| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05571/И |
| Дугаар | 4509 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4509
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 55-1, Саруул захын урд байрлах, “Вагнер Ази Автомотив” ХХК /РД:5292956/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, АОС байр, 160 тоотод оршин суух, Боржигон овогт Дэлгэрдоржийн Оюунбаатар /РД:ЧВ86072110/
Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49.077.740,80 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Вагнер Ази Автомобив” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Ө.Болортуяа, С.Жавхлан, түүний өмгөөлөгч Н.Цогт, хариуцагч Д.Оюунбаатар, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази Автомотив” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Вагнер Ази Автомотив ХХК нь иргэн Д.Оюунбаатартай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн WF-1320 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээгээр Вагнер Ази Автомотив ХХК нь 2014 онд үйлдвэрлэгдсэн MNCLMFF50EW238423 тоот арлын дугаар бүхий Форд Рейнжер автомашиныг Д.Оюунбаатарт хүлээлгэн өгөх, харин Д.Оюунбаатар нь тус гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6 сарын хугацаанд автомашины төлбөрт нийт 57.911.827,20 төгрөгийг Вагнер Ази Автомотив ХХК-д төлөх үүргийг хүлээсэн. Тус гэрээний 1.2-т заасны дагуу худалдагч нь 2014 онд гэрээний зүйл болох автомашиныг 2014 оны 7 сарын 10-ны өдөр Худалдан авагчид хүлээлгэн өгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн болно. Харин Д.Оюунбаатар нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 57.911.827,20 төгрөгийн төлбөрөөс 25.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ огт биелүүлээгүй. Дээрх үүргийн зөрчилтэй холбогдуулан Д.Оюунбаатарт бичгээр болон утсаар мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээний 2.5-д заасны дагуу автомашины төлбөрийг төлөх хүртэл түр хугацаагаар хураан аваад байна. Мөн гэрээний 2.6-д заасны дагуу Д.Оюунбаатар нь автомашины зогсоолын төлбөрийг хариуцах болон гэрээний 2.3-т заасан алдангийг төлөх үүрэгтэй.
Иймд WF-1320 тоот автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 32.411.827,20 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 16.205.913,60 төгрөг болон 2016 оны 05 сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны зогсоолын төлбөр 460.000 төгрөг буюу нийт 49.077.740,80 төгрөгийн төлбөрийг хариуцагч Д.Оюунбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Вагнер Ази Автомотив” ХХК болон хариуцагч Д.Оюунбаатар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Д.Оюунбаатар нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 32.411.827,20 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК нь төлбөр тооцоог бүрэн дуусгасанд тооцож автомашиныг хүлээлгэн өгөх, хэрэв Д.Оюунбаатар нь дээрх хугацаанд төлбөрийг төлөхгүй тохиолдолд алданги 16.205.913,60 төгрөг, зогсоолын төлбөр, хуульчийн зардал /эрх зүйн туслалцааны гэрээнд заасан дүнгээр/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал, улсын тэмдэгтийн хураамж шүүхийн зардал зэргийн төлбөрийг нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-д нэмж үл маргах журмаар төлөхөөр тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч “Вагнер Ази Автомотив” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Д.Оюунбаатар нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 32.411.827,20 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК нь төлбөр тооцоог бүрэн дуусгасанд тооцож автомашиныг хүлээлгэн өгөх, хэрэв Д.Оюунбаатар нь дээрх хугацаанд /2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр/ төлбөрийг төлөхгүй тохиолдолд алданги 16.205.913,60 төгрөг, зогсоолын төлбөр, хуульчийн зардал /эрх зүйн туслалцааны гэрээнд заасан дүнгээр/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал, улсын тэмдэгтийн хураамж шүүхийн зардал зэргийн төлбөрийг нэмж үл маргах журмаар нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. Гэрээг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын эвлэрэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази Автомотив” ХХК нь хариуцагч Д.Оюунбаатарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49.077.740,80 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, хариуцагч Д.Оюунбаатар нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 32.411.827,20 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК нь төлбөр тооцоог бүрэн дуусгасанд тооцож автомашиныг хүлээлгэн өгөх, хэрэв Д.Оюунбаатар нь дээрх хугацаанд /2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр/ төлбөрийг төлөхгүй тохиолдолд алданги 16.205.913,60 төгрөг, зогсоолын төлбөр, хуульчийн зардал /эрх зүйн туслалцааны гэрээнд заасан дүнгээр/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал, улсын тэмдэгтийн хураамж шүүхийн зардал зэргийн төлбөрийг нэмж үл маргах журмаар нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-д төлөхөөр харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. хариуцагч Д.Оюунбаатар нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 32.411.827,20 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК нь төлбөр тооцоог бүрэн дуусгасанд тооцож автомашиныг хүлээлгэн өгөх, хэрэв Д.Оюунбаатар нь дээрх хугацаанд /2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр/ төлбөрийг төлөхгүй тохиолдолд алданги 16.205.913,60 төгрөг, зогсоолын төлбөр, хуульчийн зардал /эрх зүйн туслалцааны гэрээнд заасан дүнгээр/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал, улсын тэмдэгтийн хураамж шүүхийн зардал зэргийн төлбөрийг нэмж үл маргах журмаар нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-д төлөхөөр харилцан эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403.339 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунбаатараас 403.339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА