндсэн байна” гэж хэлсэн. Эмээ, өвөө 2 ирээд “насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн” гээд өвөө Б.Эыг зодсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг эмээ, өвөөгийн гэрт байлгах болсон. 2017 оны 5 дугаар сарын эхээр эмээ, өвөөгийн 3-22 дугаар байранд усанд орж байхад Б.Э миний бэлэг эрхтнийг гараараа оролдож байгаад гараад явсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа байх 3-22 дугаар байранд ганцаараа хичээлээ хийгээд байж байхад Б.Э цайны цагаараа орж ирээд миний нүдийг юмаар таглаж боогоод бэлэг эрхтнээ миний аманд хийсэн. Б.Э “би чамд гоё юм өгч байгаа биз дээ?” гээд нүдний боолтыг аваад намайг орон дээр шидсэн. Тэгээд миний хувцсыг тайлахад би хувцсаа буцааж өмсөх гэтэл “би чамд хэлсэн зүйлээ олон хэлэхгүй шүү. Чи ээжгүй болно гэж мэдээрэй. Би чамайг байхгүй болгоно шүү” гэж заналхийлсэн. Тэгээд миний хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийгээд дээр гарч хэвтээд миний уруулыг үнсээд дээрээс дараад хөдлөөд байсан. Тэгэхэд миний нүд бүлтрэх гээд байсан чинь “чиний нүд ямар хамаатай юм” гээд хөдлөөд байсан. Ээж Б.Э луу залгаад ажилдаа яваач гэж хэлэхэд Б.Э гараад явсан. Миний бэлэг эрхтнээс ямар нэгэн шингэн зүйл гараагүй. Энэ үйлдэл болсны дараа ангийн багш Н.Бт хэлэхэд багш ээжийг дуудаад цагдаад хэлье гэхэд ээж хэрэггүй гээд намайг эмнэлэгт үзүүлсэн. Би төрсөн эцэг Р.Оад утсаар болсон зүйлийн талаар хэлээд аав Улаанбаатар хотоос ирээд цагдаад өргөдөл гаргаж өгөөд буцаад Улаанбаатар луу явсан. Энэ хооронд ээж надаас мэдүүлгээ өөрчилж өг гэж гуйгаад, ээжгүй амьдрахыг хүсэж байвал бүх зүйлийн талаар хэл гээд уурлахаар нь би мэдүүлгээ өөрчилж өгсөн. 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Б.Э нь уруул дээр үнсэх, ам руу хэлээ хийх, хүзүү дээр шимж үнсэх, бэлэг эрхтнийг гараараа оролдох, мөөм базах гэх мэт үйлдлийг надтай хоёулаа үлдсэн тохиолдол болгондоо хийдэг байсан. 2018 оны 4 дүгээр сарын эхээр Шандад ээж өглөө ажилдаа явсны дараа Б.Э намайг сэргээгээд цуг явж гар утас аваад гэртээ ирсэн. Тэгээд манай дүү давтлагадаа явсан хойгуур Б.Э “чи миний хэлснээр байх юм бол энэ гар утсыг чамд өгнө шүү” гэж хэлээд намайг буйдан руу шидээд миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтнийг долоож байгаад өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. Миний дээр хэвтэж гараараа миний бөгс болон мөөмийг базаад, хүзүү болон уруулыг үнсээд 10-20 минут хөдлөөд байсан. Намайг хүчиндэж байхад ээж Б.Э луу залгахад “О.Э гадаа юм хийж байна. Би одоо ажилдаа явах гэж байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Б.Э хөдөлж дуусаад “миний хэлснээр хийвэл чамд өлзийтэй байх шүү” гэж хэлчхээд ажилдаа явсан. Миний бэлэг эрхтнээс цагаан өнгийн зүйл гарсныг би ариун цэврийн цаасаар арчсан. Манай ээж Австрали улс руу явах гэж байсан болохоор энэ үйлдлийг нь би ээжид хэлээгүй. Манай ээж Австрали улс руу явахдаа намайг Н.Б ахынд үлдээсэн. Намайг Н.Б ахынд очсоноос хойш Б.Э нь ямар нэгэн байдлаар оролдоогүй. Харин нэг удаа хороололд байж байхад Б.Э нь манай эрэгтэй дүүтэй ирээд надад “Н.Б ахтайгаа нийлээд чи бүр их болжээ. Би чамтай нэг уулзахгүй бол болохгүй болжээ. Би чамтай нэг уулзана аа” гэж хэлсэн. Б.Э намайг хүчиндсэн талаар би найз У, ангийн багш Б, нийгмийн ажилтан До, төрсөн аав Р.О нарт хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/, ...өмнөх мэдүүлэгтээ 2018 оны 4 сарын эхээр унтаж байхад Б.Э сэрээгээд дагуулж яваад гар утас аваад буцаж гэртээ ирсэн гэж хэлсэн нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байх боломжтой. Тэр өдөр Б.Э нь намайг дагуулаад “Эрдэнэт үйлдвэр” ХК-нд “Скайтел” ХХК-ийн хүмүүс гар утас зарж байхад гар утас худалдаж авсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234/,

Гэрч Р.Оын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны үед байх Н.Б, Э 2 над руу залгаад “чи ирэхгүй бол болохгүй байна. О.Эг хойд аав Б.Э нь дахиад хүчирхийлсэн байна. Чи ирж учрыг нь олохгүй бол болохгүй байна” гэж ярихаар нь би Орхон аймагт ирээд охинтойгоо уулзаж асуухад “2018 оны 4 дүгээр сард ээжийг явахаас өмнө намайг хүч хэрэглэж хүчиндсэн” гэж хэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Э нь “чи хэлэх ёсгүй юмыг хүнд хэлсэн байна. Чамтай уулзана” гэж заналхийлсэн байсан. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Өмнө нь 2017 оны 6 дугаар сард над руу утсаар ярихдаа уйлаад “Б.Э аав намайг өвтгөөд байна” гэж хэлэхээр нь би ойлгоод Орхон аймагт очиж охинтойгоо уулзсан. Манай охиныг надтай тухтай уулзуулахгүй ээж нь дуудаад аваад явсан. Тэгээд би салсан эхнэртэйгээ уулзахад “чи миний амьдралд битгий гай болоод бай. Би охиныхоо охин хальсыг бүтэн аваад үлдсэн. Б.Э согтуудаа тийм юм хийсэн байсан. Энэ хүн засарна” гэж маргалдсан. Манай эхнэр сүүлийн асуудал болсны дараа Австрали улсаас надтай холбогдоод “чи охиноо хамгаалах хэрэгтэй байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /21-р хх-ийн 56/,

Гэрч Н.Бгийн өгсөн: ...О.Э нь “хойд эцэг Б.Э нь намайг хүчинддэг, усанд орж байхад оролдсон, боож унагаадаг” гэх мэтээр ярьсан. Эхлээд асуухад 10 удаа гэж хэлж байснаа сүүлдээ 3 удаа хүчиндсэн гэж хэлсэн. Өмнө нь О.Э болон ээж Н.С нь надад хүчиндсэн гэж хэлж байгаагүй. Харин 2016 оны намар манай дүү Н.Сийг Б.Э нь зодоод би яваад очиход хэрүүл дундаа Б.Э нь О.Эг оролдсон гэх яриа гарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/,

Гэрч Б.Энийн өгсөн: 2016 оны 11 дүгээр сард ажил дээрээ байж байхад Н.С нь охин О.Эгийн хамт ирээд “Б.Э нь манай охиныг оролдсон юм шиг байна” гэхээр нь эмнэлэгт үзүүл гэж хэлээд явуулсан. О.Эгийн ээж нь гадаад улс руу явахдаа охиноо манайд үлдээгээд явсан. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр О.Э нь хойд аав Б.Эынд очиж дүү нараа харж хоноод маргааш нь 15 цагийн үед ирсэн. Тэгэхэд нь О.Эд “чамайг гээд гэртээ байлгаж байхад хойд аавынх руугаа гүйгээд байх юм” гэж манай нөхөр бид 2 загнахад О.Э нь уйлаад “ээжийг гадаад руу явахаас өмнө намайг гэрт байхад Б.Э нь гар утсаа шидээд, намайг нүцгэлээд хүчиндсэн” гэж хэлэхээр нь О.Эг эмнэлэгт үзүүлээд төрсөн эцэг Р.Оад хэлсэн /1-р хх-ийн 59/,

Насанд хүрээгүй гэрч Т.Уийн өгсөн: 2016 оны 11 дүгээр сард О.Э нь “манай хойд аав Б.Э ээжийн төрсөн өдрөөр согтуу намайг оролдоод” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи ээждээ хэлсэн үү? Танайд хүн байсан уу?” гэж асуухад “манай ээж гэртээ унтаж байхад намайг оролдсон” гэж хэлсэн. О.Эгийн ярьсан зүйлийг би одоо сайн санахгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61/,

Гэрч Н.Бийн өгсөн: 2017 оны хавар О.Этэй уулзахад “манай хойд аав Б.Э нь миний уруул дээр үнсэх, хөх барих үйлдэл хийдэг байсан” гэж хэлэхээр нь би хойд аав нь ямар нэгэн байдлаар оролддог юм байна гэж мэдсэн. Тэгээд  нийгмийн ажилтан Дотэй хамтарч О.Эгийн ээж Н.С, хойд эцэг Б.Э нартай уулзаж “хүүхдийг ямар нэгэн байдлаар оролдож болохгүй” гэдгийг сануулаад Хүүхэд хамгаалах тухай хууль уншиж өгсөн. Тэгэхэд Б.Э нь “халамцуу орж ирээд тийм үйлдэл хийсэн байсан. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж хэлсэн. О.Эг 7 дугаар ангид байхад нь охидын үзлэгт оруулахад охин хальс бүтэн, үрэвсэлтэй гэсэн онош гарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62/,

Гэрч С.Дгийн өгсөн: ...О.Э нь “багшаа танд нэг юм хэлье. Манай аав намайг оролдоод байдаг” гэхээр нь би “чи оролдоно гэдгийг юу гэж ойлгож байна вэ? тайлбарлаад хэлээд өг” гэж хэлсэн. Тэгэхэд О.Э нь “манай намайг үнсье гэхээр нь би духаа өгтөл уруул дээр үнсье” гэж хэлсэн гэхээр нь “танай гэрт хүн байсан уу?” гэж асуухад “манай хоёр дүү гэрээс гарсан байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “оролдоно гэхийг сайн тайлбарлаад хэлээд өг, аав нь өөр ямар үйлдэл хийдэг вэ?” гэж асуухад О.Э нь “манай аав цээжин дээр гараа тавиад байдаг” гэж хэлсэн. Энэ үед гаднаас хүүхдүүд орж ирээд бид хоёрын яриа дууссан. Маргааш нь О.Этэй дахиад уулзаад “танай аав үнсье гэж хэлэхэд гэрт нь хүн байдаг уу?” гэж асуухад “аав дандаа хүн байхгүй үед тэгж хэлдэг” гэж хэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай нийгмийн ажилтан До, ангийн багш Н.Б нар анх уулзсан. Би тэр уулзалтад оролцоогүй. Харин дараа нь хойд аав Б.Этай уулзахад би оролцсон. Уулзалтын тэмдэглэлүүдийг аваад ирсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64/,

Гэрч Ч.Дгийн өгсөн: 2017 оны цагаан сарын дараахан Н.С утсаар яриад “Б.Э охиныг минь оролдсон байна” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр гэрт нь очсон. Нөхөр бид 2 гэрт нь очиход Н.С нь уйлаад “Б.Э нь манай охины хувцсыг тайлаад үнсэж хөхнөөс нь барьсан байна” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр хүү Б.Э луу дайрч, загнахад манай хүү ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108/,

Шинжээч Ж.Гэрэлмаагийн өгсөн: Бэлгийн хавьтлын анхны тохиолдол бүрд охин хальс урагдахгүй байж болно. Хувь хүний биеийн онцлогоос хамаарч, тухайлбал охин хальсны сунамтгай шинж чанараас хамаарч бэлгийн анхны болон дараагийн хавьталтаар охин хальс урагдахгүй байж болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 692 дугаартай “О.Эгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. О.Эгийн охин хальс урагдалтай. Охин хальсны урагдал нь хуучин. О.Эд бэлгийн замын халдварт үтрээний мөөгөнцөр өвчин илэрсэн болно. Уг өвчний үе шатыг тогтоох боломжгүй байна. Хүч хэрэглэсэн ул мөргүй. О.Э бэлгийн бойжилт олоогүй. Хэрэг 4 сард гарсан гэх тул үтрээнээс эр бэлгийн эс илрүүлэх наалдац аваагүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 23/,

О.Эгийн охин хальсны дээд 12 цаг орчим хэсгээр хуучин сэтэрсэн шинжтэй, үтрээгээр цагаан юм их гарна, үтрээний мөөг байх... гэх охидын эмчийн үзлэг, зөвлөгөөн хийсэн хуудас /1-р хх-ийн 29/,

Насанд хүрээгүй хохирогч О.Э нь анх хэрэг үйлдэгдэх буюу 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 12 нас 6 сар 16 хоногтой байсан гэх бичиг баримтад үзлэг хийж, нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 33/,

...Аав нь хэлэхдээ “би 100 хувь итгэлтэй байна. Харин согтуудаа татаж чангаасан” гэж хэлсэн. Энхжин нь “аав намайг өвтгөсөн” гэж хэлсэн. Цаашид О.Эг өвөө, эмээгийнд нь байлгая. О.Эг давтан шинжилгээнд оруулъя, аюулгүй орчинд байлгах арга хэмжээ авъя... гэх насанд хүрээгүй хохирогч О.Эгийн эх Н.С, сургуулийн нийгмийн ажилтан Н.До, анги удирдсан баг Н.Б нарын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн хамтарсан уулзалтын тэмдэглэл /1-р хх-ийн 37-38/,

...аав 6 дугаар ангийн зун хамгийн анх оролдсон. Аав эрүүл ч байсан, согтуу ч байсан “чиний онгон хальсыг цоолчих уу?” гээд байсан. Аав аяга хагарсан ч дотроо бай гэж хэлдэг тул би ээжид хэлээгүй. Хамгийн сүүлд 10 сард хүчиндсэн. Түүнийг 11 сард ээжид хэлсэн... гэх насанд хүрээгүй хохирогч О.Э, түүний эх Н.С, нийгмийн ажилтан нарын хамтарсан уулзалтын тэмдэглэл /1-р хх-ийн 39/,

...би өөрийнхөө бурууг ойлгож байна. Архи хэтрүүлж уугаад ийм үйлдэл гаргасан байсан. Яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Би согтуу байхдаа тэвэрч, үнссэн юм шиг байгаа юм... гэх шүүгдэгч Б.Э, сургуулийн нийгмийн ажилтан Н.До, С.Д, насанд хүрээгүй хохирогчийн ангийн багш Н.Б нарын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтын тэмдэглэл /1-р хх-ийн 41-45/,

Магадлуулагч О.Э нь бусдад хүчиндүүлсэн хэргээс үүссэн Сэтгэлийн хүнд цохилт дарамтад үйл явдлын дараах дасан зохицохуйн зан төрхийн өөрчлөлт хэмээх сэтгэцийн эмгэгтэй болсон. Эмчид үзүүлж оношилгоо тогтох үеийн сэтгэцийн байдлыг Сэтгэл гутрах, сэтгэл түгшилтийн айдсын холимог хариу урвал хэмээх өвчин туссан болохыг тогтоож байна. Энэ өвчин нь амьдралд тохиолдсон тааламжгүй үйл явдлын дараа үүсдэг дахих магадлалтай, даамжрах хандлагатай, айдас, түгшүүр, гутрал агуулсан улигт бодол, улигт үйлдлээр илэрхийлэгддэг сэтгэцийн олдмол эмгэг юм... гэх “Артакод” ХХК-ийн “Катарсис” сэтгэц, наркологийн үүдэн эмнэлгийн Сэтгэцийн эмгэг, аддиктологи судлалын ахлах зэргийн эмч Ц.Батаагийн дүгнэлт, магадлуулагч О.Эгийн одоогийн сэтгэцийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 167-175/, зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь ...Би хүүхдийг ирвэгнүүлэх газар нь үнсдэг байсан. Насанд хүрээгүй хохирогч 4 удаа намайг хүчиндсэн гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Гэхдээ би ийм үйлдэл хийгээгүй... гэж мэдүүлж байгаа ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...Хохирогч 2016 оны 11 дүгээр сарын 26-нд, 2017 оны 3 дугаар сард, 2017 оны 5 дугаар сард тус тус хүчиндсэн гэж мэдүүлж байгаа боловч 2017 оны 7 дугаар сард шинжээчийн дүгнэлтэд “охин хальс бүтэн” гэсэн байгаа. Хэрэв хүчиндсэн бол охин хальс цоорохгүй байх боломжгүй. Мөн 2018 оны 4 дүгээр сард хүчиндсэн гэж байснаа 2018 оны 3 дугаар сарын 26-нд хүчиндсэн гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Б.Эын хувьд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажлаа хийж байсан, 2018 оны 3 дугаар сарын 26-нд ажил дээрээ байсан тул энэ өдөр хүчиндсэн гэдэг нь нотлогдохгүй байна. 2018 оны 10 дугаар сард шинжээчийн дүгнэлтээр охин хальс урагдсан байдаг. Гэвч Б.Эын үйлдлээс болж охин хальс урагдсан гэж үзэх боломжгүй. Б.Эын хувьд хохирогчийг үнссэн, хөх, өгзөгнөөс нь барьсан үйлдэл байгаа гэж мэдүүлдэг. Гэхдээ насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн гэж үзэхэд эргэлзээтэй тул цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч О.Эгийн: ...манай хойд аав Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...миний бэлэг эрхтнийг гараараа оролдоод, миний уруул дээр үнсээд “чиний онгоныг цоолоод өгөх үү” гээд байсан. Мөн миний бэлэг эрхтнийг хэлээрээ долоогоод, өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд барагцаагаар 10 орчим минут хөдлөөд больсон...

2017 оны 3 сард манай 2 дүүг “гадаа гоё байна. Гадаа гарч тогло” гэж хэлж гаргаад ... намайг ор луу түлхэж унагаагаад миний бэлэг эрхтнийг гараараа оролдоод, хэлээрээ долоож байгаад өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд дээрээс дарж хэвтээд уруул дээр үнсээд хөдлөөд байсан... Энэ үйлдэл болсноос хойш 3 хоногийн дараа би ээжид болсон зүйлийн талаар хэлсэн. Ээж шууд Б.Эын аав, ээж рүү залгаад “манай охиныг хүчиндсэн байна” гэж хэлсэн. Эмээ, өвөө 2 ирээд өвөө Б.Эыг зодсон...

2017 оны 5 дугаар сарын эхээр эмээ, өвөөгийн 3-22 дугаар байранд ганцаараа хичээлээ хийгээд байж байхад Б.Э цайны цагаараа орж ирээд миний нүдийг юмаар таглаж боогоод бэлэг эрхтнээ миний аманд хийсэн... Тэгээд миний хувцсыг тайлахад би хувцсаа буцааж өмсөх гэтэл “би чамд хэлсэн зүйлээ олон хэлэхгүй шүү. Чи ээжгүй болно гэж мэдээрэй. Би чамайг байхгүй болгоно шүү” гэж заналхийлсэн... миний хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийгээд дээр гарч хэвтээд миний уруулыг үнсээд дээрээс дараад хөдлөөд байсан. Тэгэхэд миний нүд бүлтрэх гээд байсан чинь “чиний нүд ямар хамаатай юм” гээд хөдлөөд байсан... 

2018 оны 4 дүгээр сарын эхээр Шандад байхад ээж өглөө ажилдаа явсны дараа Б.Э намайг сэргээгээд цуг явж гар утас аваад гэртээ ирсэн. Тэгээд манай дүү давтлагадаа явсан хойгуур Б.Э “чи миний хэлснээр байх юм бол энэ гар утсыг чамд өгнө шүү” гэж хэлээд намайг буйдан руу шидээд миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтнийг долоож байгаад өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. Миний дээр хэвтэж гараараа миний бөгс болон мөөмийг базаад, хүзүү болон уруулыг үнсээд 10-20 минут хөдлөөд байсан... Энэ нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байх боломжтой. Тэр өдөр Б.Э нь намайг дагуулаад “Эрдэнэт үйлдвэр” ХК-д “Скайтел” ХХК-ийн хүмүүс гар утас зарж байхад гар утас худалдаж авсан юм... гэж 4 удаагийн үйлдлийн талаар мэдүүлжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн аав Р.Оын гэрчээр өгсөн: ... Н.Б, Э 2 над руу залгаад “чи ирэхгүй бол болохгүй байна. О.Эг хойд аав Б.Э нь дахиад хүчирхийлсэн байна. Чи ирж учрыг нь олохгүй бол болохгүй байна” гэж ярихаар нь би Орхон аймагт ирээд охинтойгоо уулзаж асуухад “2018 оны 4 дүгээр сард ээжийг явахаас өмнө намайг хүчиндсэн” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн өгсөн: ...О.Э нь “хойд эцэг Б.Э нь намайг хүчинддэг, усанд орж байхад оролдсон, боож унагаадаг” гэх мэтээр ярьсан. 2016 оны намар манай дүү Н.Сийг Б.Э нь зодоод би яваад очиход хэрүүл дундаа Б.Э нь О.Эг оролдсон гэх яриа гарсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Энийн өгсөн: ...2016 оны 11 дүгээр сард ажил дээрээ байж байхад Н.С нь охин О.Эгийн хамт ирээд “Б.Э нь манай охиныг оролдсон юм шиг байна” гэхээр нь эмнэлэгт үзүүл гэж хэлээд явуулсан. ...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр О.Э нь “ээжийг гадаад руу явахаас өмнө намайг гэрт байхад Б.Э нь гар утсаа шидээд, намайг нүцгэлээд хүчиндсэн” гэж хэлэхээр нь О.Эг эмнэлэгт үзүүлээд төрсөн эцэг Р.Оад хэлсэн... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Уийн өгсөн: ...О.Э нь “манай хойд аав Б.Э ээжийн төрсөн өдрөөр согтуу намайг оролдоод” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн ангийн багш Н.Бийн гэрчээр өгсөн: ...2017 оны хавар О.Этэй уулзахад “манай хойд аав Б.Э нь миний уруул дээр үнсэх, хөх барих үйлдэл хийдэг байсан” гэж хэлэхээр нь би хойд аав нь ямар нэгэн байдлаар оролддог юм байна гэж мэдсэн. Тэгээд нийгмийн ажилтан Дотэй хамтарч О.Эгийн ээж Н.С, хойд эцэг Б.Э нартай уулзаж “хүүхдийг ямар нэгэн байдлаар оролдож болохгүй” гэдгийг сануулсан... Тэгэхэд Б.Э нь “халамцуу орж ирээд тийм үйлдэл хийсэн байсан. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, сургуулийн нийгмийн ажилтан С.Дгийн гэрчээр өгсөн: ...О.Э нь “багшаа танд нэг юм хэлье. Манай аав намайг оролдоод байдаг” гэсэн... гэх мэдүүлэг, шүүгдэгчийн ээж Ч.Дгийн гэрчээр өгсөн: ...2017 оны цагаан сарын дараахан нөхөр бид 2 гэрт нь очиход Н.С нь уйлаад “Б.Э нь манай охины хувцсыг тайлаад үнсэж хөхнөөс нь барьсан байна” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр хүү Б.Э луу дайрч, загнахад манай хүү ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан... гэх мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогчийн ээж Н.С нь 1983 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн гэх иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Э нь Скайтел ХХК-ийн Орхон салбараас 2018 оны 3 дугаар сарын 26-нд “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын урамшуулалд хамрагдан гар утас зээлээр авсан гэх Скайтел ХХК-ийн Орхон салбарын захирлын тодорхойлолт зэргээр насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ... 2017 оны 7 дугаар сард шинжээчийн дүгнэлтэд охин хальс бүтэн гэсэн байгаа. Хэрэв хүчиндсэн бол охин хальс цоорохгүй байх боломжгүй... гэх үндэслэл нь шинжээч Ж.Гэрэлмаагийн өгсөн ...Бэлгийн хавьтлын анхны тохиолдол бүрд охин хальс урагдахгүй байж болно. Хувь хүний биеийн онцлогоос хамаарч, тухайлбал охин хальсны сунамтгай шинж чанараас хамаарч бэлгийн анхны болон дараагийн хавьталтаар охин хальс урагдахгүй байж болно гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Мөн Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 26-нд ажил дээрээ байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 26-нд 08 цаг 52 минутад, 19 цаг 23 минутад ажлаасаа гарсан гэх цагийн бүртгэл нь дээрх нөхцөл байдлыг нотлохгүй, тухайн цаг хугацаанд ажлын цагаа бүртгүүлснийг л нотлох ба 08 цаг 52 минутааас 19 цаг 23 цагийн хооронд ажлын байран дээрээ бүтэн байсан гэх нотлох баримт биш юм.

Харин насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан ... 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Э нь намайг дагуулаад “Эрдэнэт үйлдвэр” ХК-нд “Скайтел” ХХК-ийн хүмүүс гар утас зарж байхад гар утас худалдаж авсан... гэх үйл баримтыг давхар нотолж байна гэж үзэв.

1.2 Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн 1825006720476 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдаж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүх хуралдаанд оролцоод цагдан хорих байр луу хуяглан хүргэх явцад оргон зайлсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Эын өгсөн: Машины хаалга онгорхой байсан учир 6 настай охинтойгоо уулзах гэж зугтаасан. Тухайн үед өөрийн охиноо санаад байсан. Миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Иргэний нэхэмжлэгч Б.Бын өгсөн: Яллагдагч оргон зайлсан гэсэн мэдээллийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн 00-76 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэг литр нь 1735 төгрөгийн үнэ бүхий 30 литр шатахуун нэмж олгосон. Нийт үнийн дүн нь 52.050 төгрөгийн бодит зардал гарсныг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11/,

Гэрч Л.Гийн өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14:30 цагийн үед цагдан хорих байраас яллагдагч Б.Э, С.А, Л.М нарыг цагдаагийн ахлагч Учралын хамт шүүх хуралд оролцуулахаар албаны Хьюндай старекс маркийн 97-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч ирсэн. Ингээд шүүх хурал явагдаж дуусаад орой 17:50 цагийн үед дээрх яллагдагч нарыг цагдан хорих байранд буцааж хүргэхээр цагдаагийн дэд ахлагч Э.Бийн хамт буцаад явсан. Тээврийн хэрэгслийг би жолоодоод, Э.Б жолоочийн хажуугийн суудалд суугаад, арын хэсэгт 3 яллагдагчийг суулгаад шүүхийн байрнаас Дэнж багт байрлах цагдан хорих байр луу хөдөлсөн. Дэнж багт байрлах Монгол Улсын их сургуулийн урд замын хурд сааруулагч өнгөрөөд 1 метр орчим явтал жолоочийн арын цонхыг нүдсэн. Тэгтэл яллагдагч Л.М нь ганцаараа үлдчихсэн “нөгөө хоёр зугтчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа буухад нэг эмэгтэй “дөнгөж сая 2 хүн машинаас чинь буугаад Монгол Улсын их сургуулийн хашааны хажуугаар гараад гүйчихлээ” гэж хэлсэн. Эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад яллагдагч Б.Э нь шөнө нь баригдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4/,

Гэрч Э.Бийн өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих байрнаас хүргэгдэж ирсэн яллагдагч Б.Э, С.А, Л.М нарыг шүүх хурал дууссаны дараа 17:50 цагийн үед цагдан хорих байр луу буцааж хүргэхээр албаны Хьюндай старекс маркийн тээврийн хэрэгслийг цагдаагийн ахлагч Л.Г жолоодоод би жолоочийн хажуугийн суудалд суугаад явсан. Яллагдагч Б.Эыг ганцааранг нь, яллагдагч С.А, Л.М нарыг холбож гавлаад машины арын хэсэгт суулгасан. Дэнж багт байрлах Монгол Улсын их сургуулийн урд талын замаар явж байхад машины арын хаалга дуугараад, яллагдагч Л.М цонх тогшоод “нөгөө хоёр зугтчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би араас нь хөөсөн боловч тэр хоёр харагдахгүй болохоор нь би буцсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6/,

Гэрч Л.Мгийн өгсөн: ...шүүх хурал дуусаад Б.Э, С.А бид 3-ыг цагдан хорих байр луу аваад явсан. Хоёр цагдаа урд суугаад, Б.Эыг тусдаа гавлаад, намайг С.Атэй холбож гавласан. Тэгтэл машины арын хаалга нь дутуу хаагдсан юм уу? онгорхой завсар гарсан байсан. Монгол Улсын их сургуулийн урд талын хурд сааруулагч дээр донсолтол С.А, Б.Э нар үсрээд буучихсан байсан. Би уначихлаа гэж бодсон. Тэгээд цонх тогшоод урд сууж явсан хоёр цагдаад хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7/,

Гэрч М.Гын өгсөн: Яллагдагч Б.Э нь шүүхийн байрнаас цагдан хорих луу хүргэж явахад оргож зугтаасан гэсэн мэдээллийн дагуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батзаяагийн хамт яллагдагчийн аавын гэрт хяналт тавьж ажилласан. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд яллагдагч Б.Э нь эх Дгийн гар утас руу “хот явах гэж байна. Та хувцас бэлдээд тавьчих, та надтай цуг явах уу? ямар учраас явж байгаагаа дараа уулзахаараа хэлнэ. Одоо нэг хүн очихоор миний хувцсыг өгөөд явуулчхаарай” гэж ярьсан. 20-30 минутын дараа Д.Бадам гэх эмэгтэй ирсэн бөгөөд Б.Эын байгаа газрыг тодруулж, Д.Бадамын гэрээс Б.Эыг баривчилсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8/,

Гэрч Б.Баийн өгсөн: Яллагдагч Б.Э нь шүүхийн байрнаас цагдан хорих луу хүргэж явахад оргож зугтаасан гэсэн мэдээллийн дагуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Гын хамт яллагдагчийн аавын гэрт хяналт тавьж ажилласан. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд яллагдагч Б.Э нь эх Дгийн гар утас руу “хот явах гэж байна. Та хувцас бэлдээд тавьчих, та надтай цуг явах уу? ямар учраас явж байгаагаа дараа уулзахаараа хэлнэ. Одоо нэг хүн очихоор миний хувцсыг өгөөд явуулчхаарай” гэж ярьсан. 20-30 минутын дараа Д.Бадам гэх эмэгтэй ирсэн бөгөөд Б.Эын байгаа газрыг тодруулж, Д.Бадамын гэрээс Б.Эыг баривчилсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9/,

Гэрч Д.Бын өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой унтах гэж байхад Б.Э нэг танихгүй залуутай ирсэн. Б.Э нь “дүү нь шоронгоос оргоод явж байна” гэж хэлсэн. Тэгээд миний гар утсаар ээжтэйгээ яриад намайг гэрээсээ очоод хувцас аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд би 3 дугаар хорооллын 22 дугаар байранд очиход гэрт нь цагдаа нар байж байсан. Би гэртээ байгааг хэлээд цагдаа нарыг дагуулаад ирэхэд Б.Э л манай гэрт байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15/,

Б.Эыг эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татах тухай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын тогтоол /1-р хх-ийн 1/,

Б.Эт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тухай бүр нь  сунгаж байсан шүүгчийн захирамжууд,   

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн 00-76 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 30 литр шатахуун нэмж олгосон гэх Петровисийн 4 дүгээр ШТС-тай хийх шатахууны тооцоо /2-р хх-ийн 13/,

Яллагдагч Б.Эыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15:30 цагт шүүхэд ирүүлэхийг дуудсан мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 17/,

Яллагдагч Б.Эыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14:20 цагт шүүх хуралд оролцуулахаар гаргасан гэх Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байрны бүртгэл /2-р хх-ийн 20/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Эын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 3 дугаар сард, 2017 оны 5 дугаар сард, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дагавар охин болох 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн О.Эгийн уруул, хүзүү дээр үнсэх, ам руу нь бэлэг эрхтнээ хийх, хөхийг нь базах, бэлэг эрхтнийг нь гараараа оролдох, долоох зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, бэлгийн харьцаанд орсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бага насны хүчиндэх гэмт хэргийн шинжийг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүх хуралдаанд оролцоод цагдан хорих байр луу хуяглан хүргэх явцад оргон зайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Иймд Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Эгийн биед охин хальс хуучин урагдалт, бэлгийн замын халдварт үтрээний мөөгөнцөр өвчин илэрсэн, мөн насанд хүрээгүй хохирогч нь Сэтгэлийн хүнд цохилт дарамтад үйл явдлын дараах дасан зохицохуйн зан төрхийн өөрчлөлт хэмээх сэтгэцийн эмгэгтэй болсон бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс эм тарианы зардал, сэтгэл заслын эмчилгээний төлбөр, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 2.488.000 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба шүүх хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг тооцож үзэхэд эм тарианы зардалд 141.100 төгрөг, сэтгэл заслын эмчилгээний төлбөрт 1.460.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, нийт үнийн дүн нь 2.401.100 төгрөг болж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тооцооллын алдаа гаргасан гэж үзэн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд буюу 2.401.100 төгрөгийн хүрээнд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлээ.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Эаас насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэл заслын эмчилгээний төлбөр болох 1.601.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин өмгөөллийн хөлс 800.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, мөн насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь өмгөөлөгч Х.Оюунбат, Р.О нарын хооронд байгуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь энэ зардлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон байхдаа оргон зайлж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад Орхон аймаг дахь Цагдаагийн газраас 52.050 төгрөгийн зардал гарсан болох нь 2-р хх-ийн 13 дугаар талд авагдсан шатахууны тооцоогоор нотлогдож байх тул уг зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон шүүгдэгчээс гаргуулж Орхон аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 75/, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэтгэц-Наркологийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 111-112/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь хэрэгт авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 71/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 72-73/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 195 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 195 /нэг зуун ерэн тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 52.050 /тавин хоёр мянга тавь/ төгрөг гаргуулж Орхон аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар шүүгдэгчээс 1.601.100 /нэг сая зургаан зуун нэг мянга нэг зуу/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эрх зүйн ажилтан Б.Бт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР

     ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

                                                          Г.ГЭРЭЛТ-ОД